Япон

Япон нь Номхон далайн баруун хэсгийн бүлэг арлуудаас тогтох дорнод Азийн орон юм.

Япон улс
ᠶᠠᠫᠤᠨ
ᠤᠯᠤᠰ
日本国 (Япон)
Ниппон кокү эсвэл Нихон кокү
Centered deep red circle on a white rectangle
Төрийн далбаа
Golden circle subdivided by golden wedges with rounded outer edges and thin black outlines
Эзэн хааны сүлд
Төрийн дуулал: 
君が代
Кимигаё
"Эзэн дээдэс таны хаанчлал"
Засгийн газрын тамга
Seal of the Office of the Prime Minister and the Government of Japan
Projection of Asia with Japan's Area colored green
Японы хяналтад байгаа газар нутгийг хар ногооноор харуулав; нэхэмжилсэн боловч хяналтгүй газар нутгийг цайвар ногооноор харуулав
Нийслэл
ба томоохон хот
Токио
35°41′N 139°46′E / 35.683°N 139.767°E / 35.683; 139.767
Үндэсний хэлЯпон хэл
Ард түмний нэршилЯпончууд
Төр засагНэгдмэл парламентын үндсэн хуульт хаант засаг
Нарүхито
Кишида Фүмио
Хууль тогтоох байгууллагаУлсын хурал
• Дээд танхим
Цэцдийн Танхим
• Доод танхим
Төлөөлөгчдийн танхим
Түүх
• Төр улс байгуулагдсан
2 сарын 11, МЭӨ 660
11 сарын 29, 1890
5 сарын 3, 1947
Газар нутаг
• Нийт
377,975 км2 (62)
• Усны эзлэх талбай (%)
1.4 (2015 оны байдлаар)
Хүн ам
• 2022 тооцоо
124,214,766 (11)
• 2020 тооллого
126,226,568
• Нягтаршил
332/км2 (24)
ДНБ (ХАЧТ)2022 тооцоо
• Нийт
$6.110 их наяд (4)
• Нэг хүнд ноогдох
$48,813 (36)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$4.301 их наяд (3)
• Нэг хүнд ноогдох
$34,358 (30)
ОТББИ (2018)  33.4
дундаж · 78
ХХИ (2021) 0.925
маш өндөр · 19
Мөнгөний нэгжЯпоны иен (¥)
Цагийн бүсUTC+09:00 (ЯСЦ)
Жолооны талзүүн
Утасны томьёо+81
Домэйн нэр.jp

Япон нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа зохиосон Японы Үндсэн Хуульд үндэслэн шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг Үндсэн хуульт хаант засагт улс бөгөөд Үндсэн хуульд нь Төрийн тэргүүн гэж хэн болохыг заагаагүй боловч Япон Улсын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болох эзэн хаан нь төрийн тэргүүн гэж хэлж болох юм.

Япон нь эдийн засгийн чадавхаараа дэлхийд АНУ, Хятадын дараа 3-т ордог, Их Наймын нэг гишүүн улс юм. Азийн цор ганц өндөр хөгжилтэй орон хэдий ч түүхий эд, хүнс, эрчим хүчний 80-аас илүү хувийг импортолдог, гадаад худалдаанаас хамааралтай улс болно.

Японы хүн ам нь Хоншүү арлаар төвлөрөн суудаг япон, Окинава аралд оршин суух Рюүкюү болон Хоккайдо, Сахалинаас гаралтай Айнү, Орок, Нивхи зэрэг жижиг үндэстнүүдээс бүрдэнэ. Албан ёсны хэл нь япон хэл бөгөөд Рюүкюү хэл, Айнү хэл зэрэг цөөн ярилцагч бүхий хэлнүүд оршдог.

Газарзүйн байрлалын хувьд газраар хиллэдэг орон байхгүй бөгөөд Япон тэнгисээр Солонгосын хойг (БНСУ, БНАСАУ), ОХУ-тай (ОХУ нь Япон тэнгисээс гадна Агнуурын тэнгисээр хиллэнэ), Дорнод Хятадын тэнгисээр БНХАУ, Тайвань зэрэг улсуудтай хиллэнэ. Түүнчлэн өмнө этгээдэд байх Огасавара олтригоор Микронез (Умард Марианы арлууд) улстай хиллэдэг.

