Үйл Үг

Үйл хөдлөл, болц, явц, хөдөлгөөнийг нэрийдсэн үгийг үйл үг гэнэ.

Үйл үг нь хүн ба юмны үйл хөдлөл, байдлыг зааж,

  • яав?
  • яаж байна?
  • яасан?
  • яах? зэрэг асуултад хариулагдана.

Үйл үгийн үндсэн шинж

  1. Үйл үг нь тухайн хэлний үндсэн уугуул үгсийн сангийн гол бүрэлдэхүүн хэсэг бөгөөд аливаа хэлний язгуур үйл үгийн дотор харь хэлний үг байдаггүй.
  2. Үйл үгийг үгийн сангийн бодит утгаар нь 1. үйл хөдлөл заах/яв, гүй, бич/, 2. явц заах /бод, хөгж, сэтгэ/, 3. байдал заах /царц, гялай, хагар/гэж ангилж болно. Гэхдээ хэл зүйн хувьд онц ач холбогдолгүй.
  3. Үйл үгийг үгийн сан - учирзүйн үүднээс идэвхтэй, идэвхгүй гэж 2 хуваана. Тухайн үйлийг гүйцэтгэх эзний өөрийнх нь зоргоор биелэгдэх үйлийг идэвхтэй үйл үг гэнэ. Ж: яв-, ир-, бос-, суу-, бич-, унш-, бод- гэх мэт. Харин үйлийн эзний хүслээс шалтгаалахгүй, гаднын нөлөөгөөр үйлдэгдэх үйлийг идэвхгүй үйл үг гэнэ. Ж: хөлд-, царц-, цоор-,
  4. Үйл үгийг үгийн сан-хэлзүйн шинжээр нь тусах, эс тусах гэж 2 ангилна. үйлийн эзнээс гадна үйлэнд өртөх зүйлд чиглэх үйл үгийг туслах үйл үг гэнэ. Ж: Үйлд өртөх зүйл нь хэлзүйн хувьд тусагдахуун нь заахын тийн ялгалаар хэлбэржиж үйл үгэнд захирагдан шууд тусагдахуун болно. Энэ нь тусах үйл үг. Хэлзүйн талаар заахын тийн ялгалтай шууд тусагдахууныг захирч чадахгүй үйл үгийн эс тусах үйл үг гэнэ.
  5. Монгол хэлний үйл үгийн язгуурын араас 1. дагавар 2. хэвийн нөхцөл 3. байдлын нөхцөл 4. холбох, төгсгөх нөхцөлөөр хувирна. Эхний 3 заавал хэлзүйжсэн үйл үгэнд байдаг. Харин холбох, төгсгөх нөхцөлийн хувьд аль нэг нөхцөл нь ордог.
  6. Холбоо үг, өгүүлбэрт орсон үйл үгийг үйл үгтэй, нэр үгийг үйл үгтэй холбох тусга нөхцөлтэй. Ж: очиж уулз, яваад ир, явсан хүн, уулзах газар гэх мэт
  7. Үйл үгийг бусад үгсийн аймагтай харьцуулбал захирах чадвараар илүү. Үйл үг нь өмнөх үгээ нэр,үйлийн ихэнх холбох нөхцөл, үгийн үндэс, захируулан холбох үгээр захирч, холбоо үг, өгүүлбэрийн доторх үгсийн хэлзүйн хэлбэржилтийг тогтоох гол тулгуур нь болдог.
  8. Үйл үг нь өгүүлбэрт ихэвчлэн өгүүлэхүүн гишүүн, зарим тохиолдолд өгүүлэгдэхүүн, тусагдахуун, байц гишүүн болдог.
  9. Монгол хэлний үйл язгуур нь тогтсон нэг л хувилбартай учир ганц үндэст үг юм.
  10. Монгол хэлний үйл үгийг хувилах шинжээр нь төгс, дутмаг гэж хоёр ангилна. Орчин цагийн Монгол хэлэнд а-(ажээ, агсан, асан, агаад), бө-(бөгөөд, билээ, буй) язгуурт хоёр үйл үг үйлийн нөхцөлөөр дутмаг хувилна. Бусад үйл үг үйлийн нөхцөлөөр бүрэн хувилдаг.

