Админ болохыг хүсч байвал өөрийн хэрэглэгчийн нэрээ доор байрлуулна уу.
Архив |
Харин Википедиагийн үйл ажиллагаанд 3-аас доошгүй сар оролцож, 100-гаас доошгүй өөрчлөлт хийсэн байхыг зөвлөж байна. Тийм биш бол таны хүсэл биелэхэд их хугацаа шаардагдах, эсвэл эсэргүүцэгдэж магадгүй.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
--Zafinamn Админ болох хүсэлтэй байна.
Админ болох хүсэлтэй байна.
Сайн байна уу? Монголын википедиад өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй байна. Та бүхнийг гэдэгт итгэлтэй байна. Хүндэтгэсэн!Хэрэглэгч:Гончиглувсангийн Энхбаатар
Админ биш ч гэсэн хувь нэмэр хуудас үүсгэж мэдээлэл нэмж болно Хэрэглэгч:Bazraa032
Сайн байна уу? Монгол википедиад хувь нэмэр оруулан нөхөрлөж 3-аад жил боллоо ингэхэд зарим хуудсын хамгаалах хэрэг гарч байгаа юм гэвч даанч надад админы эрх байхгүй учраас админ болгохын дэмчээч гэж гуйя хүндэтгэсэн Хэрэглэгч:Bazraa032
Сайн байна уу? Миний бие Монгол Википедиад 2013 онд элсэж байснаас хойш Монголын түүх, түүхэн зүтгэлтэний намтар, нийгэм, газарзүй чиглэлийн сэдэвт төвлөрч ирлээ. Энэ хугацаанд их ч зүйл сурлаа, цөөнгүй алдаа дутагдал гаргаж түүнээсээ сургамж авч цаашид сурч мэдэх зүйл арвин байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд монголын түүхийн зарим нэг хуудсанд санаатай дайралтууд олон ирж, одоо үед уламжлагдан ирсэн дотоод гадаадын түүхийн шастирт бичигдээгүй зүйлийг шинээр зохиож байгаа нь Википедиагийн ямагт төвийн байр сууринаас хандах бодлоготой зөрчилдөж байна. Эдгээр дайралт нь шууд нөлөөлөхгүй гэж бодох болох ч, орчин үед ном уншихаас илүү интернет орчноос бүх мэдээлэл авдаг хүүхэд залуучууд, түүх сонирхогчдын дунд эргэлзээ үүсгэж, монголын түүхийг онлайн орчинд засварлахдаа гутаан доромжлох үзэгдэл гарахвий гэж сэрдэж байна. Жишээ нь: Юань гүрний үеийн Монголын Хаад ноёдын охид гүнжийг нөхрийнх нь талын овог аймгаас гаралтай хойч үеийн хатан авхай нартай баримтгүйгээр холбох, тэдгээр хатдын овог угсааг сольж бичих, түүхийн шастирт бичигдээгүй зүйлийг зохиож бичиж байгаа нь та бидний ёс уламжлал, бахархал руу нулимаж байна. Иймийн учир Админ болох хүсэлтэй байна. Хүндэтгэсэн: Megzer (talk) 09:25, 4 Есдүгээр сар 2022 (UTC)
Сайн байна уу? Монголын википедиад 2014 оны 12 сараас эхлэн өнөөг хүртэл тасралтгүй өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд 2018 оны зургаадугаар сараас хойш администраторын эрхтэйгээр байгаа. Энэ хугацаанд өөрийн нөөц бололцоог ашиглан өөрийн хувь нэмрээ ба админы үүргээ тодорхой хэмжээнд гүйцэтгэсэн гэж бодож байна. Одоо админы эрхээ дахин сунгуулах буюу хугацаагүй болгох зорилготой байгаа юм. Та бүхнийг саналаа өгч Монгол хэлнийхээ википедиаг бусад хэлний википедиатай адил хэмжээнд хүргэх гэсэн үйлсэд минь өөрийн хувь нэмрээ оруулахад дэмжинэ гэж найдаж байна. Хүндэтгэсэн! Munkhzaya.E (talk) 06:46, 26 Есдүгээр сар 2022 (UTC)
Сайн байцгаана уу, 2011-2017 оны хооронд MongolWiki гэсэн хэрэглэгчийн нэрээр Википедиад хувь нэмэр оруулсан. Нийт 21000 удаагийн засвар хийсэн. Өдгөө хуучин хаяг руу нэвтэрч чадахгүй болсон тул энэхүү шинэ хаягийг нээгээд нэмж 100 засвар хийгээд байна. Монгол хэлний Википедиаг цэгцтэй, уншигчид хэрэгтэй мэдээлэлтэй байлгахад анхаарах хүсэлтэй байна. Газар зүй, түүх, эдийн засаг, хэл соёл гэх мэт суурь асуудлаар Википедиаг баяжуулалцах, тооноос чанарт анхаарах голлон анхаарах зорилготой байна. Хуудасны устгалтай харилцах эрхтэй буюу "Администратор" болох хүсэлтийг минь дэмжихийг хүсье.--MongolWikiNew (talk) 09:00, 30 Арваннэгдүгээр сар 2022 (UTC)
Википедиаг хөгжүүлэхэд админы эрх мэдэл өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагагүй гэж бодож байна. Админ болохгүйгээр засвар хийж хуудас үүсгэж болно. Ахиад сайн бодож үзээрэй. Би энэ удаад дэмжихгүй ээ Megzer (talk) 20:26, 18 Арванхоёрдугаар сар 2022 (UTC)
Сайн байцгаана уу, 2020 оноос хойш нийт 2000 гаруй удаагийн засвар хийсэн. Өдгөө Munkhzaya.E админ асан байхгүй болсон тул одоо үлдсэн замбараагүй загвар, холбоосуудыг засахын тулд админ эрх хэрэгтэй байна. Мэдээж энгийн хэрэглэгч, админуудын хоорондох харилцах аргыг өргөсөх бодолтой байгаа. Түүх, хэл, эдийн засаг, соёл гэх сэдвүүдээр ер нь Википедиаг хөгжүүлдэг. Буриад Википедиад 1 жил админаар ажиллаж байсан.--Enkhsaihan2005 (talk) 23:25, 22 Нэгдүгээр сар 2023 (UTC)
This article uses material from the Wikipedia Монгол article Wiki:Админ болох хүсэлтүүд, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.