Нэр

Япон хэлэнд 日本 (албан ёсоор Ниппон, аман ярианд Нихон гэж дуудагдана, "Наран үндэст/язгуурт/гарвалт" гэх утгатай) гэж нэрлэгддэг. Энэхүү нэрийг анх 645 оны 7-р сард Солонгосын хойгт оршин байсан Гүгурёо болон Вэкжэ улсын элчид хандсан бичигт "Бурханы сурвалжит Наран үндэст улсын эзэн хаан" хэмээн хэрэглэгдсэн гэж үздэг.

Европод түгсэн нэр нь Хятад хэлний У аялгуун дахь Жепен гэдгээс уламжлагдсан өвөг Малай хэлний Жипенкүо гэдгээс үүссэн байдаг. Энэ үгийг 16-р зууны Малаккад очсон Португалын далайчид Европт авчирч, англи хэлний сурвалжид 1565 онд Giapan (Жиапан) гэж бичигджээ. Түүнээс дамжсан герман хэлний Japan (Япан) гэдгээс орос хэлэнд Япон гэж зээлдэгдэж, өдгөө монгол хэлэнд Япон гэж нэрлэгдэх болсон юм. Мөн монголчууд албан бусаар уугуул нэрийг үндэслэн Наран Улс, Мандах нарны орон гэж нэрлэх нь түгээмэл юм.

Газар зүй

Япон орон 377,944 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, дэлхийн 60-р том улс болно.

Япон 
Хиймэл дагуулаас
Япон 
Физик газрын зураг

Байрлал

Япон хойд өргөргийн 24° — 46°, зүүн уртрагийн 122° — 146° дотор багтах ба НҮБ-ийн ангиллаар Дорнод Азид хамаарна. Хуурай газрын хилгүй, арлын орон. Дорноос Номхон далай, өмнөөс Филиппиний тэнгис, өрнө өмнөдөөс Дорнод Хятадын тэнгис, өрнөдөөс Солонгосын хоолой, Япон тэнгис, умар дорнодоос Агнуурын тэнгисээр хүрээлэгдэнэ. Орос, өмнө умар Солонгос, Хятад, Тайваньтай ойр.

Арал

Номхон далайн өрнөд хэсгийн 6,852 арал Японд харьяалагддаг. Хоккайдо (22%), Хоншүү (60.3%), Шикокү (5%), Кюүшүү (9.5%) хэмээх дөрвөн том арал бүх нутгийн 97%-ийг эзэлж байна. Окинава арал хамаардаг Рюүкюү олтриг Кюүшюүгээс өрнө өмнөш нумран тогтсон байдаг. Хамгийн хол буюу Токиогоос өмнөш 1000 км алсад Бонин олтриг гэж байна. Ийм олон аралтай болохоор монголчууд «Арлын Япон» гэцгээнэ. Хамтад нь Японы олтриг (Англи: Japanese Archipelago) гэж болно.

Маргаан

Хоккайдогоос холгүй, Курилийн арлуудад хамаарах, ОХУ-ын мэдлийн дөрвөн арлыг 1945 онд булаалгасан гэж Япон батлаад буцааж авна гэж маргаж байгаа. Япон тэнгис дэх БНСУ-ын харьяаны хэдэн жижиг арлыг (японоор Такэшима) өөрийнх гэж зүтгэдэг. Эсрэгээр Дорнод Хятадын тэнгист байгаа Японы мэдлийн Сэнкакү хэмээх 5 арал, 3 хадыг БНХАУ, Тайваниас 1895 оноос өмнөх эзэд нь авна гээд ид мэтгэцгээж байна.