Үйл язгуур + дагавар + хэв + байдал + холбох/төгсгөх нөхцөл

Дагавар

  • үг үүсгэх,
  • үндэс үүсгэх

Хэвийн дагавар /үндэс үүсгэх/

  • өөрөө үйлдэх хэв - 0 хэлбэртэй
  • бусдаар үйлдүүлэх хэв - уул (үүл), лга (лгэ, лго, лгө), га (гэ,го,гө), аа (ээ,оо,өө)
  • бусдын эрхэнд үйлдэгдэх хэв - гд, д, т
  • харилцан үйлдэлдэх хэв - лд
  • хамтран үйлдэлцэх хэв - лц

Байдлын дагавар/үндэс үүсгэх/

  • энгийн үйлдэх байдал - 0 хэлбэртэй
  • бүрмөсөн үйлдэх байдал - чих (ч)
  • эрчимтэй үйлдэх байдал - схий
  • түр үйлдэх байдал - зна (знэ, зно, знө)
  • олноороо үйлдэх байдал - цгаа (цгээ, цгоо, цгөө)

Холбох болон төгсгөх нөхцөл /үндэс үл үүсгэх/

Зэрэгцүүлэн холбох нөхцөл

  • зэрэгцэн холбох - ж (ч)
  • урьдчилан холбох - аад (ээд, оод, өөд)
  • хам холбох - н
  • үргэлжлэн холбох - саар (сээр, соор, сөөр)

Угсруулан холбох нөхцөл

  • дутагдан холбох - вч
  • бэлтгэн холбох - магц (мэгц, могц, мөгц)
  • угтан холбох - тал (тэл, тол, төл)
  • дагалдан холбох - хлаар (хлээр, хлоор, хлөөр)
  • болзон холбох - вал, бал (бэл,бол,бөл)
  • далимдан холбох - нгуут (нгүүт)
  • дашрамдан холбох - нгаа (нгээ, нгоо, нгөө)
  • үгүйсгэн холбох - лгүй

Цагаар төгсгөх нөхцөл

  • энгийн ирээдүй цаг - на(нэ,но, нө)
  • мэдэгдээгүй өнгөрсөн цаг - жээ (чээ)
  • саяхан мэдэгдэж өнгөрсөн цаг- лаа (лээ, лоо, лөө)
  • мэдэгдэж өнгөрсөн цаг- в

Биеэр төгсгөх нөхцөл

  • шийдэн хүсэх - я, е, ё, ю
  • даалган захирах - сугай, сүгэй
  • тушаан захирах - 0 хэлбэртэй
  • зөвлөн захирах - аарай (ээрэй, оорой, өөрэй)
  • шаардан захирах - аач (ээч,ооч,өөч)
  • хүндэтгэн захирах - гтун (гтүн)
  • сануулан захирах - уузай (үүзэй)
  • зөвшөөрч захирах - г
  • ерөөн хүсэх - тугай (түгэй)
  • мөрөөдөн хүсэх - аасай (ээсэй, оосой, өөсэй)

Tags:

Үйл Үг Үйл үгийн үндсэн шинжҮйл Үг Үйл язгуур + дагавар + хэв + байдал + холбохтөгсгөх нөхцөлҮйл Үг

🔥 Trending searches on Wiki Монгол:

Хүйтэн дайнХүлэгүМезолитСоёмбо тэмдэгЧин Улсын эрхшээл дэх Монгол орон2012 оны Улсын Их Хурлын сонгуульАдам СмитГурвалжинШаньюйЖонон хамтлагМинжиддоржийн ХанддоржҮзэмчинХалх дээлҮрэвсэлОлон улсын харилцааМонгол Улсын аймгуудТатарДэлхийн цөмХиймэл оюунХархорумын мөнгөн модАвлигаМонголчуудЯпонОйн цаа бугаЦусны улаан эсМанжуудМонгол-Францын харилцааЭм (хүйс)Хиагтын гэрээ1945 оны чөлөөлөх дайнМөнгөн тэмдэгтЭсОрхон голДалайӨөлдМонгол Улсын ЕрөнхийлөгчЭнэтхэгХүчХүчирхийлэлМексикНүдЁс зүйЦөлжилтХимийн индикаторМонгол Улсын Их СургуульТөв аймагАзиЧингис хаанКирилл монгол бичгийн дүрэмСорхагтани БэхиДартсМенежерAppleХөрсний бохирдолАрабын Нэгдсэн Эмират УлсБудХөвсгөл аймагДоргоПунцагийн БадарчМонголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүхАнгарагЗүүдМонголын спортИх Монгол улсын их хааны тамгаХүлэмжийн хийАлун Гуа эхийн домогСэргэн мандалтын үеАсбестГовьНацагийн ЖанцанноровАзотын хүчилЖигжидийн МөнхбатНьютон (нэгж)МазаалайСөнөсөн тэнгисШагундалаБодисын төлөвӨвөр Монгол🡆 More