Ричард Филлипс Фейнман: Америк эрдэмтэн физикч

Ричард Филлипс Фейнман (Файнман)(англ. Richard Phillips Feynman; 1918.05.11 — 1988.02.15) - америк эрдэмтэн физикч.

Онолын физикийн салбарт амжилт гаргасан бөгөөд квант электродинамикийн онолын үндэслэгч юм. 1943 - 1945 онд Лос-Аламосд цөмийн зэвсэг бүтээх төсөлд оролцож байсан. Квант механикт траектороор интегралчлах аргыг 1948 онд, квант талбарын онолд Фейнманы диаграм хэмээх аргыг 1949 онд зохиосон. Нобелийн шагналыг 1965 онд хүртсэн.

Ричард Фейнман
Ричард Филлипс Фейнман: Бага нас, Гэрлэлт ба Лос-Аламос дахь амьдрал, Дайны дараах үе ба шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр

Төрсөн: Ричард Филлипс Фейнман
1918 оны 5 сарын 11 (1918-05-11)
Куинс, Нью-Йорк, Америк
Өнгөрсөн: 15 February 1988(1988-02-15) (69 насалсан)
Лос-Анжелес, Калифорни муж, Америк
Ажил үйл Физикч
Гарал үүсэл Еврей
Улс орон Америк
Боловсрол Дээд
Төрөл Квант физик
Шагнал Эйнштейны шагнал, Эрнест Лоуренсийн шагнал, Нобелийн шагнал, Эрстедын медаль, Америкийн үндэсний шинжлэх ухааны медаль
Вэбсайт

Бага нас

Ричард Филлипс Фейнман нь хөрөнгө чинээтэй еврей гэр бүлд мэндэлсэн. Түүний эцэг Мелвилл Артур Фейнман (1890-1946) Минск хотоос АНУ-руу 1895 онд эцэг, эхтэйгээ цагаачилж иржээ. Эх Люсиль Фейнман (төрөхдөө Филлипс гэх овогтой байсан, 1895-1991) нь Польшоос Америкт иржээ. Тэд Нью-Йоркын Куинсийн өмнө хэсэгт байрлах Фар-Рокавэйд амьдарч байв. Эцэг нь хэрэв хүү төрвөл эрдэмтэн болгоно гэж шийдсэн. Бага наснаас нь эхлэн Ричардын хүрээлэн буй орчинг танин мэдэх үйлсд өөрийн хими, физик, биологийн мэдлэгийг ашиглан ихээхэн тус хүргэж байв. Гэхдээ тэрээр хүүгээ заавал эрдэмтэн болох ёстой хэмээн шахаж шаардаж байгаагүй юм. Ричард харин ээжээсээ хошин шогийн мэдрэмжийг нь өвлөн авжээ.
Анхныхаа ажлыг 13 настайдаа радио хүлээн авагч засч эхэлж байв.

Гэрлэлт ба Лос-Аламос дахь амьдрал

Ричард Фейнман алдарт Массачусеттсын Технологийн Хүрээлэн /дээд сургууль/-д 4 жил сурж дүүргээд дараагаар нь Принстоны их сургуульд элссэн.

Дэлхийн хоёрдугаар дайн гарах үед Принстоны аспирант байсан Ричард фронтод сайн дураар явахаар оролдсон ба цэргийн комиссын дарга нь түүнд ерөнхий сургалтанд суухыг санал болгосон. Гэвч тэрээр физикчдийг армид өөр зорилгоор ашиглах ёстой гэж бодоод татгалзжээ.

Доктор /PhD/ хамгаалах судалгааны ажлаа бичиж байх хугацаандаа тэрээр Арлин Гринбаумтай сүй тавьсан бөгөөд тэд 13 настайгаасаа хойш бие биедээ хайртай байсан байна. Гэвч удалгүй Арлин үхлийн аюултай сүрьеэ өвчин туссан бөгөөд эцэг эх нь гэрлэхгүй байхыг шаардсан боловч энэ бүгдийг үл хайхран тэд гэрлэлтээ батлуулжээ.

