Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ОУХБХ) (франц.

Fédération internationale de football association, FIFA) — Талбайн болон танхимын хөлбөмбөг (футзал), элсний хөлбөмбөгийн олон улсын хамгийн том удирдах байгууллага. 1930 онд анх эхэлсэн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 1991 онд анхных нь болсон Эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг олон улсын томоохон тэмцээнүүдийг зохион байгуулдаг. Бельги, Дани, Франц, Герман, Нидерланд, Испани, Швед, Швейцарийн үндэсний хөлбөмбөгийн холбоодын хоорондоо зохион байгуулж байсан олон улсын тэмцээнүүдийг нэгтгэн зохицуулах зорилгоор 1904 онд анх байгуулагджээ. Дэлхийн 211 улсын үндэсний холбоог эгнээндээ нэгтгэсэн. 2013 оны байдлаар 1.4 тэрбум долларын бэлэн мөнгөний хөрөнгөтэй. 2016 оны хоёрдугаар сарын 26-нд явагдсан сонгуулиар Швейцарь болон Италийн иргэн Жанни Инфантино ерөнхийлөгчөөр нь сонгогджээ.

Fédération Internationale de Football Association
Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо
Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо
Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо
Гишүүдийг бүсийн холбоонд нэгдсэн байдлаар нь харуулсан газрын зураг
ТовчлолОУХБХ буюу ФИФА
Байгуулагдсан1904 оны 5 сарын 21
ТөрөлҮндэсний холбоодын нэгдэл
Төв байрШвейцар, Цюрих
ГишүүдТивийн зургаан холбоо (конфедерац), 211 орны үндэсний холбоо
Албан ёсны хэлАнгли
франц
герман
испани
ЕрөнхийлөгчЖанни Инфантино
Цахим сүлжээwww.fifa.com

Түүх

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо 
1905 оны нэгдүгээр сард Олон улсын хөлбөмбөгийн холбоо анхныхаа дүрмийг албан ёсны хэвлэлдээ нийтлэв

Хорьдугаар зууны эхээр дэлхий дахинд хөлбөмбөгийн нэр хүнд эрс өссөн, олон улсын тэмцээн зохиогдох нь улам бүр нэмэгдсэнтэй уялдан, дэлхийн хөлбөмбөгийг зангидан удирдах нэгдсэн байгууллага бий болгох зайлшгүй шаардлага тулгарав. Энэ санаачлагыг Английн хөлбөмбөгийн холбоо гардан хэрэгжүүлж эхэлсэн боловч эцсийн дүндээ Европын өөр долоон улс хамтран 1904 оны тавдугаар сарын 21-нд ОУХБХ-г байгуулжээ. Холбоо анх Парист байгуулагдсан учраас албан ёсны нэрийн бүрэн болон товчилсон хувилбарт франц хэлийг хэрэглэдэг болсон байна. Анхны ерөнхийлөгч нь Францын сэтгүүлч, спортын зүтгэлтэн, тус улсын үндэсний шигшээ багийн менежер Робэр Герэн байв.

Холбоо анхны тэмцээнээ 1906 онд зохион байгуулсан боловч төдийлэн амжилт олсонгүй. Үүнтэй холбоотойгоор, мөн эдийн засгийн бусад шалтгаанаас болж Робэр Герэнийг огцруулан Английн хөлбөмбөгийн нөлөө бүхий зүтгэлтэн Дэниэл Вүүлфолыг ерөнхийлөгчөөр сонгов. 1908 онд Лондонд болсон Олимпийн наадмаар зохиосон тэмцээн нь багагүй амжилт олжээ. Холбоо улмаар Европын орнуудын байгууллага байхаа больж, ӨАБНУ-г 1909, Аргентиныг 1912, АНУ-ыг 1913 онд гишүүнээр элсүүлсэн байна.

