Өмнөд Туйл

Өмнөд туйл буюу Газарзүйн өмнөд туйл нь Дэлхийн гадаргуугийн хамгийн өмнөд цэг бөгөөд Умард туйлын эсрэг талд байрлана.

Өмнөд Туйл
Өмнөд туйл
Өмнөд Туйл
Газарзүйн өмнөд туйл

Газарзүй

Өмнөд туйл гэж Дэлхийн эргэлтийн тэнхлэг Дэлхийн гадаргуутай огтлолцох цэгийг хэлэх ба координат нь 90°S, 0°W байна.

Өмнөд туйл нь Антарктид тивд далайн төшнөөс дээш 2,835 метр өргөгдсөн мөсөн дээр байрлана. Мөсний нийт зузаан 2,700 метр учир жинхэнэ хуурай газар нь ойролцоогоор далайн төвшинтэй тэнцүү юм.

Уур амьсгал

Өвлийн улиралд Өмнөд туйлд нар мандахгүй бөгөөд зуны улиралд нар зөвхөн тэнгэрийн хаяагаар үзэгдэнэ. Нарнaас ирэх дулааны энергийн ихэнхи нь цасанд ойх тул газрын гадаргууд хүрдэггүй байна. Нарны маш бага энерги, мөн өндөр өргөгдсөн (Антарктид далайн төвшнөөс дээш дунджаар 2,800 метр өргөгдсөн, дэлхийн хамгийн өндөр өргөгдсөн тив) байдгаас болоод Өмнөд туйл нь дэлхийн хамгийн хүйтэн цэгүүдийн нэг болно. Өмнөд туйл нь умард туйлаас илүү хүйтэн, учир нь умард туйл далайд байрлах ба далайн ус дулаан их шингээдэг нь температурт нөлөөлнө.

Зуны дунд сард нар хамгийн өндөрт (23.5 градуст) мандах үед агаарын температур −25 °C болно. 6 сарын турш үргэлжлэх "өдрийн" дараа температур буурах ба 3-р сарын сүүлээр нар "жаргаж", 9-р сарын сүүл хүртэл "шөнө" байх ба энэ үед дундаж температур −65° байна. Амундсэн-Скот станц хамгийн дулаан ба хамгийн хүйтэн температурыг −13.6 °C ба −82.8 °C гэж тэмдэглэсэн байдаг.

Өмнөд туйл нь цөл бөгөөд хур тунадас унахгүй, агаарын чийгшилт тэгтэй тэнцүү шахам байдаг боловч хүчтэй салхины уl'mkl/jkhlkjbnj.hb;'/ikhnl/

Сар 1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар Жил
Их, дунд. °C −25 −37 −50 −52 −53 −55 −55 −55 −55 −47 −36 −26 −45
Бага, дунд. °C −28 −42 −56 −60 −61 −61 −63 −62 −62 −53 −39 −28 −51
Хур тунадас, мм 2.5


Эх сурвалж: weatherbase.com

Цаг

Өмнөд Туйл 
Өмнөд туйлын Амундсен-Скотт станцыг 2007 онд АНУ-ын засгийн газар 150 сая ам.доллараар байгуулжээ.

Дэлхийн бусад хэсэгт тэнгэрт нарны үзэгдэх байрлалыг ашиглан цаг тааруулж болдог боловч Өмнөд туйлд энэ нь боломжгүй юм. Өмнөд туйлын "өдрүүд" нь жилийн турш үргэлжлэнэ.

Дэлхийн цагийн бүсүүд Өмнөд туйл дээр давхцах (огтлолцох) тул өмнөд туйл нь ямар нэгэн цагийн бүсэд багтах боломжгүй болно. Гэхдээ Өмнөд туйл дээр байрлах Амундсен-Скотт станц нь Шинэ Зеландын цагийг мөрддөг байна.

Амьтан, ургамал

Маш хүйтэн уур амьсгалтай тул өмнөд туйлд, ховорхон үзэгддэг зарим төрлийн шувууг эс тооцвол уугуул амьтан болон ургамал байдаггүй байна.

2000 онд мөснөөс микроб илрүүлсэн боловч зарим эрдэмтэд Өмнөд туйлд амьд организм байх боломжгүй гэж үзэж байгаа болно.

Газар зүйн нээлт

Өмнөд туйлийг хүрч нээх нь түүний газар зүйн хувьд алслагдсан бөгөөд байгаль,цаг уурын хүнд нөхцөлд оршдог нөхцлөөс нь болоод олон зуун жилийн турш хүн төрөлхтөний хувьд давагдашгүй хүнд асуудал болж байжээ. Анх 1820-д оны үед оросын Белинсгаузен ба Лазарев гэсэн 2 амхадаар удирдуулсан цэргийн хоёр далбаат усан онгоцууд Өмнөдийн мөсөн тив болох антарктидын эх газрын зарим хэсэгт хүрч чадсан байна. Түүнээс хойш өмнөд туйлыг эзлэх гэсэн удаа дараагийн олон тооны оролдлогууд бүтэлгүйтэж байлаа. Харин норвегийн Р.Амундсен өөрийн багийн хамт 1911 онд өмөнд туйлд хүрч чаджээ. Яг энэ үед В.Скотт тэргүүтэй английн баг өмнөд туйлыг түрүүлж нээхээр өрсөлдсөн боловч Амундсенээс хэдхэн хоногоор хоцорсон бөгөөд туйлаас буцах үедээ шуурганд өртөн сүйрсэн түүхтэй. Туйлд түрүүлж хүрэх, түүнийг нээх энэхүү өрсөлдөөнд тухайн багуудын хангамж хамгийн гол асуудлыг шийдсэн юм. Учир нь Амундсен уламжлалт тээврийн хэрэгсэл болох туйлын нохой чарга-цанын хослолыг ашигласан бол харин Скотт нар моторт чарга ашигласан нь туйлын хүйтнийг тэсвэрлэн дааж найдвартай ажиллаж чадаагүй байна.