Лос-Аламосд тэрээр цөмийн бөмбөг бүтээх ажилд оролцсон бөгөөд тухайн үед тэрээр Принстонд суралцсан хэвээр байсан ба уг төсөлд орох саналыг алдарт физикч Роберт Уилсон санал болгожээ. Эхэн үедээ тэрээр уг төсөлд орох тийм ч дуртай биш байсан ба гэвч удалгүй хэрэв нацистууд түрүүлж цөмийн бөмбөгтэй болвол хэрхэх талаар бодон уг ажилд ханьцуй шамлан оржээ. Энэ хугацаанд тэрээл Лос-Аламосд харин эхнэр Арлин нь Альбукерк хотын эмнэлэгт хэвтэж байсан ба амралтын өдрүүдээр эхнэрээ байнга эргэж очдог байжээ.

Ажиллаж байх хугацаандаа сейф онгойлгох туршлагатай болсон. Бусад мэргэжилтнүүдэд ийм амархан онгойлгочих сейфд маш нууц материалуудаа хадгалах нь буруу гэдгийг батлан харуулсан юм. "Та тоглож байгаа байлгүй дээ, ноён Фейнман!" гэх өөрийн автобиограф номонд тэрээр энэ талаар дэлгэрэнгүй бичсэн байна.

Дайны дараах үе ба шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр

1950-аад оны үеэс Калифорнийн технологийн институтэд судлаач мэргэжилтнээр ажилласан бөгөөд дайны дараах үе мөн эхнэрийн үхэл нь түүнд нөлөөлж сэтгэлээр унасан. Олон сургуулиас ажиллах урилга, захиа ирдэг байсан ч тоогоогүй юм. Гэвч тун удалгүй Принстоны их сургуулиас ажиллах урилга ирэхэд хүлээн авсан бөгөөд сэтгэл санаа нь ч дээрдсэн байна. Өөртөө тэрээр надтай тоглож чаддаггүй хүнтэй ажиллахгүй хэмээн шийджээ.

Өөрийн онол болох квант өөрчлөлт дээр ажиллаж эхэлсэн бөгөөд Superfluidity дээр Шрёдингерийн тэгшитгэл ашигласнаар физикт шинэ ойлголт/нээлт хийсэн. Квант тооцооллын талаар шинэ ойлголтуудыг гаргаж ирсэн.

1960-аад оны үед академийн хүсэлтээр физикийн шинэ курс зохиох ажилд 3 жилийг зарцуулсан. Үүний үр дүнд "Фейнманы физикийн лекцүүд" нэртэй сурах бичиг гарчээ. Энэ ном нь одоог хүртэл физикийн сурагч, оюутнуудын дунд хамгийн шилдэг номын нэгээр тооцогдсон хэвээр байна.

Фейнман шинжлэх ухааныг ойлгох арга, шинжлэх ухааны салбарт чин шударга байх талаар хэд хэдэн нийтлэл бичжээ.

1964 онд Фейнман Корнеллийн Их Сургуульд "Физикийн хуулиудын шинж" нэртэй алдартай 7 лекцээ уншсан.

Сэтгэлзүйн туршилтад оролцсон нь

1960 аад оны үед Фейнман өөрийн найз Жон Лиллигийн сэтгэл зүйн туршилтанд(англ. sensory deprivation) орох саналыг хүлээн авсан. "Та тоглож байгаа байлгүй дээ, ноён Фейнман!" хэмээх номондоо тэрээр олон төрлийн галлюцинацид давстай усанд байхдаа орж байсан талаар бичсэн байдаг. Уг туршилтын үед марихуан татаж, кетамин хэрэглэж байсан ба ЛСД хэрэглэхээс татгалзсан. ЛСД өөрийнх нь тархинд нөлөөлөх байх гэдгээс эмээсэн.

Хувийн амьдрал

1950 онд тэрээр хоёр дахь удаагаа Мэри Лу (Mary Lou)тэй гэрлэсэн боловч удалгүй салцгаасан. Бие биенээ сонирхох хүчтэй сонирхлоо хайр хэмээн эндүүрч явжээ хэмээн дурссан байна.

