Лос Анжелес Клипперс

Лос Анжелес Клипперс (Англи: Los Angeles Clippers) нь Америкийн Нэгдсэн Улсын Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо байрлах, Хойд Америкийн НБА-ны баг юм.

Клипперс гэдэг нь хурдан далбаат завийг хэлдэг бөгөөд, Сан-Диегод далбаат завь ихээр байдаг учир багийг нэрлэжээ.

Лос Анжелес Клипперс
Бүс Өрнө бүс
Дивизон Пасифик
Байгуулагдсан 1970
Түүх Баффало Брэйвз
1970–1978
Сан-Диего Клипперс
1978–1984
Лос Анжелес Клипперс
1984–өнөөг хүртэл
Ордон Стэплэс Центр
Хот Калифорни муж улс, Лос Анжелес
Багийн өнгө      Улаан
     Цайвар хөх
     Цагаан
Эзэн Дональд Стерлинг
Ерөнхий менежер Нийл Олши
Ерөнхий дасгалжуулагч Винни Дел Негро
Д-Лиг-ийн дагуул баг Бэйкерсфильдс Жэм
Аварга 0
Бүсийн аварга 0
Дивизонны аварга 0
Веб сайт
Лос Анжелес Клипперс
Өөрийн талбайд өмсгөл
Лос Анжелес Клипперс
Team colours
Өөрийн талбайд
Лос Анжелес Клипперс
Зочлон тоглолт өмсгөл
Лос Анжелес Клипперс
Team colours
Зочлон тоглолт

Түүх

Баффалогийн он жилүүд (1970-78)

  • 1970 онд Баффало хотод Брэйвз нэртэйгээр анх байгуулагдсан. Тухайн онд Портлэнд Трэйл Блэйзерс, Кливленд Кавальерс багууд НБА-д нэмэгдсэн юм.
  • Баффало хотод 8 жил болохдоо Баффало хотын Баффало Мемориал Аудиториюм ордонг НХЛ-ийн Баффало Сабрес багтай хамт ашигладаг байжээ. Баг байгуулагдсан эхний жилүүдэд дасгалжуулагчаар хожим алдрын танхимын гишүүн болсон Дольф Шейес, 1970 оны өргөжилтийн драфтаар Дон Мэй болон Боб Каффман зэрэг од тоглогчдыг сонгожээ. Тэр жилдээ 22 хожил 60 хожигдолтойгоор улирлыг дуусгасан нь адилхан НБА-д орсон Кавсын 15 хожил 67 хожигдлоос 7 хожлоор олон байлаа. Өмнөх улирал нь Чикаго Буллс багт нэг тоглолтонд 4.3 оноо дунджилсан Каффман 20.4 оноо дунджилан Бүх оддын тоглолтонд багаа төлөөлөн оролцсон байна.
  • Багийн амжилт сайнгүй байсан бөгөөд 1973 оны драфтаар Хойт Каролинагийн Их сургуулиас Боб Макадоо-г сонгосноор тухайн жилдээ Плэй-Оффод орж, Бостон Селтик багтай энэ тэнцүүхэн өрсөлдөж 2 хожил 4 хожигдлоор эхний шатнаас хасагджээ.
  • 1974-75 оны улиралд Макадоо нэг тоглолтонд 34.5 оноо, 14.1 самбараас бөмбөг авалт, 2.12 блок, 51.2%-тай довтолж, чөлөөт шидэлтээ 80.5%-тай шидсэн гайхамшигтай үзүүлэлттэйгээр МВПийн шагналыг авсан байна. 1974-75、1975-76 улирлуудад Плэй-Оффод шалгарч чадсан. 1976-77 улирлын дундуур Макадоог Нью Йорк Никс баг уруу солилцоогоор үдсэнээр багийн амжилт дахин уруудав.
  • 1977-78 оны улирлыг дуусгаад баг Калифорни мужийн Сан Диего хот уруу нүүж Сан Диего Клипперс болжээ.