Уул усан

Өмнөөс Филиппиний хавтан Амарын, Окинавын хоёр хавтан доогуур, умар руу Номхон далайн хавтан Агнуурын тэнгисийн хавтан доогуур шурган шүргэж байдгаас Японд үе үе хүчтэй газар хөдөлж, галт уулс оргилдог. Дэлхийн бүх газар хөдлөлтийн эрчмийн 10-20% нь Японд үүсдэг гэнэ. Японы галт уулс Номхон далайн галт цагирагт хамаатай. Хавтангийн шургалт Евразитай залгаа байсан Японы газрыг дорнош атируулж, 15 сая жилийн урьд Япон тэнгисийг үүсгэсэн гэдэг. Японд одоо оргиход бэлэн 108 галт уул байна. Зуун зууны туршид үхлийн газар хөдлөлт, цунами тохиосоор л байсан. 1923 оны Кантоогийн газар хөдлөлтөөр 140 мянган хүний амь үрэгдэж байв. Ханшины 1995 оны газар хөдлөлт, Тоохокүгийн 2011 оны газар хөдлөлт, цунами гээд саяхны жишээ ч байна. Ийм нутагт байдгийнх амарч эмнүүлэхэд аятай халуун рашаан харин элбэг олдоно. Хамгийн өндөр уул бол д.т.д 3,776 м-т цоройсон Фүжи галт уул. Үүнээс гадна Хида, Кисо, Акайши гурван нурууг нийлүүлээд Японы Альп гэдэг. Оргил нь Кита уул (3,193 м). Ер нь Японы газар нутгийн 73% нь уулархаг, ой модтой. Ийм газраа газар тариалан, аж үйлдвэр, оршин суухад тохьгүй гээд далайн эрэг хавийн нам доор газарт хүмүүс шавалдсаар ирсэн. Нам доор газраас Токио байрладаг Кантоогийн нам доор газар эн арай их (13,000 км2). Үүнээс гадна Нагоя хавийн Нооби, Осака-Кёото орчмын Кинки, Сэндай хавийн Сэндай гээд нам доор талууд бий. Уулын, түргэн урсгалт, богино голуудтай. Тэдэндээ усан цахилгаан станц барьсан нь олон. Хамгийн урт Шинано гол 367 км урсаад Япон тэнгист цутгадаг. Кёотогийн хажуугийн Бива нуур хамгийн том цэнгэг уст нуур гэдэг.

Уур амьсгал

Ихэнх нутаг нь дулаан бүст хамаарах бөгөөд өмнөд хэсгийн арлууд нь халуун, хойд хэсэг нь сэрүүн бүст хамаардаг. Сибирийн их даралт хойноос ирэх салхи нь Япон тэнгисийн чийглэг агаарыг авчрах тул Япон тэнгис талдаа цас их унана. Харин Номхон далай талдаа цэлмэг өдөр олширдог. Зун нь Номхон далайн их даралтын нөлөө ихэсч, халуун чийглэг өдрүүд үргэлжилнэ. Гэхдээ нутгийн умард хэсгээр нь Агнуурын тэнгисийн их даралтын нөлөөгөөр сэрүүн байдаг. Японы тэнгис талдаа өвөл цас их унадаг, 6, 7 сард (Окинавад 5, зургаадугаар сар) агаарын их даралтын шугамын нөлөөгөөр борооны улирал болж, зун, намрын заагаар өмнө талаас ирэх тайфунь зэргийн нөлөөгөөр харьцангуй хур тунадас ихтэй бүс нутгийн тоонд орно.

Түүх

Япон 
МЭӨ 2000-3000 жилийн үеийн сав
Япон 
Айнү хүн. 1880 он
Япон 
Айнүчууд эрт цагт Хоккайдо, Хонсю арлыг оролцуулан Японы ихэнхи хэсэгт суурьшиж байв
Япон 
Японы Ямато улс МЭ 250-538 он. Одоогийн япончууд арлын өмнө хэсгээс эхлэн Айнүчүүдын нутгийг аажмаар эзэлжээ. Хойд талын том арал нь Хоккайдо, дунд талын том арал нь Хонсю, хамгийн урд талын жижиг арал нь Кюсю; Кюсюгийн хойд талын жижиг арал нь Сикоку.

Японд эрт үед хүн амьдарч байсныг батлах олдвор НТӨ 30,000 оны буюу Хуучин чулуун зэвсгийн үед хамаарна. Арай хожуу үед хамаарах чимэглэсэн шавар сав, ваар зэрэг нь дэлхий дээрхи хамгийн эртний хадгалагдан үлдсэн эд өлгийн зүйл гэж тооцогддог байна

Хоккайдо, Хонсю Кюсю, Сикоку гэсэн дөрвөн том арлаас Японы бүлэг арал тогтдог.

