Бүрэгхангай нь Булган аймгийн сум юм.
Сумын төв нь Дархан хайрханы өвөрт оршино. Тус сумын уугуул Дандар баатрын хөшөө сүндэрлэн байдаг. Сумын нутгаар Шивэртийн гол урсдаг.
Бүрэгхангай сум ᠪᠦᠷᠦᠭᠬᠠᠩᠭᠠᠢᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Булган |
Сумын төв | Дархан |
Газар нутаг | |
• Нийт | 3,497.92 км2 (1,350.55 миль2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 2,924 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Тус сум нь анх 1923 онд Богд Хан уулын аймгийн Шажин-Бүрэг уулын хошуу нэртэйгээр байгуулагдсан.
Монгол орны төв хэсэгт, Улаанбаатар хотоос 265 км, Булган аймгийн төвөөс 86 км зайд оршдог. 349792 га газар нутагтай, үүнээс 282109 га нь бэлчээр, 10564 га нь хадлан 4361 га нь тариалангийн талбайд тооцогдож байна. Орхон ба Төв аймгийн Заамар сумтай хил залгаа оршдог. Тус сумын Бичигтийн голд Монголдоо томд тооцогдох хадны сүг зураг байдаг. Бүрэгийн нуруу, Дархан, Баянхангай, Шувуут, Их дулаан, Бага дулааны тахилгат хошуу 6 овоо, Шар хадны нуруу, Алтанга, Хутаг, Загзага, Эрдэнэ уул, Цоохор морьт зэрэг уулс, Орхон Туул зэрэг томоохон гол байдгаас гадна Ангирт, Шувуут, Бичигт, Хужирт, Хар бух гэх мэт 30 орчим гол горхи Булаг шанд, Дэлгэржаргалат, Ум, Хадат булгийн рашаанууд байдаг. Буга, бор гөрөөс, гахай, чоно, шилүүс, үнэг, дорго, туулай, тарвага зэрэг 20 гаруй ан амьтан мэрэгч байдаг. Хун, галуу, тогоруу, нугас, ангир, хөхөө, өвөөлж зэрэг нүүдлийн шувууд байдаг.Алтан гагнуур, бамбай, мэхээр, таван салаа, цээнэ зэрэг 20 гаруй төрлийн эмийн ургамлууд ургадаг.
Дэд бүтэц, зам харилцаа сайн хөгжсөн. Улаанбаатар хот хүртэлх замын 205 км нь хатуу хучилттай. Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон, Мобиком, Жи-Мобайл, юнителын үүрэн холбооны сүлжээ орсон.
Үндэсний сурын өсвөр үеийн улсын аврага М.Сосорбарам
This article uses material from the Wikipedia Монгол article Бүрэгхангай сум, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.