Сан Диего Клипперс (1978-84)

  • Сан Диего-д ирсэн жилээ 43-39 амжилтаар ялалт байгуулсан ч Плэй-Оффод ороход хоёрхон хожил дутсан юм. Түүнээс хойш 13 жил хожил нь хожигдлоо илүү гарч чадаагүй. Тухайн улирал (1978-79) Вольд В.Фрий нь лигийн хэмжээнд Сан Антонио Спарс багийн Жорж Гервинний дараа орох 28.8 оноо дунджилсан байна. 1979-80 оны улиралд Сан Диегогоос гаралтай, Портлэнд Трэйл Блэйзерс багт аваргийн бөгж авч байсан төвийн тоглогч Билл Валтоныг солилцоогоор багтаа авчирсан боловч багийн амжилт өссөнгүй. Валтон Портлэндэд өнгөрөөсөн сүүлийн улиралдаа хөлдөө бэртэл авсан нь нөлөөлсөн ба Сан Диегод орсон хоёр дохь улиралдаа багтаа нэмэр болж чадсангүй Гөүлдэн Стэйт Ворриорс баг уруу хамгаалагч Фил Смитээр солигдон явжээ.
  • 1981-82 оны улиралд багт маш олон өөрчлөлт орсон. Багийн эзэн Ирв Левин Лос Анжелес тойргийн үл хөдлөх хөрөнгөний худалдаа эрхлэгч, өмгөөлөгч Дональд Стерлинг-д 1,250,000 доллароор заржээ. Сан Диегод дахь сүүлчийн улирлуудад багийн амжилт уруудсаар нэг тоглолтыг дунджаар 4500 үзэгч үздэг болж, ядуурал нүүрлэсэн. Энэ бүгдээс үүдэн Стерлинг багийг Лос Анжелес уруу нүүлгэхээр НБА-г ятгаж чаджээ.

Лос Анжелес Клипперс (1984- )

  • Клипперс нь 1984 онд Лос Анжелес хот уруу нүүж Лос Анжелес Клипперс болсон. Анхны улиралдаа Лос Анжелес Мемориал Спорт ордонд ерөнхий дасгалжуулагч Жим Линамийн удирдлага нь доор 31 хожил 51 хожигдолтой дуусжээ.
  • Клипперс түүнээс хойш 7 улирал азгүй байсан бөгөөд багийн түлхүүр тоглогчид болох Маркүс Жонсон, хамгаалагч Норм Никсон нарын гэмтлээс шалтгаалж 1986–87 оны улиралд НБА-гийн түүхэнд хоёрт орох муу үзүүлэлт болох 12-70 амжилттай улирлыг дуусгасан байна. Тус улиралдаа алдрын танхимын гишүүн Элгин Бейлор-ийг багийн ерөнхий менежер, сагсан бөмбөгийн хэрэг эрхэлсэн дэд захирлаар томилсон байна.
  • 1989-90 оны улиралд Бейлор нь Кавальерс Рон Харперийг Данни Ферри болон свингмэн Режжи Виллиамс хоёроор солин багтаа авчрав. Энэ солилцооноос өмнө 1987 оны драфтаас Иллиной Их сургуулиас драфтлагдсан Кен Норман, 1988 оны драфтаас Канзасаас Дэнни Мэйнинг болон Питтсбургийн Чарлес Смит /Смитыг драфтын өдөр Филаделфиагтай хамгаалагч Херси Хавкинсоор сольсон/, мөн 1990 оны драфтаас Мичиганы Лой Байт сонгосноор баг плей-оффод орох хэмжээнд хүрч.
  • 1992 оны нэг сард ахлах дасгалжуулагчаа Сан Антонио Спурс багийг дасгалжуулж байсан Ларри Броуноор солив. Тухайн үед дасгалжуулж байсан Майк Счюлер 22-25 амжилт үзүүлж байсан. Ларри Броун ирээд 23-12 амжилт үзүүлж улирлыг 45-37 амжилттай дуусгав. 13 жилийн дараа Франиайзийн түүхэндээ анх удаа хожил нь хожигдлоосоо давсан тохиолдол байв. Лос Анжелест нүүж ирснээс хойш Клипперс нь анх удаа Лос Анжелес Лэйкерс багаас өндөр амжилт үзүүлсэн. Мөн 16 жилийн түүхэнд анх удаагаа Плей-оффод ороод Юта Жааз багт 3-2-оор хожигдсон байна. 1992 оны дөрвөн сарын дундуур болсон Лос Анжелесийн үймээнээс улбаалж 4 тоглолтыг Анахейм Конвеншён Центер хийж Клипперс хожив. 1992-93 оны улиралд 41-41 амжилт үзүүлж плей-оффод орсон ч эхний тойрогт Рокетст ялагдав.