Японы уугуул оршин суугчид нь Курилийн арлууд болон Японы бүлэг аралд хамаарагдах Хоккайдо, Хонсю арлуудыг оролцуулан Японы ихэнх хэсэгт суурьшиж байсан Айнү юм. Одоогийн япончууд анх Зүүн Азийн эх газраас тус арлын өмнөд хэсэгт нүүн ирж хэдэн мянган жилийн турш аажим аажмаар тэднийг түрэн уусгасаар Японы арлуудын нутаг дэсвгэрт бүхэлд нь суурьшжээ. Айнүчүүд нь эрт цагт Зүүн Өмнөд Ази дахь папуачуудтай адилхан австралоид төрхтэй (афирикчуудтай төстэй) байв.

Япончуудын гарал бүрэн тодорхойгүй, зарим эрдэмтэд дор хаяж 10,000 гаруй жилийн өмнө Японд байсан уугуул хүмүүс гэж үздэг ч ихэнх эрдэмтэд Зүүн эсвэл Зүүн Өмнөд Азиас нүүн ирсэн хүмүүс гэж үздэг. Хэдийгээр эхний онолд 10,000 гаруй жилийн өмнө тэд Японд байсан гэсэн таамаг дэвшүүлдэг ч Айнүчүүдээс сүүлд тус аралд ирсэн болох нь археологийн олдвороор батлагддаг.

"Яёойн эрин" буюу МЭӨ III зууны үеэс цагаан будаа тариалан, төмөр ба хүрэл боловсруулж, вааран эдлэл хийх болжээ. Эдгээр нь Хятад эсвэл Солонгосоос шилжин ирсэн одоогийн япончуудтай холбоотой гэж үздэг байна.

Буддын шашин Солонгосын Вэкжэ улсаас дамжин нэвтэрсэн боловч Хятадын нөлөө их байсан байна

"Нарагийн эрин" буюу МЭ VIII зууны үед Японы анхны хүчирхэг улс, одоогийн Нара орчимд төвлөрөн бий болжээ. Энэ үед хамаарах "Кожики" (Kojiki, 712 он), "Нихон Шоки" (Nihon Shoki, 720 он) зэрэг судрууд хадгалагдан үлдсэн байдаг

XVI зууны үед Португалын худалдаачид ба шашны номлогч нар анх Японд хүрсэн ба энэ үеэс Баруун болон Японы хооронд худалдаа, соёлын солилцоо эхэлжээ.

Ода Нобүнага Европоос нэвтэрсэн галт зэвсэг хэрэглэн Японыг нэгтгэж эхэлсэн боловч 1582 онд алуулсан байна. Түүний дараа Тоёотоми Хидэёши үйл хэргийг нь үргэлжүүлэн 1590 онд бүх Японыг нэгтгэж дуусав.

Япон 
Японы худалдааны хөлөг (1634)

1598 онд Хидэёши нас барсны дараа, Токүгава Иэясү 1603 онд Эдо буюу одоогийн Токио хотын орчим Токүгава шогуныг үндэслэв. 1639 оноос эхлэн "Хаалттай улс" бодлого баримтлах болсон байна. Энэ үеийг "Эдогийн эрин" гэж нэрлэдэг байна.

1854 оны 3-р сарын 31-нд АНУ-ын усан цэргийн ахмад Маттью Перри Японтой "Канагавагийн хэлэлцээр"-ийг байгуулснаар Япон дахин гадаад ертөнцтэй харилцаж, "Мэйжийн эрин" эхэлжээ (1868 он). Энэ үед Япон өөрийн улс төр, хууль, цэргийн зохион байгуулалтыг барууны маягаар шинэчлэн, Японы эзэнт улсыг аж үйлдвэржүүлж эхлэв. Энэ үеэс Хятад, Орос зэрэг улсуудтай дайн хийж, Тайвань, Солонгос, Сахалины өмнөд хагасыг эзлэв.

1931 онд Манжуурыг эзлэн, 1941 онд "Тэнхлэгийн хүчинд" нэгдсэн байна. 1937 онд Хятадын бусад хэсгийг эзлэн, 1941 онд АНУ-ын Перл Харбор дахь цэргийн баазыг довтлов. Үүний дараа Япон нь АНУ, Их Британи, Нидерланд зэрэг улсад дайн зарлажээ. Энэ явдал АНУ-ыг Дэлхийн II дайнд татан оролцуулав. 1945 онд АНУ, Японы Нагасаки, Хирошима хотууд дээр цөмийн бөмбөг хаяж, ЗХУ Японд дайн зарласны дараа 1945 оны 8 сарын 15-нд Япон бууж өгөх гэрээнд гарын үсэг зуржээ.

