Шатрын Хөлөг

Шатрын хөлөг нь шатар тоглоход хэрэглэгддэг хөлөг юм.

Шатрын Хөлөг
Ердийн шатрын хөлөг

Ерөнхий ойлголт

Албан ёсны тоглолтод хэрэглэгддэг том хэмжээтэй хөлөг нь шатрын дүрсүүдээсээ тусдаа зарагддаг боловч ердийн шатрын хөлөг нь шатрын дүрсүүдтэй хамтдаа зарагддаг.

Тодорхойлолт

  • Гэгээн, харанхуй 2 өнгийн квадрат хэлбэртэй нүднүүд сөөлжлөн, босоо, хэвтээ чиглэлд 8, 8 эгнээ үүсгэн байрлана.
  • Ерөнхийдөө шатрын нүднүүдийг цагаан нүд, хар нүд гэж ангилна.。
  • Даамын хөлөг гэж нэрлэгдэх нь бий. (→"Даам"-ыг үзнэ үү)

Өнгө

Шатрын Хөлөг 
Шатрын хөлгийн өнгөний байрлал
  • Хамгийн өргөн дэлгэрсэн шатрын хөлгийн өнгөний хослол бол модны өнгө буюу бор шаргал өнгийг цайруулсан, харлуулсан өнгө юм.
  • Өнгөний хослолын тухай нарийн дүрэм үгүй.Хөх-бор шаргал, ягаан - ногоон гэх мэт хослолууд бий.
  • Яг цагаан - хар өнгийн хослол нь шатрын дүрсүүдийг ялгаж харахад хэцүү болгодог тул бараг хэрэглэгддэггүй.


Материал

Шатрын Хөлөг 
Шилээр хийсэн шатрын хөлөг
  • Материал нь маш олон янз. Модон хөлөг хамгийн их тархсан бөгөөд түүнээс гадна даавуу, хуванцар, эсгий, шил зэрэг материалаар хийдэг.

Албан ёсны тэмцээнүүдэд дараах төрлийн хөлгийг хэрэглэхийг хориглодог.

  • Төмөр, металлаар хийсэн хөлөг
  • Өндөр үнэтэй, шилэн ба чулуун сийлбэр, чимэглэлтэй хөлөг

Хэлбэр, хэмжээ

Шатрын Хөлөг 
Нүдний урт, өргөн нь шатрын ноёны диаметрээс ойролцоогоор 1.3 дахин урт байна.
  • Шатрын хөлөгт a1 нүд нь заавал хар нүд байдаг.
  • Ердийн хөлгийн хэмжээ нь хэрэглэх дүрснүүдийн хэмжээнээс хамааралтай. Ерөнхийдөө нэг нүдний урт, өргөн нь шатрын ноёны диаметрээс 1.25-1.3 дахин урт байдаг.
  • Албан ёсны тэмцээнүүдэд хэрэглэдэг шатрын хөлгийн хэмжээ нь 45см урт, өргөнтэй байдаг. Нэг нүдний нь хэмжээ 5.0-6.5см болно.
  • Гэр бүлийн хэрэгцээнд өргөн тархсан шатрын хөлөг нь 4.0см-ээс бага талтай нүд бүхий байдаг.

Мөн үзэх

  • Шатрын хэллэгүүд

Ишлэл

Гадаад холбоос

Tags:

Шатрын Хөлөг Ерөнхий ойлголтШатрын Хөлөг Мөн үзэхШатрын Хөлөг ИшлэлШатрын Хөлөг Гадаад холбоосШатрын ХөлөгШатар

🔥 Trending searches on Wiki Монгол:

НуурАвлигаДезоксирибонуклейн хүчилМахабхаратаАрилжааны банкТархиХар-Ус нуурын шагшуургаМорины уралдаанБүдүүн гэдэсРомбАнтибиотикГол мөрөнХэнтий аймагСоёлЭрх зүйПунсалмаагийн ОчирбатИодБаруунтанАрабын Нэгдсэн Эмират УлсМонгол орны Дархан цаазат газар нутагИнсулинИх ЗасагНайдангийн ТүвшинбаярТемпературИнд мөрөн4 сарын 18АнгарагСоёл иргэншилЦусКока-КолаГэрлийн хурдЦээрлэх ёсонДэлхийн агаар мандалТулуйЦэндийн ДамдинсүрэнТуйлын туулайПрокси серверГазрын тос боловсруулах үйлдвэрХуульМонгол орны гол мөрдИл Хаант УлсДобу мэргэнНээлттэй ба чөлөөт эхийн програм хангамжАСЕАНЗүчиМеханик хөдөлгөөнМонгол Улсын төрийн дуулалМэлхийНАТОЭсэн тайшНүдХүрэл зэвсгийн үеГенетикДартсВэб сайтИспаниБүжигДундговь аймагЯпонТэнгэрийн ванАзиЭдийн засагМэдээллийн технологиЦагаан зээрМэдрэлийн системИрвэсМорин хуурХолбоотны эвсэлМонгол Улсын Ерөнхий СайдХөвсгөл нуурКарл МарксӨнгөний бэлгэдэлЧингис хааны морьт хөшөөХалхНягт🡆 More