Галшар Сум

Галшар — Хэнтий аймгийн сум.

2010 оны тооллогоор Монгол улсын харъяат иргэн Галшар сумын суурин хүн ам - 1,807. Энэ тооллогоор бол аймгийнхаа 17 сумнаас 5-р цөөн хүн амтай сум гэж үзэгдэнэ. Сумын нутаг захиргааны 6 багт хуваагддаг.

Галшар сум
ᠭᠠᠯᠰᠢᠷᠰᠤᠮᠤ
Галшар Сум
УлсГалшар Сум Монгол
АймагГалшар Сум Хэнтий
Сумын төвБуянт
Газар нутаг
  Нийт6,676 км2 (2,578 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,238
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Түүх

Хэнтий аймгийн Галшар сум нь Богд хаант Монгол улсын үед Сэцэн хан аймгийн Бишрэлт вангийн хошуу хэмээн нэрлэгдэж байсан ба 1923 онд Хан Хэнтий уулын аймаг байгуулагдахад Галшар уулын хошуу нэртэйгээр байгуулагдсан ууган сумдын нэг билээ. Ардын засгийн жилүүдэд Хан Хэнтий уулын Галшар уулын хошуу хэмээн нэрлэгдэж байгаад 1931 онд хоёр хэсэг буюу Галшар, Буянт сум болгон өөрчлөгдсөн. Түүнээс хойш хамгийн сүүлд 1979 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн 301-р зарлигаар дахин нэгтгэж Галшар сум болгон Буянт сумын төвд төвлөрүүлсэн түүхтэй билээ. Галшар сум нь Арвин 1-р баг, Оч 2-р баг, Баянбадрал 3-р баг, Сангийндалай 4-р баг, Жаргалант 5-р баг, Буянтбулаг 6-р баг гэсэн засаг захиргааны 6 багтай.

Багуудын хүн ам
Багийн нэр Хүн ам
(2010)
1 Арвин 143
2 Буянтбулаг 634
3 Жаргалант 121
4 Баянбадрал 329
5 Сангийн далай 328
6 Оч 252

Газарзүйн онцлог.

Тус сум нь 667608 га нутаг дэвсгэртэй, газарзүйн хувьд тал хээрийн бүсэд харъяалагддаг боловч говийн байдал зонхилсон хэв шинжтэй. Газар нутгийн хэмжээгээр аймагтаа 2-т ордог уужим нутагтай.

Цаг уурын нөхцөл: 2017 оны хамгийн дулаан +35.3 хэм, хамгийн хүйтэн -35.7 хэм болж хүйтэрч байсан.

-Тунадас нийт 167.3, дундаж 0.4

-Салхи дундаж 4м/сек

-Салхи хамгийн их 25м/сек

Сумын сургууль

Хан Хэнтий уулын аймгийн анхдугаар хурлаар хошуудад сургууль байгуулах тухай 1924 онд тогтоол гарч Галшар уулын хошуунд 1926 онд анхны сургуулийн эх тавигдаж 1940 онд байгуулагдсан. 1973 онд 8 жилийн сургууль болон өргөжиж 1977 онд Дорнын гүн ухаантан соён гэгээрүүлэгч, Буддын шашинтны ертөнцөд “7 дахь гайхамшиг”-аар нэрлэгдсэн Линсрай гавж, Галшар нутгийн уугуул Занын Агваанбалдангийн нэрэмжит сургууль болсон түүхтэй. 1947-1948 он, 1948-1949 оны хичээлийн жилд хүүхдийг 100% амжилттай суралцуулсан тул аймагтаа тэргүүн байранд орж байсан ба АБТА Ц.Баярсайхан захиралтай Галшар сумын 8 жилийн дунд сургууль нь 1987-1988,1988-1989 оны хичээлийн жилүүдэд ажил үйлсээрээ аймагтаа хошуучилж тус сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид, суралцагсад, төгсөгчдөөс олон арван шилдэг тэргүүний хүмүүс төрөн гарсан нь түүхэнд тэмдэглэгдсэн юм. Одоогоор 32 багш ажиллагсадтай 100% мэргэжлийн багшаар хангагдсан ба багш нарын 68% нь мэргэжлийн зэрэгтэй.

Алдартнууд

Галшар сумаас төрөн гарсан Даншигийн дөрвөн аварга бөхчүүд: Дархан аварга Цэдэн, Х.Намжилжав, Даян аварга Чойдорги, Аварга Р.Рэнцэн

Галшар сумаас төрөн гарсан улсын цолтой бөхчүүд: Улсын арслан Ойдов, Дашжав, заан О.Лувсанбалдан, заан Д.Наваанлувсан, Жанжны Жагварал, Рэнцэнгийн Дондог.

Галшар сумаас гарсан бусад алдартнууд. Хаянгийн Банзрагч-Сангийн аж ахуйн сайд, Элчин сайд.

Эх сурвалж

Tags:

Галшар Сум ТүүхГалшар Сум Газарзүйн онцлог.Галшар Сум Сумын сургуульГалшар Сум АлдартнуудГалшар Сум Эх сурвалжГалшар СумСумХэнтий

🔥 Trending searches on Wiki Монгол:

Дундад зууны монгол аймгуудБуддын шашинГурвалжинНийгэм соёлын антропологиХабул ханАвга болон нагацБразилАригбуха хаанНийгмийн даатгалХятадын түүхХөвсгөл аймагЭсДэлхийн нэгдүгээр дайнНүүр хуудасКүнзМонгол Улсын Ерөнхий Сайдын жагсаалтЦилиндрПунцагийн ЦагаанМанжийн эсрэг монголчуудын тэмцэлЦахилгаан дамжуулагчХимийн элементМонголын буддизмБиомассТоннБлумын таксономиМутацНейронGoogleИдеализмӨмнөд АмерикСудрын чуулганТуул голМонгол Улсын Их СургуульМөнгөн тэмдэгтСар (тоолол)Эртний ГрекСарТулЧингис хааны дөрвөн хүлэг баатарАлтАСЕАНХүйтэн дайнЗүүнгарын Хаант УлсСократ1959 онЦагийн бүсМэдрэлийн системНамбарын ЭнхбаярУстөрөгчИнфляциХөнгөн атлетикНарЗэсФранцХалимМөнгөн тэмдэгтийн жагсаалтХодоодМонгол УлсУргамлын амьдралын хэлбэрДарлигин МонголАргальХүйтэн оргилБалбаСонгуульИонХяргас нуурСартуулЮнителНойр булчирхайОрчин үеийн Монголын түүхДүүрэгДөрвөдИодХААН БанкХиагтын гэрээУлаан буудайСэтгэл судлалҮелэх систем🡆 More