Астрал гэдэг үгийг анх дэлхийд нэртэй эмч, зурхайч, шидэт Парацельс (Теофраст Бомбаст фон Хоенхайм) гаргаж иржээ.
Энэ үгээрээ тэр физик биеийн болон оюун санааны биеийн хооронд орших завсрын хий биеийг нэрлэж байжээ. Астрал биеэс гадна Астрал хөдөлгөөн (Грекийн Астрал - Од, орд) гэсэн ойлголт байдаг. Англиар энэ нь OBE буюу Оut of body experience - биеэс гарах үзэгдэл, физик биеэс гадуурх туршлага гэнэ. Та өөрийн махан биеэс тусдаа салан гарч өөрийгөө хөндлөнгөөс болоод бусад бүх зүйлсийг ажиглан харж мэдэрч болно гэсэн үг юм. Астрал бие нь бидний сэтгэл хөдлөлийн бие махбод бөгөөд, эмоцийн бие гэх ба илүү нарийн энергийн бүтэцтэй, хэлбэр дүрс нь бас физик биеийг өвчсөн байна. Астрал бие өөрийн бие даасан байдлыг харуулан, физик биеэс салан хөндийрөх чадалтай. Бие даасан байдал нь голдуу нойрсох үед үзэгдэнэ. Энэ нь хүн нойрсох үедээ астрал биеэ захирах чадваргүй болдогтой холбоотой. Хүн нойрсох үед энэ хийн бүтэцтэй астрал бие, физик биенээс нь салж явдаг байна. Астрал биеэрээ гарсан хойно татах хүчнээс чөлөөлөгдөх бөгөөд хүссэн газарлуугаа нисэж, хаашаа ч явах боломжтой, мөн сийрэг сүнслэг бие тул тоосгон хана болоод бүх хатуу зүйлийг ядах юмгүй нэвтлэн гарч, хормын төдийд орон зайг товчлон шилжиж болдог.
Астрал бие болон физик бие нь хоорондоо маш өндөр энергийн давтамжтай утсаар холбогдсон байдаг бөгөөд үүнийг мөнгөн утас гэж нэрлэдэг. Мөнгөн утас нь астрал болон физик биеийг хооронд нь холбож байдаг тул астрал ертөнцөд харсан мэдэрсэн, туулсан бүхний мэдээллийг физик биенд илгээж байдаг. Мөн физик бие нас барах хүртэл бат бөх сунамтгай хэвээр байх учраас биендээ эргэж орохгүй байх, өөр сүнсэнд эзлэгдэх гэх мэт асуудал огт гарахгүй.
Астрал ертөнцөд бид жинхэнэ эрх чөлөөний нэгээхэн хэсгийг мэдрэх болно. Өмнө нь харж үзээгүй, төсөөлж ч байгаагүй өргөн хэмжээний ертөнцийг танин мэдснээр амьдралыг харах хараа, үзэл бодол, ойлголтын түвшин дээшилж, бодит ертөнцийг илүү өргөн хүрээнд хүртэн мэдэрснээр өөрийгөө илүү гүнзгий түвшинд ухааран ойлгох боломж нээгднэ. Улмаар та амьдралынхаа жинхэнэ зорилгыг олж мэдэх, үхэл амьдралийн нууцад суралцах, орчлон ертөнцийн нууц, бүх зүйлийн жинхэнэ мөн чанарт нэвтэрч танин мэдэх боломжтой.
Бүх зүйлд эерэг сөрөг тал гэж байдаг учир үүний сөрөг тал бол айдас. Айдсаас улбаалан янз бүрийн сөрөг үр дагавар гарах боломжтой. Тийм учраас та зоригтой, хүчтэй, шийдэмгий байх шаардлагатай. Хэт аймхай бол сэтгэл санаагаа сайтар бэлдэж, бясалгал сайн хийж, бага багаар дасгаж, астрал биеэ бүрэн удирдаж, зоригтой болохоос нааш элдэв газраар аялаад хэрэггүй.
This article uses material from the Wikipedia Монгол article Астрал аялал, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.