Эбола

Эбола вирусын өвчин нь (өмнө нь Эболагийн цусархаг халууралт гэж нэрлэдэг байсан) цочмог явцтай үхлийн аюулд хүргэх өндөр эрсдэлтэй вирусээр дамжин халдварладаг өвчин юм.

Тус өвчний дэгдэлт халуун орны ой шугуй бүхий төв болон баруун Африкийн орнуудад голчлон бүртгэгдсэн. Халуун орны зэрлэг амьтдаас тухайлбал сармагчин, жимсний сарьсан багваахай зэрэг амьтнаас хүнд халдварлан улмаар хүнээс хүнд дамжин дэгдэлтийн түвшинд хүрдэг. Халдварлагдсан хүмүүсээс 90 хүртэлх хувь нь нас барах магадлалтай.

Эбола
Эбола өвчинг үүсгэгч вирусыг электрон микроскопоор авсан зураг

Эболагийн цусархаг халууралт өвчнөөр Африкийн Гвиней улсын иргэн 2013 оны 12-р сард өвчилж, улмаар хөрш зэргэлдээ Сьерра Леон, Либери, Нигери улсуудад уг халдвар тархан, 2014 оны 8-р сарын 8-ны байдлаар 1779 тохиолдол бүртгэгдснээс 961 тохиолдол буюу нийт өвчлөгсдийн 54.0% нас барсан байна.

ДЭМБ /Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ уг халдварын нөхцөл байдлыг авч хэлэлцээд, өндөр эрсдэл бүхий нийгмийн эрүүл мэндийн аюултай, онцгой нөхцөл байдал үүссэнийг зарласан байна.

Халдвар дамжих зам

• Өвчилсөн хүний гэмтсэн арьс салст, цус, шээс, бөөлжис, үрийн шингэн өтгөн болон тэдгээрээр бохирлогдсон орчны эд зүйлстэй шууд харьцах замаар халдвар дамжина. Нас барсан өвчтнийг оршуулах үед эмгэнэж гашуудсан төрөл төрөгсөд нь бие махбодитой нь хүрэлцэх үед мөн халдвар дамждаг болох нь тогтоогдоод байна.

• Өвчин тусаад эдгэсэн хүний үрийн шингэнд вирус 7 долоо хоног (49 хоног) хүртэлх хугацаанд хадгалагдаж халдварлуулах боломжтой.

• Өвчтнийг хэвтүүлэн эмчлүүлж буй эмнэлгийн ажилтнууд халдвар хамгааллын чанд дэглэмийг сахиж мөрдөөгүй тохиолдолд халдвар эмнэлгийн дотоод халдвар байдлаар дэгдэх аюултай.

Өвчний шинж тэмдэг

• Халдвар авсан цагаас өвчний шинж тэмдэг илрэх хүртэлх нууц үе нь 2-21 хоног үргэлжилдэг.

• Гэнэт өндөр халуурч эхлэх ба бие сульдаж, булчин өвдөх, толгой өвдөх, хоолой эмзэглэлтэй болж өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч дараа нь бөөлжих, суулгах, тууралт гарах зэрэг шинжүүд нэмэгдэнэ.

• Хүнд болон амь насанд аюултай үедээ цусархаг диатез илэрч, элэгний, бөөрний дутал, Төв мэдрэлийн системийн өөрчлөлт болон олон эрхтэн системийг хамарсан хүндрэлд хүргэнэ. Лабораторийн шинжилгээгээр цусны цагаан эс, тромбоцитийн тоо цөөрч, элэгний ферментүүдийн хэмжээ ихэснэ.

Оношилгоо

• Эбола вирусын өвчний оношийг тавихын өмнө хумхаа, шигеллёз, холер, менингит зэрэг бусад вирусын шалтгаант цочмог өвчнүүдийг оношлуулах ёстой.

• Оношийг лабораторийн ийлдэс судлалын болон вирус судлалын шинжилгээгээр эцэслэн баталгаажуулна.