1947 онд Япон нь шинэ Үндсэн хууль баталж, Үндсэн хуульт, хаант засаглалтай ардчилсан орон болов. Япон 1956 онд НҮБ-ын гишүүн орон болсон байна.

Хүн ам

Япон 
Японы цөөн тоот ястан Айнү (XIX зуун)
Япон 
Мэйжи сүмд болж буй япон маягийн хурим

Япон улсад 2012 оны гуравдугаар сарын байдлаар 127.3 сая хүн амьдарч байна. Энэ нь дэлхийн улс орнуудаас хүн амын тоогоор 10-р олон болохыг илтгэнэ. Хэл соёлоороо бараг нэгэн төрлийн ард түмэн. Тоолвол 98.5% нь Япон үндэстэн, үлдсэн хувийг Солонгос, Хятад, Филиппин, Бразил, Перу гэх мэт орноос ирээд буцаагүй улс, тэдний үр хойч дүүргэж байдаг. Яг Япон (Ямато)-оос гадна маш цөөн тоот Айнү, Рюкюү ард түмэн Япон үндэстэнд багтана. Нэг км2-т 336 хүн ноогдож байгаагаар дэлхийд хүн амын 24-р шигүү суурьшилт улс гэгдэнэ. Хүн амын 80% нь Хоншүү аралд нутагтай, 89.7% нь хот газрын суугуул. Түүнчлэн Саппоро, Сэндай, Токио, Сайтама, Чиба, Кавасаки, Ёкохама, Нагояа, Киото, Осака, Кобэ, Хирошима, Китакюүшюү, Фүкүока зэрэг саяас дээш хүн ам бүхий хотуудад хүн амын төвлөрөлт явагдаж байна. Газар нутгийн нь 10 хувьд нь хүн амын 90 хувь нь амьдардаг гэсэн тоо баримт байдаг юм байна. Үүний нөгөө талд хөдөө орон нутагт хүн ам сийрэгшиж, хөгшид л үлдэж хоцорч байна. 1940 онд 73 сая хүнтэй байсан Япон 1960 онд 94 сая, 1980 онд 117 сая, 2000 онд 127 сая болж өссөний эцэст тогтворжиж 2010 онд 128 сая хүнтэй л байна. Японд хүн хамгийн өндөр насалж (82.7 нас) байгаа, хүн амын 21.2% нь 65 гарсан настан болсон, хүүхэд төрөх нь урьдынхаас цөөрсөн зэргээс шалтгаалаад Японы хүн ам цаашид буурах нээ. Эрүүл мэндийн сайд нь 2060 он болоход 87 сая хүнтэй байх нь гэж халаглажээ.

Хэл бичиг

Албан ёсны боловсролыг япон хэлээр олгодог боловч парламентад айнү хэл болон окинава аялга (рюүкюү хэл) хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг. Англи хэлийг дунд сургуулиас эхэлж заадаг боловч хүн амын англи хэлний мэдлэг ерөнхийдөө сайн биш.

Шашин шүтлэг

Шинто, Буддын шашинд давхар шүтлэгтэй хэмээн өөрсдийгөө тодорхойлох хүн олон тул энэ хоёр шашны сүсэгтнүүдийн тоог нэмбэл 200 сая болдог ажээ. Түүнчлэн католик, протестант зэрэг христианууд байх боловч хүн амын 1%-д ч хүрэхгүй боловч зул сарын баяр зэрэг христийн шашны зан үйл өргөн тархжээ. Ислам, жүүдийн шашин шүтдэг хүн бараг үгүй гэхэд болно.

Боловсрол

Япон 
Токиогийн Их Сургууль, Ясүда танхим

Мэйжийн эрин үеэс буюу 1872 оноос, бага дунд сургууль, их сургуулиуд байгуулагдаж эхэлжээ. 1947 оноос Японд 6-15 насандаа бага, дунд сургуульд, мөн дараа нь 3 жил ахлах сургуульд суралцдаг болсон байна. 2005 оны байдлаар ахлах сургууль төгсөгчдийн 75.9% нь их сургууль, коллеж болон бусад тусгай мэргэжлийн сургуульд элсэн орсон байна. Токиогийн их сургууль, Киотогийн их сургууль нь дэлхийд нэртэй том сургууль болно. Олон улсын байгууллагын судалгаагаар Японы боловсролын систем дэлхийд эхний 6-д багтаж байна.

