Бүгд Найрамдах Казахстан Улсын eрөнхийлөгч Нурсултан Назарбаeвын санаачилгаар Дэлхийн болон уламжлалт шашны тэргүүнүүдийн уулзалтыг гурван жилд нэг удаа Астана хотод зохион байгуулдаг.
Анх 2003 онд дэлхийн 17 шашны байгууллагын төлөөлөл оролцсон уулзалтыг хийж, шашны тэргүүнүүд энхтайваны үйлсэд дуу хоолойгоо нэгтгэсэн юм. Кофи Аннан, Жорж В. Буш, Маргарет Тэтчер, Жиан Земин, Нелсон Мандела, Валерий Гискард Эстрэн, Михаил Горбачев зэрэг олон улсын улс төрчид Конгрессыг байгуулах, санаачлахад дэмжлэг үзүүлж байсан.
Шашны тэргүүнүүдийн уулзалтын гол зорилго нь шашин хоорондын харилцан итгэлцэл, харилцан ойлголцол дээр тулгуурлан хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бий болгож, хүчирхийлэл, шашны заналхийлэл, терроризмийг даван туулахад туслахад оршино. Уулзалтад дэлхийн болон уламжлалт шашны тэргүүнүүд оролцохоос гадна дэлхийн улс орнуудын нөлөө бүхий улс төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцдог. Анх 2003 оны 9 дүгээр сарын 23-24-ны өдрүүдэд БНКазУ-ын нийслэл Астана хотод чуулсан Анхдугаар уулзалтаас хойш гурван жил тутамд нийт 6 удаагийн уулзалтыг зохион байгуулжээ.
Дэлхийн болон уламжлалт шашны тэргүүнүүдийн VI уулзалт 2018 оны 10 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд уламжлалт ёсоор БНКазУ-ын Астана хотод зохион байгуулагдсан. VI уулзалт Астана хотын Пирамид гэгддэг “Эв нэгдлийн ордон”-д хоёр өдрийн турш үргэлжилсэн ба анхдугаар уулзалтаас хойш 15 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “Энх тайван” нэртэй музей нээж, Дэлхийн болон уламжлалт шашны тэргүүнүүдийн уулзалтын 15 жилийн ойн марк гаргав.
This article uses material from the Wikipedia Монгол article Дэлхийн болон уламжлалт шашны тэргүүнүүдийн уулзалт, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.