Вакцин ба эмчилгээ

• 2014 оны хагасын байдлаар уг өвчнөөс сэргийлэх батлагдсан вакцин болон өвөрмөц эмчилгээний арга байхгүй байна. ОХУ-н эрдэмтэд Эбола вирусын эсрэг вакциныг амжилттай туршаад байгаа.

Зөвлөмж

Хилийн дээс алхаж буй зорчигчдод дараахь зөвлөмжийг хүргэж байна.

• Дэгдэлт бүртгэгдэж буй Африкийн улс орнуудад онцгой шаардлага гарахгүй бол аялал жуулчлал, албан болон хувийн ажлаар зорчихгүй байх.

• Зайлшгүй шаардлагаар дээрх бүс нутгийн улс орнуудад очих тохиолдолд:

• Халдвар авсан байж болзошгүй хүний цус, биеийн бусад шингэнд хүрэлцэхээс зайлсхийх;

• Тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх;

• Үхсэн болон өвчтэй зэрлэг амьтны эд эрхтэн, сэг зэмээр оролдохгүй байх;

• Түүхий болон дутуу болгосон хүнс хэрэглэхгүй байх;

• Өвчтэй байж болзошгүй хүний хэрэглэсэн болон хүрсэн эд зүйлс нэн ялангуяа цусаар бохирлогдсон зүү тариур зэрэгт хүрэхгүй байх.

• Шаардлагатай тохиолдолд таны эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг тул өөрийн орны хилээр болон зорчин яваа гадны улс орны хилээр нэвтрэхэд бөглөдөг маягт дээрх (орох, гарах хуудас arrival/departure card) гэрийн хаяг, буух буудал, байрлах байр, холбоо барих хувь хүн/албан байгууллагын хаяг, утасны дугаарыг үнэн зөв алдаа мадаггүй бөглөх.

Tags:

Эбола Халдвар дамжих замЭбола Өвчний шинж тэмдэгЭбола ОношилгооЭбола Вакцин ба эмчилгээЭбола ЗөвлөмжЭбола

🔥 Trending searches on Wiki Монгол:

БиомассМэргидАж үйлдвэрийн хувьсгалКоммунизмАрилжааны банкУураг (молекул)Хөрсний бохирдолӨмнөд СолонгосТэмбүүБилгийн тоололОрчин үеийн Монголын түүхМонгол ВикипедиаЯнгирОрхон аймагГрекийн хот-улсуудИнсулинХоргоПрокси серверДавтамжЦээрлэх ёсонҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрЧингис хаанЗүүнгарын Хаант УлсУур амьсгалМонгол морьДэлхийн нэгдүгээр дайнЛувсандоржийн ӨлзийтөгсГенГеополитикХачигАвстралиДалайДөрвөлжин бичигСүрьеэДөрвөн Ойрадын холбооЕвропын орнуудын жагсаалтСтатус-квоКомпьютерВакцинҮлэг гүрвэлТогоонтөмөр хаанБүдүүн гэдэсНайдангийн ТүвшинбаярБайгальЕвропСар хиртэлтКалиАнагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их СургуульДэлхийн улс орны жагсаалтЧингисийн чулууны бичигЖамбын ЛхүмбэХүхэрт устөрөгчМорин хуурын үүслийн тухай домогХабул ханМонгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарьБор гөрөөсАжилгүйдэлТарваган тахалДэлхийн БанкГазрын Тос Экспортлогч Орнуудын БайгууллагаМонгол Улсын аймгуудАнтибиотикИзраилТөв аймагГэрИспани хэлЦахилгаан цэнэгМанай эринМодун шаньюйУур амьсгалын өөрчлөлтБогд хааны Засгийн газарБуйр нуурЗэврэлтБэгзийн ЯвуухуланХүйтэн дайнБоловсролУсан мандалНойр булчирхай🡆 More