Дамбадаржайлин Хийд

Дамбадаржайлин хийд нь Монгол улсын Улаанбаатар хотод орших Бурханы шашны хийд юм.

Энэ хийд нь 1765 онд Хоёрдугаар Богд Жибзундамба хутугтын дурсгалд зориулан үүсгэн байгуулагдсан юм.

Дамбадаржайлин Хийд

Буханы шашныг бадруулагч хэмээх Дамбадаржаа хийдийг анх Манжийн хааны зарлигаар Тэнгэр тэтгэсний 29-р онд буюу 1764 онд Богд Хан уулын ар хөндийд баруун, зүүн Сэлбэ голын уулзварт байгуулжээ. Уг хийдийг II Богд Жибзундамба хутагтын дурсгалд зориулж байгуулсан хэмээдэг бөгөөд түүний шарилын суврагыг 1774 онд уг хийдийн хэрмийн баруун хойд өнцөгт босгож, тахих болсон ажгуу. Мөн 1778 онд энэ хийдэд III Богдын шарилыг шилжүүлэн авчирчээ. Иймээс Дамбадаржаа хийдэд үе үеийн Богд Жибзундамба хутагтуудын жанч халсны хойтын буянд зориулан ном унших тусгай өдөртэй болжээ. Тухайлбал, VI Богд болон VII Богдын дурсгалын өдөр жил бүрийн арван нэгдүгээр сарын хорин хоёрны өдөр гэж бичсэн баримт буй.

Хийдийн зохион байгуулалт нь Цогчин дуган, 12 аймгийн дуган, дөрвөн дацан бүгд 25 дугантай, 1500 лам ном хурдаг томоохон хийд байжээ.

1937-1938 оны үед хийдийг хааж, бурхан тахил, ном судруудыг устгаж, модон барилгуудыг буулган зөөж, ямпай хана, хэрмэн хашаанд орох хаалган байшин, Махаранзийн сүм, хашааны гадна дотно байсан дөрвөн суваргыг нурааж, хөх тоосгон хэрмэн хашааны заримыг буулгажээ. Тус хийдийн 107 ламд цаазлан хороох ял оноож, 103 ламын эд хөрөнгө, нас, албан тушаал, нутаг ус, нийгмийн байдал зэргийг тэмдэглэн тухайн үеийн Дотоод яамны архивт хадгалжээ. Харин цогчин дуганы барилгыг сувиллын ба эмчилгээний өрөө тасалгаа бүхий амралт сувилал болгон өөрчилсөнтэй холбогдуулж уурын зуух, бохир усны цооног, хойт энгэрт нь усан сан, хүнсний зоорь барьсан байна. 1938-1939 онд Аж үйлдвэрийн комбинатын ажилчдын амралт сувиллын газар, 1947 онд Япон цэргийн олзлогсдын хэрэг эрхлэх газрын эмнэлэг, 1950 онд сүрьеэ өвчний эмнэлэг, 1980 оноос өндөр настныг сувилах эмнэлгийн зориулалтаар ашиглаж байжээ.

1990 оны цагаан морин жил Дашрэнчин тэргүүтэй өтгөс хуврагууд Богдын Лаврин сүмд сан тавьж, анхны цогчин хурал хурж байнгын үйл ажиллагааг нь сэргээсэн бөгөөд өдгөө нийт 50 гаруй лам хуврагтайгаар өдөр тутмын уншлага, цагийн их хурлуудыг ёс жаягийн дагуу хурж байна. Тус хийд байгуулагдсаны 240 жилийн ойг 2005 онд төр засгийн хүрээнд өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлжээ.

Tags:

Монгол улсТөвөдийн Буддын шашинУлаанбаатарХийд

🔥 Trending searches on Wiki Монгол:

ТахьМонголын Ардчилсан НамМодСагсан бөмбөгМексикГэрэл зурагДубай хотМеханик хөдөлгөөнОрхон аймагФранкМэдээллийн нөөцийн аюулгүй байдлыг хамгаалах арга13-р зуунХиймэл оюунНуклейн хүчилМанжууд хятадыг эзэлсэн ньНойр булчирхайГалт уулТаж МахалТүүхПлатонЕсөн эрүүХөрсГэр бүлМонгол морьВирусХалиун бугаЦахилгаан гүйдэлСанчирЗохиомжХүнХуульДундад зууны монгол аймгуудБөртэ ЧиноБайгалийн нөөцБлумын таксономиШударга ёсШинжлэх ухаанПанамын сувагАртерийн судасДундад зуунСолонгосын дайнАзотИрландОзоны давхаргаХөдөлгөөн (физик)УстөрөгчУвс нуурХоньБайтаг Богдын хилийн мөргөлдөөнБаруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослогоСэлэнгэ мөрөнМөнх хаанМэдрэлийн системБогд хан уулПроцессорЕсөн эрдэнэКүнзийн сургаалЭкспортМонголын түүхХэрлэн голОрчин үеийн Монголын түүхМонгол-Хятадын харилцааХүний эрхПрокси серверМонголСур харвааТүүхэн эх сурвалжМонгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалОрганик химиХоёр нутагтанӨмнөд Солонгосын хотын жагсаалтГрекийн хот-улсуудДамдины Сүхбаатарын хөшөөХур тунадасМонгол хэлВ эсБайгалийн хийСүхбаатар аймагБогд хааны Засгийн газар🡆 More