Нигер Мөрөн

Нигер мөрөн (Англи: Niger River) нь баруун Африкийн нутгаар урсан өнгөрч, Гвинейн буланд цутгадаг мөрөн юм.

Нийт урт нь 4180км бөгөөд Нил ба Конго мөрний дараагаар Африк тивдээ 3-т ордог. Нигер мөрөн Гвиней, Мали, Нижер улсуудын нутгаар дайран, Бенинийг хиллэн Нигери улс уруу урсдаг. Нигер хэмээх нэрийн гарал нь тодорхойгүй.

Нигер мөрөн
Нигер Мөрөн
Нигер мөрөн, Мали улсын Куликоро орчимд
Нигер Мөрөн
Нигер мөрний ай сав ба усаа цуглуулах нутаг
ЭхТембакоунда, Гвиней
АдагНигер Дельта, Гвинейн булан
БайршилӨрнөд Африк
Урт4184 км
Эхийн өндөр490 м
Адгийн өндөр0 м
Урсац5589 м³/с
Ус цуглуулах талбай≈ 2.261.000 км²
Голын системНигер мөрөн
Зүүн цутгалуудСокото гол, Бенуэ мөрөн
Баруун цутгалуудБани, Бели, Гороуол, Сирба, Тароа, Мекру

Газарзүй

Нигер мөрөн нь харьцангуй цэвэр устай ба Нил мөрний 10%-тай л тэнцэхээр булингартай байдаг байна. Учир нь эх авдаг газрын чулуулаг нь бага зэрэг шаварлаг тогтоцтой аж. Нил мөрний адил жил бүр үерлэх ба энэ нь 9 сард эхлээд 11 сард хамгийн их болж, 5 сард татардаг байна. Энэ мөрний нэг өвөрмөц тогтоц нь Нигер мөрний дотоод Бэлчиp хэмээгдэх горхи, намаг балчиг, нуур цөөрмөөс бүтэх Бельги улсын газар нутагтай тэнцэхүйц хэмжээний ногоон бүс юм. Жил бүрийн үер энэхүү Бэлчирт загас агнуур болон газар тариалангийн хувьд туйлын таатай нөхцөлийг бүрдүүлдэг ажээ. Нигер мөрний бумеранг мэт тохойрсон хэлбэртэй тогтоц нь Европын газарзүйчдийг 2000 жил төөрөгдүүлсэн гэдэг. Атлантын далайгаас 240км зайтай газраас эх аваад, далайн эсрэг зүг уруу Сахарын цөл тийш урсдаг ба Тимбукту хотын орчмоос чиглэлээ өөрчлөн эргэнэ. Эндээсээ зүүн өмнө зүг уруу урсаж Гвинейн буланд цутгадаг.

Эртний Ромчууд Тимбукту хотын ойр урсах голыг Нил мөрний нэг хэсэг гэж бодож байлаа. 17-р зууны эхэн үед Европын эрэлчид энэхүү мөрнийг өрнө зүг уруу урсаж Сенегал мөрөнтэй нийлдэг гэж үзэж байв. Нутгийн олонх хүмүүс Нигер мөрний жинхэнэ гольдирлыг мэддэг байсан байж болох ч европчууд 19-р зууны сүүлд Шотландын эрэлчин Мунго Парк "Африкаар аялсан нь" номдоо бичсэнээр сая мэджээ.

Цахим холбоос

Нигер Мөрөн  Commons: Нигер мөрөн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

Англи хэлАфрикБенинГвинейГвинейн буланКонго мөрөнМалиНигерНигериНижерНил мөрөн

🔥 Trending searches on Wiki Монгол:

СансарХүний нөөцийн менежментСүрьеэХар тугалгаХөдөө аж ахуйОйрх ДорнодЭртний Грекийн философиЧингис хаанАмерикийн Нэгдсэн УлсМэдээллийн аюулгүй байдалБөхөнКолоничлолБий биелгээЦэндийн ДамдинсүрэнМонголчуудМакро эдийн засагУлс төрийн намНаран цэцэгГэлэгжамцын ӨсөхбаярТогоонтөмөр хаанМонголчуудын Хорезм рүү хийсэн дайралтМартин Лютер КингДөрвөлжин бичигЗүүдГималайВикипедиаЕсүс ХристЭдийн засгийн шинжлэх ухаанЦагаан сарХүрэл зэвсгийн үеЦементАвга болон нагацПалеолитНумын ордУсны эрчим хүчТөмөр (химийн элемент)Мандухай сэцэн хатан (кино)Мандуул хаанМонгол зурагАрдын хувьсгалОйрадЛитрАСЕАНХар-Ус нуурМанзуширын хийдМонгол гуталВладимир Ильич ЛенинБор гөрөөсЭсУнгарБаавгайГовь-Алтай аймагДөрвөлжин булшЦахилгаан цэнэгЕсөн эрүүАристотельБаруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослогоДээрэлхүүСүхбаатар аймагИодГлюкозСалхины эрчим хүчХүнТунгалаг Тамир (кино)АжилгүйдэлУртын дууЦахилгаан гүйдэлХалтмаагийн БаттулгаФранкВирусХөх Түрэгийн хаант улсТектоник хавтанЖамухаМин улсВена (анатоми)Их Монгол УлсХаруул занги🡆 More