Фудань их сургууль (复旦大学 - Fùdàn Dàxué, Fudan University) — БНХАУ-ын Шанхай хотод байралдаг хятадын нэр хүндтэй Их сургуудиудын нэг юм.
1905 онд байгуулагдсан бөгөөд анх Фудань улсын олон нийтийн сургууль гэж нэрлэж байжээ. 1917 онд хувийн Их сургуулийн статустай болж Фуданий хувийн Их сургууль (私立復旦大學) нэртэй болжээ.
Өнөөдөр Фудань Их сургуль 30,000 оюутантай, олон улсын оюутнууд нийт бакалаврын оюутнуудын 15 орчим хувийг бүрдүүлдэг байна.
Их сургууль нэр өгөхдөө хоёр ханз сонгож авсан байдаг— «фу» (復) болон «дань» (旦), энэ хоёр ханз нийлээд «тэнгэр өдөр бүр гийнэ» гэж орчуулдаг байна. Сургуулийн анхны захирал бол хятадын ХХ зууны эхэн үед амьдарч байсан нэртэй гүн ухаантан, багш Ма Сянбо (马相伯) байжээ.
Одоогоор Фудань их сургуулийг Хятад, АНУ, Япон, Австрали, Канад, Тайвань, Монгол зэрэг олон орны хүмүүс төгссөн байна. Тус сургуулийг төгсөгчдийн дунд Хятад болон гадаадад нэр хүндтэй улс төрч, эрдэмтэн, бизнесмэн олон байдаг.
This article uses material from the Wikipedia Монгол article Фудань их сургууль, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.