Мягмарын Бадарч

Мягмарын Бадарч (1990 оны арванхоёрдугаар сарын 21) нь Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул, үндэсний бөхийн улсын арслан цолтой бөх.

Мягмарын Бадарч Мягмарын Бадарч
Төрсөн өдөр1990 оны 12 сарын 21 (1990-12-21)
(одоо 33 настай)
Төрсөн газарМонгол улсын Архангай
аймгийн Цэнхэр сум
Алдар цол
Бөхийн цолУлсын арслан
Цол ахисан он жил
2023 — өнөөгийн
Улсын гарьд2021 — хоёр жил
Улсын заан2020 — нэг жил
Улсын харцага2017 — гурван жил
Аймгийн арслан2012 — таван жил
Улсын наадмын барилдааны амжилт
Үзүүрлэсэн1 (2020)
Шөвгөрсөн2 (2017, 2020, 2023)

Аймаг, Цэргийн наадмын дэвжээнд

2012 оны Архангай аймгийн баяр наадамд сумын заан Б.Мөнх-Эрдэнээр найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн.

2016 оны Бүх цэргийн баяр наадамд цэргийн начин Д.Цэрэнтогтоход өвдөг шороодон үзүүрлэж "Бадрангуй" чимэг хүртсэн. 2017 оны Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Нэмэх" чимэг хүртсэн.

Улсын наадмын дэвжээнд

2017 оны АХ-ын 96 жилийн ойн баяр наадамд улсын заан Б.Соронзонболдоор дөрөв, улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр тав, улсын начин Ч.Батчулуунаар зургаа даван шөвгөрч " Монгол улсын харцага " цолыг хүртсэн.

2020 оны АХ-ын 99 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнээр дөрөв, аймгийн арслан Н.Хүрэлсүхээр тав, аймгийн арслан Х.Цогтгэрэлээр зургаа, улсын арслан Р.Пүрэвдагваар долоо давж " Монгол улсын заан " цолыг хүртсэн. Тухайн жил Улсын Аварга Намсрайжавын Батсуурь сэргээш хэрэглэсэн байсан тул 2021 онд давааг нь нөхөн олгож "Монгол улсын гарьд" цолыг хүртсэн.

2023 оны АХ-ын 102 жилийн ойн баяр наадамд Аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхөөр тав, Өсөх идэр начин Эрдэнэбатын Дашаар зургаа, Улсын харцага Сүхбаатарын Сүхбатаар долоо, Улсын аварга Оргихын Хангайгаар найм, Улсын харцага Цэрэнсодномын Бямба-Отгон 9 даван түрүүлсэн. Гэвч түүнээс допингийн төрлийн бодис илэрсэн тул Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо түүний бүх давааг хүчингүйд тооцож, Улсын арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсан.

Үндэсний бөхийн амжилт

Жил Түвшин Бөхийн тоо Цол Давсан тоо Авсан цол/чимэг Тэмдэглэл
2023 Улс 512 Улсын Гарьд 9 Улсын Арслан
2022 Улс 1024 Улсын Гарьд 3
2021 Цуцлагдсан Улсын Заан Улсын Гарьд 2020 онд Улсын Аварга Н.Батсуурь сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон тул Улсын Гарьд цолыг олсогон.
2020 Улс 512 Улсын Харцага 7 Улсын Заан
2019 Улс 512 Улсын Харцага 4
2018 Улс 512 Улсын Харцага 3
2017 Улс 512 Аймгийн Арслан 6 Улсын Харцага
2016 Цэрэг 256 Аймгийн Арслан 7 Бадрангуй
2015 Улс 512 Аймгийн Арслан 4
2014 Улс 512 Аймгийн Арслан 4


Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан

Эх сурвалж

Tags:

Мягмарын Бадарч Аймаг, Цэргийн наадмын дэвжээндМягмарын Бадарч Улсын наадмын дэвжээндМягмарын Бадарч Үндэсний бөхийн амжилтМягмарын Бадарч Эх сурвалжМягмарын Бадарч12 сарын 211990 онАрхангай аймагЦэнхэр сумҮндэсний бөх

🔥 Trending searches on Wiki Монгол:

Эндотермик урвалТөгс-Очирын НамнансүрэнШувууИнсулинБогд хан уулБий биелгээЭргүнэ хунгийн домогЗүчиАнандын АмарМарианы хонхорГар, хөл, амны өвчинЦагийн бүсУсан тээвэрГенийн инженерчлэлХлор13-р зуун1945 оны чөлөөлөх дайнУур амьсгалМонголХүнХоёр нутагтанДавтамжАвлигаГүн ухаанӨэлүнДорноговь аймагОмын хуульБайгалийн гамшигҮлэг гүрвэлСингапурАлун ГуаФранцХүхрийн хүчилНар хиртэлтМонгол Ардын НамЦонжин болдогГэрлийн хурдХөх Түрэгийн хаант улсУмард СолонгосАригбөх-Хубилайн хаан ширээний төлөөх тэмцэлМонгол Улсын Үндсэн ХуульЯлтын уулзалтЦахилгаан соронзонЦайрБиотехнологиҮндсэрхэг үзэлГималайХөрсний бохирдолХристофер КолумбЛигдэн хаанХүрэн баавгайУлс төрНийгэмСолонгоНАТОНомИрвэсАрабын Нэгдсэн Эмират УлсБөхөнМандуул хаанНүүрсустөрөгчМэргидЧулуун зэвсгийн үеХарилцааЯргуй цэцэгЕвропУхаалаг гар утасУушгиХААН БанкЗХУ-ын задралАдууМонгол улсын их дээд сургуулиуд4 сарын 18Манжийн эсрэг Монголчуудын 1776-1778 оны зэвсэгт бослогоДамдины СүхбаатарВэб сайтТромбоцитопениДархан (хот)🡆 More