Дэлхийн I дайны үед тамирчид олноор дайнд явсан, улс хооронд тэмцээн зохиох нь хүнд болсон тул Холбооны үйл ажиллагаа ихээхэн бэрхшээлтэй тулгарчээ. Дайны дараа Нидерландын банкир Карл Хиршман Холбоог тэргүүлсэн нь (Тэрбээр ерөнхийлөгч биш, нарийн бичгийн дарга, Хүндэт санхүүч байсан бөгөөд Гүйцэтгэх хороог толгойлж байв) тус байгууллагыг санхүүгийн хүнд хямралаас аварсан байна. Гэхдээ үүний хажуугаар, дайтаж байсан улстайгаа тоглохгүй гэх шалтгаанаар Английн хөлбөмбөгийн холбоод тус байгууллагаас гарсан байна. 1930 онд Уругвайн нийслэл Монтевидео хотод анхны ДАШТ зохиогдов.

Дэлхийн II дайны дараа Холбоо хөгжлийнхөө шинэ шатанд гарсан байна. Тивийн холбоод байгуулагдаж, Англи улс гишүүнчлэлээ сэргээн, ЗХУ гишүүнээр элсэхэд татгалзахгүй гэдгээ мэдэгдэв. Дэлхий дахинд хөлбөмбөгийг түгээхэд, тэмцээнүүдийг телевизээр шууд дамжуулдаг болсон явдал асар хүчтэй нөлөөлсөн бөгөөд телевизийн хөлбөмбөгийн зах зээлийг либералчилж, маркетингийн идэвхтэй бодлого явуулан, хөлбөмбөгийн төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах болсноор Холбооны ашиг орлого эрс нэмэгдэн, санхүүгийн хувьд хөл дээрээ баттай зогсож чаджээ.

Үе үеийн ерөнхийлөгчид

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо 
Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жанни Инфантино
Нэр Улс Хугацаа
1. Робэр Герэн ФранцОлон Улсын Хөлбөмбөгийн Холбоо  Франц 1904—1906
2. Дэниэл Вүүлфол Их БританиОлон Улсын Хөлбөмбөгийн Холбоо  Их Британи 1906—1918
3. Жюль Римэ ФранцОлон Улсын Хөлбөмбөгийн Холбоо  Франц 1921—1954
4. Рудольф-Вильям Селдрейерс БельгиОлон Улсын Хөлбөмбөгийн Холбоо  Бельги 1954—1955
5. Артур Дрюри Их БританиОлон Улсын Хөлбөмбөгийн Холбоо  Их Британи 1955—1961
6. Стэнли Рөүз Их БританиОлон Улсын Хөлбөмбөгийн Холбоо  Их Британи 1961—1974
7. Жоао Авеланж БразилОлон Улсын Хөлбөмбөгийн Холбоо  Бразил 1974—1998
8. Йозеф Блаттер Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо  Швейцар 1998—2015
Исса Аяту (үүрэг гүйцэтгэгч) Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо  Камерун 2015—2016
9. Жанни Инфантино Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо  Швейцар 2016-

Бүтэц

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо 
ОУХБХ-ны төв байр. Швейцарь улс, Цюрих хот

ОУХБХолбооны төв нь Швейцарийн Цюрих хотод байдаг бөгөөд Швейцарын холбооны улсын хуулийн зохих заалтын дагуу байгуулагдсан төрийн бус байгууллага. Эрх барих дээд байгууллага нь, гишүүн орнууд бүрийн төлөөллөөс бүрдсэн Чуулган юм. 1904 онд байгуулагдсанаас хойш 66 удаагийн Чуулган хуралдсан бөгөөд сүүлд жил бүр нэг удаа хуралддаг болжээ. Мөн 1998 оноос ээлжит бус чуулган хуралдуулдаг болжээ. Холбооны дүрэмд өөрчлөлт оруулах, төсөв батлах, үндэсний холбоодыг шинээр элсүүлэх, сонгууль явуулах эрхийг зөвхөн Чуулган эдэлнэ. Мөн Холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, Гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгох, ДАШТ зохиох газрыг шалгаруулах үйл ажиллагаа Чуулганаар явагдана. Үндэсний холбоодын цар хүрээ, нэр нөлөөнөөс үл хамааран гишүүн холбоо бүр саналын нэг эрхтэй. Ерөнхийлөгчөөр толгойлуулсан Гүйцэтгэх хороо нь Чуулганы хооронд шийдвэр гаргах гол байгууллага болно. Гүйцэтгэх хороо нь ерөнхийлөгч, найман дэд ерөнхийлөгч, бусад 15 гишүүн, нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй. Гүйцэтгэх хороо болон Чуулганаас томилсон бүрэлдэхүүн бүхий Ёсзүйн, Санхүүгийн, Сахилга батын, Шүүгчдийн зэрэг хэд хэдэн хороо дэлхий дахинд явуулах Холбооны нэгдсэн үйл ажиллагааг харилцан уялдаатайгаар хэрэгжүүлдэг.