  • Бичиг үсэгт тайлагдсан байдал: 100.0% (эр: 100.0%, эм: 100.0%, 2000 он). 1990 онд 99.8% (эр: 99.9%, эм:99.7%) байсан аж.
  • Суурь боловсрол: Бага сургууль 6 жил, дунд сургууль 3 жил. Дунд сургууль төгсөгчдийн 96% нь ахлах сургуульд дэвшин суралцдаг.

Төр засаг

Япон 
Эзэн Хаан Нарүхито

Өнөөгийн Японы төрийн бүтэц, эрх хувиарилалт 1947 оны үндсэн хуулиар тогтжээ. Эзэн хааны эрх мэдэл хумигдмал тул Японыг үндсэн хуульт хаант засагт улс гэж ойлгоно. Японы үндсэн хуулинд эзэн хааныгаа "ард түмний эв нэгдэл, төр улсын бэлгэ тэмдэг" гэж тодорхойлж, ёс ямбаны тэргүүнд өргөж, их л хүндэтгэж байдаг. Одоогийн хаан нь Нарүхито юм. Нарүхито нуган үргүй тул одоогоор дүү нь болох Хунтайж Акишино хаан өвийг нь залгах магадлалтай.

Япон улсын хурал (парламент) хууль цааз тогтоох үндсэн үүрэгтэй. Япон улсын хурлыг Улсын Хурал (УХ, японоор 国会 коккай) гэнэ. УХ нь дөрвөн жил тутамд сонгогддог 480 суудалт Ардын танхим (衆議院 шүүги-ин), зургаан жилийн хугацаат 242 суудалт Цэцдийн танхим (参議院 санги-ин) гэсэн доод, дээд хоёр танхимаас бүрдэнэ. Японд хүн 20 нас хүрч байж сонгуульд санал өгөх эрх нээгддэг. Японы парламентад 1955 оноос хойш ихэнхдээ Японы Либерал Ардчилсан Нам олонх болж засгийн газраа бүрдүүлж байсан бөгөөд 2009 онд болсон бүх нийтийн сонгуулиар Ардчилсан Нам илт давуу ялалт байгуулан засгийн эрхийг авч, Либерал Ардчилсан Нам 2 дахь удаагаа сөрөг хүчин болсон. Гэсэн ч 2012 оны 12 сард болсон сонгуулиар Либерал Ардчилсан Нам дахин засгийн эрхэнд гарчээ.

1947 оноос ерөнхий сайдад улсын гол хариуцлага оногдох болсон. УХ-аас ерөнхий сайдад нэр дэвшүүлж, эзэн хаан баталснаар үүрэгтэй ажилдаа ордог. Ерөнхий сайд нь сайд нарын багаа бүрдүүлж, болохгүй бол халж сольдог. 2001-2006 оны хооорондох Койзүми Жүничирогоос хойш жил бүр ерөнхий сайд солигдсоны эцэст 2012 оны 12 сараас Абэ Шинзоо 2 дахь удаагаа ерөнхий сайд болоод 8 жил орчим буюу хамгийн удаан ажиллажээ. Одоо тус улсын ерөнхий сайдаар 2020 оны 9 сарын 16-нд сонгогдсон Сүга Ёшихидэ ажиллаж байна. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэлтнээс гадна шүүх тогтолцоо байна. Гэхдээ шүүхийн салбар сул, гүйцэтгэх нь хүчтэй байдгаараа Германтай төстэй.

Сонгууль

Сонгуулийн нас нь 20 бөгөөд Төлөөлөгчдийн Танхимын сонгууль 4 жил болгон, харин Зөвлөхүүдийн Танхимын сонгууль 3 жил тутамд болдог байна .