1960 аад оны эхэнд Европ дахь хурлын үеэр өөрийнх нь гурав дахь эхнэр болох Гвинет Ховарт(Gweneth Howarth) хэмээх англи бүсгүйтэй танилцжээ. Уг хосоос Карл хэмээх хүү төрсөн бөгөөд тэд мөн Мишель нэртэй охин өргөж авчээ.

Үүний дараагаар тэрээр урлаг сонирхож эхэлсэн ба хүмүүст хэрхэн нөлөөлдгийг нь судлахаар зорьж байв. Зургийн сургалт авч портрет зурдаг болсон. Зурсан зураг болгоныхоо доор Оfey гэж гарын үсэг зурдаг байв. (Ofey гэж америкийн өнгөт арьстнууд цагаан арьстнуудыг нэрлэдэг). Тун удалгүй тэрээр хувийн үзэсгэлэнгээ гаргажээ.

1970 аад онд ЗХУын Тува улс руу явахаар шийдсэн боловч хүйтэн дайны улмаас түүний хүсэл талаар болжээ. Түүний найз Ральф Лейтон уг явдлын талаар "Тува руу ямарч үнээр хамаагүй!" гэх номдоо бичжээ.

Цахим холбоос

Ричард Филлипс Фейнман: Бага нас, Гэрлэлт ба Лос-Аламос дахь амьдрал, Дайны дараах үе ба шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр  Commons: Richard Feynman – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

Ричард Филлипс Фейнман Бага насРичард Филлипс Фейнман Гэрлэлт ба Лос-Аламос дахь амьдралРичард Филлипс Фейнман Дайны дараах үе ба шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэрРичард Филлипс Фейнман Сэтгэлзүйн туршилтад оролцсон ньРичард Филлипс Фейнман Хувийн амьдралРичард Филлипс Фейнман Цахим холбоосРичард Филлипс ФейнманЛос Аламосын Үндэсний ЛабораториНобелийн шагнал

🔥 Trending searches on Wiki Монгол:

Хамаг МонголЦахилгаан цэнэгАмарбаясгалант хийдГандантэгчэнлин хийдГэрэлМөнгөЭрх зүйТөмөр (химийн элемент)Лувсандоржийн ӨлзийтөгсХар-Ус нуурын шагшуургаУгсаатанАлтан ОрдАж үйлдвэрийн хувьсгалХятадын түүхЦахилгаан гүйдэлБуйр нуурПунсалмаагийн ОчирбатАлтайн УрианхайБогд хааны ордон музейГэр бүлБалбаМодун шаньюйУур амьсгалТатарХөдөө аж ахуйДэлхийн нэгдүгээр дайнДүүрэгМонгол Улсын Үндсэн хуулийн цэцХархорумОтгонтэнгэрМэдлэгНикотинЖамухаМарзан ШаравМаркетингШинэ эргэлтийн бодлогоЕсөн эрдэнэБутанУлсын Их ХуралТектоник хавтанАаруулСтатус-квоАмерикХимийн индикаторМодМонгол ёс заншилДа лам ЦэрэнчимэдАлун ГуаТэнгэрийн ванГазрын тос боловсруулах үйлдвэрАлтАригбөх-Хубилайн хаан ширээний төлөөх тэмцэлМонгол бахархлын өдөрБайтаг Богдын хилийн мөргөлдөөнМонгол улс ОлимподУсны эрчим хүчА бүлгийн стрептококкийн халдварМонголчуудын эдийн соёлИргэний нийгэмХиймэл оюунБуган чулуун хөшөөБямбасүрэнгийн ШаравМонголын улс төрБага оврын усан цахилгаан станцНейронМонгол-Оросын 1921 оны гэрээЭнэтхэгийн философиХоньДарьгангаГэрлийн хурдАж үйлдвэрШавжУмард СолонгосАвлигаЯргуй цэцэгНэгдсэн Үндэстний БайгууллагаАристотельБиомасс🡆 More