Конфедерацууд

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо 
Дэлхийн газрын зураг дээр конфедерацуудын бүсчлэлийг үзүүлсэн нь

Тив, бүсийн тэмцээнүүдийг удирдан зохион байгуулах үүрэг бүхий бүсийн зургаан холбоо буюу конфедерац Холбооны нэгдсэн бүтцэд багтдаг. Үүнд:

  • Азийн хөлбөмбөгийн холбоо (Asian Football Confederation, AFC)- Ази, Австралийг хариуцна. 46 гишүүнтэй.
  • Африкийн хөлбөмбөгийн холбоо (Confederation of African Football, CAF)- Африк. 54 гишүүнтэй.
  • Хойд, Төв Америк, Карибын тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн холбоо (Confederation of North, Central American and Caribbean Association Football, CONCACAF)- Хойд болон Төв Америк. 35 гишүүнтэй.
  • Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо (Confederación Sudamericana de Fútbol, CONMEBOL)- Өмнөд Америк. 10 гишүүнтэй.
  • Далайн орнуудын хөлбөмбөгийн холбоо (Oceania Football Confederation, OFC)- Далайн орнууд. 11 гишүүнтэй.
  • Европын хөлбөмбөгийн холбоо (Union of European Football Associations, UEFA)- Европ. 55 гишүүнтэй.

Үндэсний холбоод

2016 оны байдлаар Холбоонд нийт 211 үндэсний холбоо гишүүнчлэлтэй байна. Тэдгээрээс 185 нь НҮБ-ын гишүүн, дөрөв нь (Англи, Умард Ирланд, Үэльс, Шотланд) Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнд ордог, 22 нь янз бүрийн статус бүхий нутаг дэвсгэрүүд (Америкийн Самоа, Аруба, Бермудын арлууд, Гуам, Косово, Макао, Палестин, Тайвань, Хонконг, Фарерын арлууд гэх мэт) юм. НҮБ-ын гишүүн орнуудаас Их Британи, Кирибати, Маршаллын арлууд, Монако, Науру, Палау, Тувалу, Микронез эдгээр найман улс Холбоонд гишүүнчлэлгүй. Холбооны гишүүн шигшээ багуудын чансааг олон улсын түвшний янз бүрийн тэмцээн, мөн нөхөрсөг тэмцээнүүдэд үзүүлсэн амжилтаар нь эрэмбэлэн сар бүр гаргадаг бол эмэгтэйчүүдийн шигшээ багийн чансааг улирал тутам шинэчилдэг байна.

Цюрих дэх ОУХБХ-ны төв байрны гадаа цэцэрлэг (2009 он)

Санхүү

Байгуулагдсан эхнийхээ 25 жилд Холбоо цөөн хэдэн гишүүнтэй, төв байргүй, тогтмол тэмцээн зохион байгуулах бололцоогүй, гишүүд нь жилдээ 50 франкийн хураамж төлдөг байв. 1966 онд Англид болсон ДАШТ-ээр анх удаа ихээхэн хэмжээний ашиг олсон нь 12 сая ам. доллар байсан бөгөөд 1971 онд Жоао Авеланж ерөнхийлөгч болж хөлбөмбөгийг арилжааны системд оруулах ажил өрнөснөөр энэ спорт хэдэн тэрбум долларын ашиг авчирдаг цэнгээний томоохон салбар болж хувирчээ.. Холбоо жилдээ дундажаар 30 сая еврогийн цэвэр ашиг үлдээдэг нь нийт ашгийнх нь 10 хувь бөгөөд 90 хувийг нь гишүүн байгууллагууддаа хуваарилдаг байна. Европын өргөн нэвтрүүлгийн холбоонд гурван удаагийн ДАШТ-ийг шууд дамжуулах эрх олгосныхоо хөлсөнд 1990-ээд онд 310 сая ам. долларын ашиг олж байв. Холбооны санхүүгийн тайланд дурьдсанаар бол тус байгууллага 2007-2010 онд 631 сая ам. долларын ашигтай ажилласан бөгөөд нийт зарлага нь 3.558 тэрбум, орлого нь 4.189 тэрбум ам. доллар байжээ. Тухайн үед нөөцийн санд нь 1.28 тэрбум ам. доллар байв. 2010 онд зар сурталчилгаанаас олсон орлого нь өмнөх ДАШТ-ийхээс хоёр дахин нэмэгдэж 3.2 тэрбум ам. доллар болж байжээ. 1982 оноос хойш Холбооны албан ёсны ивээн тэтгэгч, арилжааны түншээр 35 компани ажилласны зургаа нь ерөнхий ивээн тэтгэгч, найм нь ивээн тэтгэгчийн статустай байв. 2014 оны ДАШТ-ий ивээн тэтгэгчдээс олсон орлого нь 1.4 тэрбум ам. доллар болсон байна. Компьютер тоглоомын “Electronic Arts” компанийн FIFA хэмээх цуврал тоглоомын хөгжүүлэлтэд хамтран ажилладаг нь орлогынх нь нэг томоохон эх үүсвэр болдог.