Орон нутаг

Бүхэл Япон эхлээд, том түвшинд 47 ялгаатай нутаг, засаг захиргааны нэгж болж хуваагдана. Үүнд Токио гэсэн нэртэй 1 өргөн хот (都 to), Хоккайдо гэх 1 хязгаар (道 ), Осака, Киото гэдэг 2 хотжсон аймаг (府 fu), бусад нэр бүхий 43 энгийн аймаг (県 ken) багтана. Энэ түвшнээ японоор тодоофүкэн (都道府県 todōfuken) гэж бүлэглэнэ. Монголоор зүгээр л «аймаг» гэхэд болно. Доошилбол аймаг дотроо хэд хэдэн хот (市 shi), орон нутгийн тойрог (郡 gun) болж хуваагдана. Орон нутгийн тойрог цаашаа суурин (町 chō), гацаа (村 son) гээд дараална. Зарим аймаг дотроо завсрын шат үүсгэдгийг тойрог (支庁 shichō) гэж бичиж болох юм. Жишээ нь: Хоккайдо дотроо 14 тойрогт хуваагддаг. Токио бол хот аймаг. «Токио хот», «Токио аймаг» гэвэл нэг л газар юм.

Газар зүйн байрлалаар нь аймгуудаа мужилдаг уламжлалтай. Үүнийг монголоор муж, эсвэл бүс гэж (Chihō) бичиж болно.

Хоккайдо

1. Хоккайдо

Тоохокү

2. Аомори
3. Иватэ
4. Мияги
5. Акита
6. Ямагата
7. Фүкүшима

Кантоо

8. Ибараки
9. Точиги
10. Гүнма
11. Сайтама аймаг|Сайтама
12. Чиба
13. Токио
     (Тоокёо)
14. Канагава

Чүүбү

15. Ниигата
16. Тояма
17. Ишикава
18. Фүкүи
19. Яманаши
20. Нагано
21. Гифү
22. Шизүока
23. Айчи

Кансай

24. Миэ
25. Шига
26. Киото
     (Кёото)
27. Осака
28. Хёого
29. Нара
30. Вакаяма

Чүүгокү

31. Тоттори
32. Шиманэ
33. Окаяма
34. Хирошима
35. Ямагүчи

Шикокү

36. Токүшима
37. Кагава
38. Эхимэ
39. Кочи

Кюүшү

40. Фүкүока
41. Сага
42. Нагасаки
43. Күмамото
44. Оита
45. Миязаки
46. Кагошима

Окинава


47. Окинава

Япон ХоккайдоАомориАкитаИватэЯмагатаМиягиФукушимаНиигатаТочигиГунмаИбаракиНаганоСайтамаЧибаТокиоКанагаваТоямаИшикаваГифуФукуиЯманашиШизүоакаАйчиШигаКиотоМиэНараХёгоОсакаВакаямаТотториОкаямаШиманэХирошимаЯмагучиКагаваТокушимаЭхимэКочиФукуокаОитаСагаНагасакиКумамотоМиязакиКагошимаОкинаваТокиоКанагаваОсакаВакаяма

Эдийн засаг

Япон 
Автомашин үйлдвэрлэл Японы эдийн засгийн хэмжээнд их хувь оролцоотой
Япон 
Токиогийн хөрөнгийн бирж дэлхийн хоёрдагч том бирж

Эдо эринд зарим зохион байгуулалттай аж ахуйн харилцаанууд үүсч, эдийн засаг хөгжсөн байдаг. Тухайлбал, Осакагийн будаа зууч нар даатгал, банкны хэлбэрүүдийг хөгжүүлж, усан, газрын замаарх худалдааны сүлжээ өргөжсөн байна. Мэйжийн эринд зах зээлийн эдийн засагт шилжиж, аж үйлдвэржиж эхэлсэн ба одоогийн томоохон аж ахуйн нэгтгэлүүд тухайн үед байгуулагдсан байдаг.

Япон нь өнөө үеийн Азид тэргүүлэх, дэлхийн гурав дахь том хэмжээний дотоодын нийт бүтээгдэхүүн бүхий орон юм. Хоёрдугаар дайны дараа үсрэнгүй өсөлт хэмээгдсэн үе ирсэн ба 1960 болон 1970-аад онуудад эдийн засгийн жилийн дундаж өсөлт 7.5% байв. Харин 1980 болон 1990-ээд онуудад 3.2%-ын жилийн дундаж өсөлттэй байсан. Ерөнхийдөө байгалийн баялаг хомс боловч цементийн түүхий эд, шил зэргээр баялаг. Эрт цагт алт, мөнгө, зэс, чулуун нүүрс их хэмжээгээр олборлодог байсан түүхтэй.