Улирлуудын үзүүлэлт

Ордон

Тоглогчид

Бүх цаг үеийн тоглогчид

Алдрын танхимын гишүүд

Мөнхөлсөн дугаар

Одоогийн бүрэлдэхүүн

Ахлах дасгалжуулагчид

    Гол өгүүлэл: Лос Анжелес Клипперс багийн ерөнхий дасгалжуулагчдын жагсаалт


  • Дольф Шейес (1970–72)
  • Жон МакКарти (1972)
  • Жак Рамсэй (1972–76)
  • Тэйтес Лоок (1976–77)
  • Боб МакКиннон (1977)
  • Жой Мюлланэй (1977)
  • Коттон Фитсиммонс (1977–78)
  • Жен Шю (1978–80; 1987–89)
  • Паул Силас (1980–83)
  • Жим Линам (1983–85)
  • Дон Чани (1985–87)
  • Дон Кэйси (1989–90)
  • Майк Шюлер (1990–92)
  • Ларри Бровн (1992–93)
  • Боб Вэйсс (1993–94)
  • Билл Фичч (1994–98)
  • Крис Форд (1998–2000)
  • Жим Тодд (2000)
  • Алвин Жэнтри (2000–03)
  • Деннис Жонсон (2003)
  • Майк Данлийви, Сер. (2003–2010)
  • Ким Хьюс (2010)
  • Винни Дел Негро (2010–өнөөг хүртэл)

Шагналууд

Эшлэл

Гадаад холбоос

Албан ёсны сайт

Лос Анжелес Клипперс 

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.


Tags:

Лос Анжелес Клипперс ТүүхЛос Анжелес Клипперс Улирлуудын үзүүлэлтЛос Анжелес Клипперс ОрдонЛос Анжелес Клипперс ТоглогчидЛос Анжелес Клипперс Ахлах дасгалжуулагчидЛос Анжелес Клипперс ШагналуудЛос Анжелес Клипперс ЭшлэлЛос Анжелес Клипперс Гадаад холбоосЛос Анжелес КлипперсАмерикийн Нэгдсэн УлсАнгли хэлКалифорниЛос-АнжелесСан-ДиегоҮндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо

🔥 Trending searches on Wiki Монгол:

Сорхагтани БэхиАжилгүйдэлЮнителАргын тоололДэлхийн долоон гайхамшигМанжийн эсрэг монголчуудын тэмцэлЦагадайШарын шашинБуган чулуун хөшөөХар тамхиХөх хотМикро эдийн засагБорооМаркетингКазахстанИндонезЭмээлҮхэрМонголчуудын Хорезм рүү хийсэн дайралтДотоодын нийт бүтээгдэхүүнТусгаар тогтнолБодисын төлөвЧехУнадаг дугуйУлаанбаатарын ерөнхий боловсролын сургуулийн жагсаалтСүхбаатарын талбайСонгуульБөртэ ЧиноЁлын амКазахуудЧингүнжавМонгол түүхэн бичиг үсгүүдМонголШирээний теннисЮНЕСКОМексикАтлантын далайМодБуддын шашинАзотЖавзандамба хутагтМэргидМонголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүхУгсаатанХотон (ястан)БээжинВирусХан-УулКанадМонгол Ардын НамАрилжааны банкБаянхонгор аймагХөвсгөл аймагНайманМонгол цаг тоололМонгол Улсын төрийн дуулалМонголын хөрөнгийн бирж дэх компаниудын жагсаалтПарисын олимп (2024 он)Ховд аймагМуурОросГовьДархлаа судлалТив тивийн улс орнуудБурхан Халдун уулМонголын эзэнт гүрний дараах Монгол УлсЭнэтхэгийн далайАмбагай ханХорлоогийн ЧойбалсанДартсУчиртай гурван толгойЭквадорПунсалмаагийн ОчирбатГэрэл зурагЗүүн Өмнөд АзиХүн13-р зуунХишгээгийн Нямбаатар🡆 More