Тэмцээнүүд

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

1921 онд ерөнхийлөгчөөр Жюль Римэ сонгогдсоноор Холбоо Олимпийн наадмын хөлбөмбөгийн хоёр тэмцээнийг амжилттай зохион явуулав. Гэхдээ эдгээр тэмцээнд Англи, Шотландын багууд оролцоогүй юм. Хөлбөмбөгийн нэр хүнд өссөн, сүүлийн хоёр тэмцээнийг сайн зохион байгуулсны үндсэн дээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохиох шаардлага урган гарчээ. Ийм санаачлага 1928 онд гарснаас хойш хоёр жилийн дараа Уругвайд уг тэмцээнийг явуулж, эзэн орны баг аваргалав. Дэлхий нийтийн эдийн засгийн хямрал, далай гатлан аялах бололцоо хомс байснаас Европын чадварлаг багууд Уругвайд очиж чадаагүй боловч Анхны ДАШТ амжилттай болж, цаашид тогтмол зохиох шийдвэр гарсан юм. Дэлхийн II дайнтай холбоотой шалтгаанаас болж завсарласан тохиолдлыг эс тооцвол хөлбөмбөгийн ДАШТ 1930 оноос хойш өнөөг хүртэл дөрвөн жилд нэг удаа тогтмол зохиогдож байна. 2014 оны ДАШТ Бразилд болж, Германы баг түрүүлсэн бол дараагийн ДАШТ 2018 онд ОХУ-д, 2022 оных нь Катар улсад болно.

Бусад тэмцээн

Эрэгтэйчүүд

  • Конфедерацийн цом
  • Зуны Олимпийн наадмын хөлбөмбөгийн тэмцээн
  • 20 хүртэлх насныхны ДАШТ
  • 17 хүртэлх насныхны ДАШТ
  • Өсвөрийн Олимпийн наадам (15 хүртэлх нас)
  • Клубүүдийн ДАШТ
  • Футзалын ДАШТ
  • Элсний хөлбөмбөгийн ДАШТ
  • Blue Stars/Залуучуудын ДАШТ

Эмэгтэйчүүд

  • Эмэгтэйчүүдийн ДАШТ
  • Зуны Олимпийн наадмын хөлбөмбөгийн тэмцээн
  • 20 хүртэлх насныхны эмэгтэйчүүдийн ДАШТ
  • 17 хүртэлх насныхны эмэгтэйчүүдийн ДАШТ
  • Өсвөрийн Олимпийн наадам (15 хүртэлх нас)
  • Эмэгтэй клубүүдийн ДАШТ (төлөвлөгдөж буй)

Бусад

  • Интерактив хөлбөмбөгийн ДАШТ

Томоохон ивээн тэтгэгчид

  • "Adidas" (ХБНГУ)
  • "Coca-Cola" (АНУ)
  • "Газпром" (ОХУ)
  • "Hyundai/Kia Motors" (БНСУ)
  • "Visa" (АНУ)
  • "Wanda Group" (БНХАУ)

