Үүдэл Эс

Үүдэл Эс, stem cell (Англи хэл), stammzelle (Герман хэл) — ийн үндсэн ойлголтууд, шинэ мэдээлэл, судалгаа, анхаарах зүйлс.

Сүүн тэжээлтний хувьд хоёр төрлийн үүдэл эс бий, үүнд үр хөврөлийн эсийн үүдэл эс (embryonic stem cell), насанд хүрсэн (adult stem cell) хүний үүдэл эс. Ургийн үүдэл эсээс хүний бүхий л эд эрхтэн урган төлждөг бол насанд хүрсэн организмд үүдэл эс маш цөөн тоогоор оршиж нөхөн төлжүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Үр хөврөлийн эсийн (embryonic cell) эктодермд үүдэл эс нь үр хөврөлийн (fetus) эсийн анхдагч эс (pluripotent)-д хувиран биеийн бүх хэсэг цус, арьс, эрхтэн, яс гэх мэт. болж ургадаг.

Үүдэл Эс
Үүдэл эс
Үүдэл Эс
Үр хөврөлийн эсийн үүдэл эс хувиралч

Анхаарах зүйлс

Аливаа эмчилгээ нотолгоонд суурилан он удаан жил химийн, биохимийн, эсийн, фармакологийн, хоруу чанарын, клиникийн өмнөх болон I-IV шатны Клиник судалгаа, түүний дараах ажиглалтын судалгаа хийгдсэний дараа олон улсын чанарын байнгын хатуу хяналтаар баталгааждаг.

Одоогоор Дэлхий дахинд хоёр төрлийн үүдэл эсийн эмчилгээ батлагдан хэрэглэж байгаа нь чөмөг шилжүүлэн суулгах (bone marrow transplantation), хүйн цусны цус-үүсгэгч үүдэл (cord blood derived blood-forming stem cell) эсийн эмчилгээ юм. Олон улсад үүдэл эсийн Анагаахын болон Био Ёсзүйн өндөр шаардлагын дагуу хүний үр хөврөлийн эсийн үүдэл эсийг судалгаанд болон эмчилгээнд хэрэглэхгүй. Насанд хүрсэн организмд үүдэл эсийг зөвхөн судалгаанд голчлон хэрэглэж байна. Өвчтөний хэрэгцээ болон мэдлэг, мэдээлэлгүйд тулгуурлан эдгээрийг зөрчсөн тохиолдлууд нилээдгүй гарч байдаг тул олон улсын төрийн байгууллагууд зөвлөмж, анхааруулга гаргасаар байна.

АНУ-ын Хүнс, Эмийн Удирдах Газар доорх мэдэгдлийг 2019 онд гаргав (https://www.fda.gov/consumers/consumer-updates/fda-warns-about-stem-cell-therapies).

Мөн ИБУИНХУ (Англи)-ын Эрүүл Мэндийн Яамнаас доорх мэдэгдлийг хийсэн (https://web.archive.org/web/20201020113115/https://www.nhs.uk/news/genetics-and-stem-cells/warning-on-free-online-stem-cell-therapy/).

Судалгаа

Үүдэл Эс 
Үүдэл эсийн бусад эсүүдэд хувиран өөрчлөгдөх боломжууд

Үүдэл эсийн судалгаа өргөжин тэлэхийн хэрээр судлагдаагүй маш олон асуудлууд гарч, мөн шинэ мэдлэг хуримтлагдсаар байна. Жишээлбэл, насанд хүрсэн (adult stem cell) хүний өөхний эдийн үүдэл эс (adipose stem cell) хөхний хорт хавдарын явцыг түргэсгэдэг (https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3399703/), шулуун гэдэс, өндгөвч, түрүү булчирхайн хавдрууд болон бусад хоргүй хэлбэрийн хавдрыг түргэсгэх дэмжих хандлагатай байдaгийг судлан тогтоогоод байна (https://stemcellsjournals.onlinelibrary.wiley.com/doi/full/10.1002/stem.3050 2019 он).

Tags:

Англи хэлГерман хэл

🔥 Trending searches on Wiki Монгол:

ВикипедиаЧингис хаанСэтгэл судлалБөөрний цочмог дутмагшилМонголчуудЛитиЭдип хаанЦусны бүлэгОлон улсын нэгжийн системБогд хааны Засгийн газарХалимШашинГанНүдБат хаанТөрГарагЭндотермик урвалМонгол Улсын Их СургуульНуклейн хүчилКоммунист намын тунхагМонголын үндэсний түүхийн музейАндрей СимуковШинэ засгийн бодлогоИталиЭртний ЕгипетИл Хаант УлсМонгол хуланСанжаасүрэнгийн ЗоригОйрадЁлын амНягтМонголын Нууц ТовчооХавтгайНьютоны хуулиудШвейцарСарлагДалайЭрх зүйАлгоритмОрхон голАрдын хувьсгалМонгол Улсын Ерөнхий СайдТасгийн байлдаанМонгол түүхэн бичиг үсгүүдМонгол Улсын ЕрөнхийлөгчЗавхан аймагИх Монгол Улсын цэргийн зэвсэг, зэвсэглэлУртын дууГовь-Алтай аймагАнхны долооДогсомын БодооҮндэсний бөхЦахилгаан оронСонгуульНирун улсБулган аймагАзи-Европын уулзалтНаадамӨөхний хүчлийн нийлэгжилт4 сарын 22УстөрөгчЦагаан сарУкраинРибонуклейн хүчилХориглолтИрвэсХимийн индикаторХорьдол Сарьдагийн нурууБондУлаанбаатарын ерөнхий боловсролын сургуулийн жагсаалтГончигийн УндармааЦахиагийн ЭлбэгдоржХоргоУлс төрийн шинжлэх ухаан13-р зуунМэлхий хад🡆 More