Гэнэнпил Хатан

Гэнэнпил хатан -Богд хааны сүүлчийн хатан Наваанлувсангийн Гэнэнпил буюу Юмчагмаа нэртэй болж Цагаан дарь эх гэж өргөмжилсөн (1905 оны хавар Хөвчийн жонон вангийн хошууны Буурлын энгэр хэмээх газар төрсөн -1938 онд нас барсан)- Монгол Улсын шашин төрийг хослон баригч Наран гэрэлт Богд хааны сүүлчийн хатан.

Намтар

Н.Гэнэнпилийг 1905 оны хавар Хөвчийн жонон вангийн хошууны Буурлын энгэр хэмээх газар Цэрэн гэх эмэгтэй төрүүлжээ. Түүнд төрөхөд нь Цэенпил гэж нэр өгсөн байдаг юм. Сүүлд Цагаан адуут Наваанлувсан эгч Цэрэнгийн охин Цэенпилийг үрчилж авчээ. Улмаар тэрээр бага насаа язгууртан гэр бүлд өсч хүмүүжиж бичиг усэгтэй болсон байна.

1923 оны 1-р сард Их Дагина Дондогдулам хатан нас барсаны дараа 49 хоног өнгөрүүлээд хатан тодруулах ажил зохион байгуулжээ. 1923 оны зун 54 настай Богд хааны баз хүргэн, шадар сайд, Хөвчийн жонон ван Цогбадрахын хошууны Дэчинчойлин хийд дээр Богдтой ивээл жилтэй 15 бүсгүйг цуглуулан буддын шашны ёсоор нэрсийг шодоход хамгийн эхэнд 1906 оны Сүрээр дарсан хэмээгч гал морь жилтэй Цэенпилийн нэртэй хуудас гарснаар түүнийг Эх дагинын хойд төрөл мөн хэмээн тодруулжээ. Богд хаан Цэенпилд Юмчагмаа гэдэг нэр хайрлан Цагаан дарь хэмээн өргөмжилснөөс гадна унадаг өвчтэй байсан тул чойжин болгож, сахилын нэр хүртээж Гэнэнпилийг хатанаар залгамжилжээ. Богд хаантан 1924 оны 5-р сарын 20-нд нас барсаны дараа Гоо үзэсгэлэн төгс энэ бүсгүйг 17 тэмээ ачаатай нутагт нь буцаасан гэдэг.

Богдын хатнаар өргөгдөөд явсны нь дараа сүйт хархүү Лувсандамба нь хайртай бүсгүйнхээ араас Их хүрээ орж Даншигт барилдаж начин цол хүртэж байсан гэдэг. Сүүлд Гэнэнпил хатныг төрхөмдөө ирэхэд нь ханилж суусан юм байна. Лувсандамба бол бас л ялгаагүй халхын сайхан эрсийн нэг. Тэд ханилж суугаад 2 охин 1 хүүгийн ээж аав болон амьдарч байлаа. Гэвч хэлмэгдүүлэлтийн хар шуурга эрхэм хүнийг тойрч гараагүй юм.

Баримт сөхвөл, Японы тусламжтайгаар ардын хувьсгалт засаг төрийг устгах гэж байсан хэргийн материал цугласан гэх үндэслэлээр Н.Гэнэнпилийг баривчлан хорьж байцаах тогтоолыг Дотоод Явдлын Яамны Хэнтий аймаг дахь Ангийн Эсэргүүцэн тагнах хэлтсийн хэргийг эрхэлсэн төлөөлөгч Очирпүрэв төлөвлөж, тус Ангийн дарга Л.Рэнцэн 1938 оны 9 дүгээр сарын 21-нд баталжээ. Улмаар маргааш нь хатантныг дайчлан баривчлах ордерт гарын үсэг зурж Н.Гэнэнпилийг баривчлах үүргийг ажилтнууддаа өгчээ.

Шарав гэгч төлөөлөгч 1938 оны 9 дүгээр сарын 22-нд зөвхөн биеийн байцаалт авсан байна. Эл мэдүүлэгт:“Наваанлувсангийн Гэнэнпил би 33 настай. Хэнтий аймгийн Дадал сумын харьяат, багийг мэдэхгүй. Барьцын булан хавиар нутагладаг. Гэр 1, ам 6. Эцэг Наваанлувсан нас 60 гаруй, эх Тунгаа нас 60 гаруй, миний нөхөр Лувсандамба нас 38, миний хүү эмэгтэй Цэрмаа нас арваад, мөн эмэгтэй Доржханд нас 10 гаруй” гэх зэргээр өчсөн нь тэмдэглэгдэн үлджээ.

Богдын хатан хэмээгдэж явсаныхаа төлөө хэд хэдэн удаа хөрөнгөө хураалгаж, чанга хатуу эрүү шүүлтийг туулж эцэст нь 1938 онд таван сартай жирэмсэн байхдаа эцэг Наваанлувсангийн хамт Хэнтий хойд Цогт -Өндөрт буудуулж нас эцэслэсэн гашуун түүхтэй хүн.

1990 оны Ардчилсан хувьсгалын үрээр улс төрийн хэрэгт шийтгэгдэгсдийн асуудлыг нягтлан шалгах явцад Улсын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн 1991 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 110 дугаар тогтоолоор 1938 оны уг хэргийг хэрэгсэхгүй болгож, Наваанлувсангийн Гэнэнпилийн нэр төрийг сэргээн цагаатгажээ.

Жич:

2000 онд "Монголкино" үйлдвэрт Ламжавын Равдан, Чимэдийн Гомбо нарын зохиолоор "Хааны сүүлчийн хатан" уран сайханы 2 анги кино бүтээсэн.

Tags:

🔥 Trending searches on Wiki Монгол:

Эрчимжсэн фермийн аж ахуйЮНЕСКОКатоликДундад зуунГэсэрТанин мэдэхүйн онолМонгол Улсын Шинжлэх Ухааны АкадемиЗарим амьтны насны нэрсИранХүйтэн дайнӨнгөХарилцааБалбаБразилТүүхДуурьУлаан лоольКроносЗуун жилийн дайнТивЭмиль ДюркгеймКомплекс тооФторДөрвөдОтгонтэнгэрИх Монгол улсын цэргийн тактикМонгол Улсын аймгуудХархорумАжилгүйдэлМанжууд хятадыг эзэлсэн ньМонгол түүхэн бичиг үсгүүдЁс зүйХар тугалгаХалхын голын дайнШвейцарХүүхэдАфродитаУйгур улсДогсомын БодооХимийн тайлбарНүүрс усХоёрдогч эх сурвалжМазаалайМинжиддоржийн ХанддоржҮзэмчинХар сүүлтНийгмийн институтПарисын олимп (2024 он)Хэрлэн голФранкТромбоцитопениБельгиҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрЧингис хааны дөрвөн хүлэг баатарСэцэн хан аймагБөхөнЭр бэлгийн эсБий биелгээАр МонголДархлаа судлалДэлхийн хоёрдугаар дайнМэлхийАнгарагМонголчуудШувууӨнгөний бэлгэдэлДүүрэгАмин хүчилХорлоогийн ЧойбалсанМеталлАлтайн УрианхайУрлагЦагадайЦахилгаан эсэргүүцэлМанжийн эсрэг монголчуудын тэмцэлНомхон далайМонгол Улсын сумд🡆 More