Сонирхолтой баримтууд

  • Антарктидыг эзэмших нь үе үеийн улс орон, түүний удирдагч нарын хүсэл зорилго байжээ. Нацист германы удирдагч А.Гитлерийн шууд удирдлага заавраар дэлхийн хоёрдугаар дайны өмнө германчууд өмнөд тивийг удаа дараа туйлын экспедиц гарган судалсан байдаг. тэд өмнөд туйлын асар уудам газрын агаарын зургийг нисэх онгоцоор авч, тэмдэгтүүдийг суурилуулсан бөгөөд ингэж нарийвчилан судалсан газраа Шинэ Шваб гэж нэрлсэн байна. Энэ нь өнөөдрийн Хадагтай Модын газар юм. дэлхийн хоёрдугаар дайны үед германчууд усан доогуур явагч шумбагч завины тусламжтайгаар нууц баазуудыг байгуулсан гэдэг боловч өнөөдрийг хүртэл энэ тухай баттай мэдээ байхгүй.
  • Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Америкийн адмирал Бөрдийн удирдсан туйлын экспедиц /шүдээ хүртэл зэвсэглэсэн/ өмнөд рүү удаан хугацааны "Өндөр үсрэлт" операцийг хэрэгжүүлсэн байна. Энэ операцитай холбоотой олон нууцлаг мэдээ байдаг боловч баттай бус. Энэ нь туйлд тэд нар хас тэмдэг бүхий асар хурдан нисдэг таваг хэлбэрийн биетүүд, германы эсэсийн цаначид зэрэгтэй тулалдсан гм.
  • Антарктидад 1980 оноос хойш Монгол улсын Цаг уурын хүрээлэнгээс 3 судлаачид цаг уурын чиглэлээр бүтэн улиралын турш байрлаж цаг уурын судалгаанууд хийжээ. Энэ судлаачдаас хоёр дах нь судлаач Чулуунбат юм. Чулуунбат нь үүнээс гадна номхон далайн хар салхийг судлах муссон цуврал эрдэм шинжилгээний аялалд оролцсон юм.

Нэмэр

Цахим холбоос

Эшлэл

Tags:

Өмнөд Туйл ГазарзүйӨмнөд Туйл Уур амьсгалӨмнөд Туйл ЦагӨмнөд Туйл Амьтан, ургамалӨмнөд Туйл Газар зүйн нээлтӨмнөд Туйл Сонирхолтой баримтуудӨмнөд Туйл НэмэрӨмнөд Туйл Цахим холбоосӨмнөд Туйл ЭшлэлӨмнөд ТуйлУмард туйл

🔥 Trending searches on Wiki Монгол:

Монголын радиогийн түүхБөхөнНуурДархан-Уул аймагХөвчтөнҮлэг гүрвэлКүнзХайлшОлноо өргөгдсөнЭволюциБарЧацарганаМонгол Улсын Үндсэн ХуульСоёл иргэншилИррационал тооМонгол хоолЧулуун мандалТусгаар тогтнолын өдөр (Америкийн Нэгдсэн Улс)Лодонгийн ТүдэвАнглиХоньТөв аймагДезоксирибонуклейн хүчилГалактикСяньбиТэнгэр шүтлэгҮйлдвэрлэлийн НөөцVandeboУсны эрчим хүчГалт тэрэгЛитрЧихДоргоНАТО1945 оны чөлөөлөх дайнИл Хаант УлсХэнтий аймагРНМонгол наадгайТоргуудДашдоржийн НацагдоржМонголчуудын эдийн соёлГовьсүмбэр аймагХятадЯнгирОрхон аймагАйдасHTMLДэлхийн цөмЭнзимФотосинтезОзоны давхаргаХойд Цэнхэрийн агуйҮндэстэн дамнасан корпорациЭнэтхэгПолимерҮелэх системМонголын эзэнт гүрний дараах Монгол УлсТайландЖоульХөлбөмбөгЧингис хааны дөрвөн нохойДүрслэх геометрМорин хуурГалогенГалдан бошигт хаанМонголын хүн ам зүйМеталлШүрэн тэнгисНацист ГерманНэгдсэн Үндэстний БайгууллагаӨмнөговь аймагИончлолын энергиХүдэрМөнгөн тэмдэгтийн жагсаалтТанин мэдэхүйн онолШвейцарСүхбаатар аймагШохойн чулуу🡆 More