Неймар да Силва Сантос Жуниор (порт.
Неймар 2018. | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Неймар да Силва Сантос Жуниор | ||
Төрсөн огноо | 1992 оны 2 сарын 5 | ||
Төрсөн газар | Бразил, Можи дас Крузис | ||
Өндөр | 1.75 м | ||
Байрлал | Довтлогч, жигүүрийн тоглогч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Парис Сэйнт-Жэрмэйн Барселона | ||
Дугаар | 10 | ||
2003–2009 | Сантос | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
2009–2013 | Сантос | 103 | (54) |
2013–2017 | Барселона | 26 | (9) |
Шигшээ баг‡ | |||
2009 | Бразил (17-) | 3 | (1) |
2011 | Бразил (20-) | 7 | (9) |
2012 | Бразил (23-) | 7 | (4) |
2010– | Бразил | 101 | (61) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 17. † Гараа (Гоол). |
Неймар 1992 оны хоёрдугаар сарын 5-нд Бразил улсын Сан Пауло мужийн Можи дас Крузис хотод үнэт эдийн худалдаачин Неймар Сантус, Надин Сантус нарын хөвүүн, Рафаэл гэх эгчийн дүү болон төржээ. Муугүй хөлбөмбөгчин болох ирээдүйтэй түүнд хөлбөмбөг тоглодог байсан эцэг нь өөрийнхөө Неймар нэрийг хайрласнаар түүнийг Неймах Жүниох («бага Неймар», «хүү Неймар») гэж ялган дуудаж, Neymar Jr. бичдэг болсон. Багадаа Сан-Висенти хотын «Португеза Сантиста» багт хөлбөмбөг тоглож эхэлсэн Неймар Сантос багийн хараанд өртөж 2003 онд Сантос хот руу гэр бүлээрээ нүүжээ. 2004 онд 12 настай Неймар «Мадридын Реал» багийн талбайд ирсэн байснаа Бразил руугаа буцжээ. Хэвлэлд бичсэнээр нэг бол тэр гэрээ санасан, аль эсвэл Сантус баг нэг сая реал гэр бүлд нь өгчээ.
Түүнийг европын Реал Мадрид, Манчестер Юнайтед, Челси, Ювентус болон Барселона сонирхож байсан бөгөөд дор хаяж 45 сая еврогийн үнэд хүрнэ гэж таамаглаж байв.
Харин 2013 оны тавдугаар сарын 25-нд Барселона албан ёсны цахим хуудсандаа түүнийг 5 жилээр элсүүлсэнээ зарласан билээ.
Бразилын шигшээн дасгалжуулагч Мано Менезес 2010 оны наймдугаар сарын 10-нд АНУ-тай нөхөрсөг тоглоход Неймар анх дуудагдсан.
This article uses material from the Wikipedia Монгол article Неймар, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.