Сүлд аялгуу

Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн нэгэн адилаар сүлд аялгуутай болох санаачлагыг Холбоо 1994 онд хэрэгжүүлж, Германы хөгжмийн зохиолч Франц Ламбертийн зохиосон аялгууг сонгон АНУ-д болсон ДАШТ дээр анх удаа эгшиглүүлжээ. Энэ нь хөгжмөөр тоглох аялгуу бөгөөд үггүй юм. Одоо энэ аялгууг ДАШТ, Эмэгтэйчүүдийн ДАШТ, Өсвөрийн ДАШТ, Эмэгтэйчүүдийн өсвөрийн ДАШТ, Футзалын ДАШТ, Элсний хөлбөмбөгийн ДАШТ, Клубүүдийн ДАШТ болон Холбооноос зохион байгуулдаг олон улсын нөхөрсөг тэмцээнүүдийн нээлт дээр эгшиглүүлж байна. Мөн Холбооны зохион байгуулсан ихэнх тэмцээнийг дамжуулах үед, тэр дундаа сурталчилгааны өмнө хойно зохих хэлбэрээр явуулж байх шаардлагыг Холбоо хамтран ажиллагч телевизүүддээ 2007 оноос хойш тавьдаг болжээ.

Цахим холбоос

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо  Commons: Олон улсын хөлбөмбөгийн холбоо – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эх сурвалж

Tags:

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо ТүүхОлон Улсын Хөлбөмбөгийн Холбоо Үе үеийн ерөнхийлөгчидОлон Улсын Хөлбөмбөгийн Холбоо БүтэцОлон Улсын Хөлбөмбөгийн Холбоо СанхүүОлон Улсын Хөлбөмбөгийн Холбоо ТэмцээнүүдОлон Улсын Хөлбөмбөгийн Холбоо Томоохон ивээн тэтгэгчидОлон Улсын Хөлбөмбөгийн Холбоо Сүлд аялгууОлон Улсын Хөлбөмбөгийн Холбоо Цахим холбоосОлон Улсын Хөлбөмбөгийн Холбоо Эх сурвалжОлон Улсын Хөлбөмбөгийн Холбоо1904 он1930 он1991 он2013 он2016 онБельгиГерманДаниИспаниИталиНидерландФранцФранц хэлХөлбөмбөгХөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнШвед

🔥 Trending searches on Wiki Монгол:

ТөмсМонгол-Оросын 1921 оны гэрээМонгол Улсын ЕрөнхийлөгчЭнэтхэгАрван хоёр цагСэргэн мандалтын үеГазар зүйн солбицлын системАдууӨнгөний бэлгэдэлЗахчинХоол боловсруулалтТоргуудПроцессорЦаг хугацааЗанабазарЧацарганаЦагаан идээЦусМонгол үхэрИнч (нэгж)Өөхний хүчлийн нийлэгжилтМонголын эзэнт гүрний дараах Монгол УлсТөв аймагБлумын таксономиДубай хотХүхрийн хүчилХар сүүлтМитозСолонгоЧингисийн чулууны бичигХуванцарУхнаагийн ХүрэлсүхАфрикНьютоны хуулиудДундговь аймагКапиталБогд хааны Засгийн газарЦаатанХорлоогийн ЧойбалсанТуркМэдрэлийн системЕсүхэй баатарТоннХалимШинжлэх ухаанХөрсний бохирдолБаянхонгор аймагБоржигинДобу мэргэнДолоо хоногУлсын Их ХуралАлун ГуаУгсаатанМонгол Улсын Ерөнхий СайдДөрвөн Ойрадын холбооҮйлдлийн системБага оврын усан цахилгаан станцАрдын түр засгийн газарМөнх хаанУрвалын хурдМахабхаратаДээрэлхүүЗохиомжМакро эдийн засагМонгол Улсын Үндсэн хуулийн цэцНийгмийн халамжСингапурЮань УлсБадамлянхуа цэцэгБиотехнологиДэлхийн хоёрдугаар дайнМанжийн эсрэг Монголчуудын 1776-1778 оны зэвсэгт бослогоТархиСоёл иргэншилДархан (хот)УкраинГазрын тос боловсруулах үйлдвэрАмьсгалах процесс🡆 More