Н.Учрал нь 1985 оны 1 дүгээр сарын 2-нд төрсөн айлын том хүүхэд Түүний эцэг 2021 онд Ардын багш цол хүртсэн, доктор Н.Ням-Осор "Их Засаг" олон улсын их сургууль үүсгэн байгуулагч, эх нь багш мэргэжилтэй түүхийн ухааны доктор Ж.Цэцэгмаа.
Боловсрол
- 2003 онд Их Засаг лицей сургууль, бүрэн дунд боловсрол эзэмшсэн,
- 2007 онд Их засаг олон улсын их сургууль, эрх зүйч мэргэжлээр төгссөн.
- 2010 онд Их Британийн Глоустершер их сургууль, Лимкоквин их сургуулийн Англи улсын Лондон хотын салбарт бизнесийн удирдлагын магистр хамгаалсан,
- 2012 онд Монгол улсын Боловсролын их сургууль, түүхийн ухааны магистрын зэрэгтэй,
- 2013 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар, Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал
- 2007-2008 онд "Их засаг" олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга
- 2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал.
- 2012-2014 онд Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга,нийслэлийн БЗД-ийн Иргэдийн Хурлын төлөөлөгч.
- 2015 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх.
- 2016 онд Улсын Их Хурал дахь Монгол ардын намын /МАН/ бүлгийн зөвлөх.
- 2010 оноос Монголын Франчайзингийн Ассоциацийн ерөнхийлөгч,
- 2015 оноос МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч, 2019 оноос Ерөнхийлөгч,
- 2015 оноос "Yes Mongolia" Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч,
- 2016 онд, 2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр Сонгино хайрхан дүүргийн 72 дугаар тойргоос хоёр удаа сонгогдсон.
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга.
- 2022 оны 8-р сараас Цахим хөгжил, харилцаа холбооны сайд
- 2023 оноос Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байна.
Англи, орос хэлтэй.
Н.Учрал 2020 оны 11 дүгээр сард хүнд өвчин тусч эмчлүүлсэн.
Гэр бүлийн байдал
2008 онд Ч.Сэлэнгэтэй гэрлээд гурван хүүхэдтэй болсон.
Түүний эмэгтэй дүү Н.Ундрал МҮОНТВ-ийн хөтлөгч.
Шагнал
2015 онд Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг хүртсэн.
This article uses material from the Wikipedia Монгол article Ням-Осорын Учрал, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.