Нефть, ашигт малтмал зэргийг импортлон автомашин, цахилгаан бараа, химийн бүтээгдэхүүн зэргийг үйлдвэрлэн экспортолдог.

Гадаад худалдааны гол түншүүд нь АНУ, Зүүн, Зүүн Өмнөд Ази, Европын Холбоо, Саудын Араб, Хятад гэх мэт. Гадаад худалдааны тэнцэл нь ашигтай байдаг.

Өв соёл

Японы нутаг дэвсгэр дээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн соёлын дурсгал 10, байгалийн дурсгал 3 бий.

Бүх нийтээр тэмдэглэх баяр

Огноо Баяр Тайлбар
1 сарын 1 Шинэ жил
1 сарын 2 дахь Даваа гараг Насанд хүрэгсдийн өдөр Тухайн жилд 18 нас хүрсэн хүмүүс тэмдэглэнэ.
2 сарын 11 Тусгаар тогтнолын өдөр
3 сарын 21 орчим Хаврын өдөр шөнө тэнцэх өдөр Хуучнаар Эзэн хааны хаврын тайлга
4 сарын 29 Шёовагийн өдөр Хирохито хааны төрсөн өдөр
5 сарын 3 Үндсэн хуулийн өдөр
5 сарын 4 Ногоон өдөр
5 сарын 5 Хүүхдийн баяр
7 сарын 3 дахь Даваа гараг Далайн өдөр
9 сарын 3 дахь Даваа гараг Ахмадын өдөр
9 сарын 23 орчим Намрын өдөр шөнө тэнцэх өдөр Хуучнаар Эзэн хааны намрын тайлга
10 сарын 2 дахь Даваа гараг Биеийн тамирын өдөр
11 сарын 3 Соёлын өдөр Мэйжи эзэн хааны төрсөн өдөр
11 сарын 23 Хөдөлмөрийг хүндэтгэх өдөр
12 сарын 23 Эзэн хааны төрсөн өдөр
  • Баярын өдөр Ням гарагт таарвал дараах өдөр буюу Даваа гарагт нь, түүнчлэн баярын өдрүүдийн хоорондох өдөр Бүх нийтийн амралтын өдөр болдог. 

Нэмэр

Цахим холбоос

    Албан ёсны хэвлэл мэдээлэл
    Жуулчлал
    Бусад

Эшлэл

Tags:

Япон НэрЯпон Газар зүйЯпон ТүүхЯпон Хүн амЯпон Төр засагЯпон Эдийн засагЯпон Өв соёлЯпон НэмэрЯпон Цахим холбоосЯпон ЭшлэлЯпонАзиДорнод АзиНомхон далайУлс

🔥 Trending searches on Wiki Монгол:

Урвалын хурдАббасидын Халифат УлсАфрикГэр бүлТүшээт хан аймагЛатин үсэг (Монголд)ЭзлэхүүнFacebookФторМал аж ахуйЛеонардо да ВинчиВьетнамын дайнМонгол хаадКальциӨгөгдөлХар-Ус нуур13-р зуунТөв аймагХөөмийСаудын АрабБондЭр бэлгийн эсМанганАдам СмитТранскрипци (Мэдээллийн РНХ-н нийлэгжилт)Карбонат (эрдэс)Галт уулХүний биеИл Хаант УлсАли-Гали үсэгНимбэгДархан (хот)Хойд АмерикГэрлийн хурдЦагаадайн УлсОрганик химиӨвчинУчиртай гурван толгойМеханик хөдөлгөөнАнгкор ВатТасЭнэтхэгЗанабазарХэрэйдБэгзийн ЯвуухуланИзобар процессРомео Жульетта хоёрНүүрстөрөгчРомбЕгипетийн пирамидуудГерманҮерӨмнөговь аймагИх Монгол УлсНил мөрөнМонголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүхТоргуудКомпьютерын техник хангамжНьютоны хуулиудОлимпын наадамБилгийн тоололАмьсгалах процессХүннү улсАргальИнч (нэгж)Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнМагниМодЗасаг захиргааны зохион байгуулалтЯлгаварлан гадуурхалтА бүлгийн стрептококкийн халдварМутацТөв мэдрэлийн тогтолцооБиологийн ангилалМөнгөНатриГэрэлДарлигин МонголҮхэр🡆 More