Галданцэрэн нь Цорос овогт Цэвээнравдангийн ахмад хүү болж 1693 онд төрсөн.
Тэрээр 1727-1745 оны хооронд Зүүнгарын хаант улсыг удирдаж байсан агаад Манжийн түрэмгийлэлийн эсрэг тууштай тэмцэж байсан. 1731 онд халхад цөмрөн Манжийн цэрэгтэй Сүх алдах газарт тулалдан ухарч, 1732 онд 3 түмэн цэрэг авч Халхын зүг довтолон Эрдэнэ зуу хүртэл давшин, Хэрсэн чулууны тулалдаанд ялагдан ухарсан байдаг. 1739 онд Манжтай хилээ тогтоон гэрээ байгуулсан. 1745 онд Зүүнгарт тахал гарсны улмаас өвчин тусч өөд болсон.
Галданцэрэн хаан | |
---|---|
Зүүнгар Улсын хунтайж | |
Хаанчлал | 1727-1745 |
Бүтэн нэр | Галданцэрэн |
Өмнөх | Цэвээнравдан |
Удаах | Цэвээндоржнамжил |
Эцэг | Цэвээнравдан хунтайж |
Хүүхэд | хүү: Лхамдаржаа, Цэвээндоржнамжил, Цэвээндаш, охин: Уламбаяр хатан, Битэй |
Шүтлэг | Шарын шашин |
Улс | Зүүнгар |
Ургийн овог | Цорос |
This article uses material from the Wikipedia Монгол article Галданцэрэн хаан, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.