Эрнест Резерфорд

Эрнест Резерфорд (Англи: Ernest Rutherford, 1st Baron Rutherford of Nelson (Нельсоны I Барон Резерфорд), * 1871 оны 8 сарын 30; † 1937 оны 10 сарын 19) нь Шинэ Зеланд гаралтай Английн физикч юм.

Майкл Фарадейтэй эн зэрэгцэхүйц хэмжээнд үнэлэгддэг тэрээр α туяа болон β туяануудыг нээж, Резерфордын сарнилтаар атомын цөмийг илрүүлж, атомыг өөрчлөх зэрэг судалгаануудаараа "Цөмийн физикийн эцэг" гэгддэг билээ.

Нельсоны барон Эрнест Резерфорд
Нобелийн шагналтан Нобелийн шагнал
Хүртсэн он: 1908
Хүртсэн салбар: Хими
Шалтгаан: Химийн элементүүдийн задрал, цацраг идэвхт бодисуудын тухай судалгаагаараа

Резерфорд 1908 онд Нобелийн шагнал хүртсэн бөгөөд түүний шавь нараас 4 хүн тус шагналыг хүртсэн юм.

Шинэ Зеландын банкны тэмдэгт болох 100 долларын дэвсгэрт дээр түүний хөрөг заларсан байдаг.

Намтар

  • 1871 - Шинэ Зеландын Нельсон хотын ойролцоох Брайтвотерт төржээ.
  • 1889 - Кантаберийн коллеж (одоогийн Кантаберийн их сургууль)-ид элссэн.
  • 1895 - Засгийн газрын тэтгэлгээр Английн Кэмбрижийн их сургуулийн Кавендишийн лабораторид судлаач болов.
  • 1898 - Уранаас 2 төрлийн цацраг идэвх (α ба β туяа) ялгарч байгааг илрүүлсэн. Мэри Ньютонтой гэрлэв. Канадын Монреаль хот дахь МакГилл их сургуульд багш болсон.
  • 1899 - α, β туяануудыг ялгах туршилт нь амжилттай болжээ
  • 1900 - γ туяа нь цахилгаан соронзон долгион болохыг тодорхойлов. Фредерик Соддигийн хамтаар ради, тори, актинигийн судалгааг эхлүүлсэн байна.
  • 1902 - Химийн элемент цацраг идэвхжлийн үр дүнд өөр элемент болон хувирдаг гэх онолоо дэвшүүлсэн.
  • 1903 - Лондоны эзэн хааны нийгэмлэгийн гишүүн болжээ.
  • 1907 - Манчестерийн их сургуулийн багш болсон.
  • 1908 - Нобелийн шагнал хүртсэн.
  • 1911 - Атомын цөмийн Резерфордын загварыг бий болгов.
  • 1914 - Тайжийн хэргэм хүртэв.
  • 1919 - Кавендишийн лабораторийн дарга болжээ.
  • 1919 - α туяаг азотын атомтой мөргөлдүүлж атомын цөмийг өөрчилж чадав.
  • 1920 - Нейтроныг байдаг болохыг таамаглаж хэлэв. Нейтроныг түүний шавь Жеймс Чадвик 1932 онд нээж, тэр амжилтаараа Нобелийн шагнал хүртсэн билээ. Мөн хүнд устөрөгчийг байж болохыг таамаглаж, судалж байв.
  • 1925 - Лондоны эзэн хааны нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр сонгогдож, 1930 он хүртэл ажилласан.
  • 1931 - Гүнгийн хэргэм хүртэж, Нельсоны барон болов.
  • 1937 - Лондонд 66 насандаа нас нөгчив.
  • 1997 - Атомын дугаар нь 104 болох элементийг Резерфорд гэж нэрлэжээ.

Мөн үзэх

  • Резерфорд (нэгж)

Цахим холбоос

Эрнест Резерфорд  Commons: Ernest Rutherford – Викимедиа дуу дүрсний сан

Tags:

10 сарын 1919378 сарын 30АнглиАнгли хэлАтомын цөмМайкл ФарадейЦөмийн физикШинэ Зеланд

🔥 Trending searches on Wiki Монгол:

Шохойн чулууЭмиль ДюркгеймАрабын Нэгдсэн Эмират УлсХүйтэн дайнХидан УлсМэлхийМандухай сэцэн хатанЭкзистенциализмАнагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их СургуульНисэх онгоцИррационал тооХүхэрМонгол зурагЧингис хаанГэрЧингүнжав4 сарын 17БодисДобу мэргэнГерманСэргэн мандалтын үеАрд АюушГанУлс төрийн намХур тунадасДалайн урсгалГэр бүлБага оврын усан цахилгаан станцДэлхийн БанкНаадамАжилгүйдэлИсламМонгол хэлБавуугийн ЛхагвасүрэнМонгол УлсГиппократын тангарагХүннү улсПептидийн холбооЗөвлөлт Холбоот УлсЭсГүюг хаанГазрын тосМонголын хотын жагсаалтЗасгийн газрын төсөвНар хиртэлтДэд бүтэцАрсланБудДартсНэгдсэн Үндэстний БайгууллагаДэлхийн нэгдүгээр дайнМонгол Улсын гадаад харилцааНээлттэй ба чөлөөт эхийн програм хангамжБиотехнологиУвс нуурҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрХристофер КолумбХөлбөмбөгОрхон аймагУстөрөгчЧин улсМонгол кино үйлдвэрЦахилгаан соронзонАгаарын тээвэрУлс орнуудын газар нутгийн хэмжээЮмжаагийн ЦэдэнбалАнтибиотикСоциал демократПольшСэлэнгэ аймагТивХүнМонголын Ардчилсан ХолбооХиагтын гэрээБайтаг Богдын хилийн мөргөлдөөнНирун улсИран🡆 More