Чингис Хааны Морьт Хөшөө

Их эзэн Чингис хааны морьт хөшөө нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос зүүн урд зүгт 54 км орчим зайд, Туул голын урд дэнж дээр байрладаг.

Чингис хааны морьт хөшөө
Улс: Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Байршил: Цонжин болдог
Төв аймгийн Эрдэнэ сум
Уран барималч: Д. Эрдэнэбилэг
Баригдсан: 2008 он
Өндөр: 40 м

Төв аймгийн Цонжин болдог гэх энэ газар нь домогт өгүүлснээр Чингис хаан алтан ташуур олсон газар хэмээдэг аж. Энэхүү хөшөөнд түүнийг мориндоо мордон, ташуураа ташаандаа тулан, ихэмсэгээр алсыг ширтэн буй байдлаар дүрсэлжээ. Чингис хаан бол монгол овог аймгуудыг нэгтгэн Их Монгол Улсыг байгуулж, азийн ихэнх улс орнуудыг эзэлж байсан Монголын эхний их хаан юм.

Хөшөөний өндөр ойролцоогоор 30 метр бөгөөд 36 ширхэг багана бүхий 10 метр орчим өндөр тавцан маягийн суурь барилга дээр байрлана. Үүгээр тус хөшөө нь одоогоор дэлхий дээрх хамгийн өндөр морьт хөшөөнд тооцогдох ба түүнийг баригдах хүртэл энэхүү дээд амжилтыг эзэмшиж байсан Уругвайн морьт хөшөөнөөс даруй 2 дахин өндөр байна (мэдээ: 2011 он). Хөшөөний нээлтийн ажиллагаа нь 2008 оны есдүгээр сарын 26-нд зохион явагдсан ба уг хөшөөг нийт 250 тонн чанаржуулсан гангаар бүтээжээ. Барилгын нийт өртөг нь 4,1 сая орчим америк доллар болсон аж.

Доод тавцан барилга дотор хоолны газар, бэлэг дурсгалын дэлгүүр болон жижиг музейтэй. Зочлогсод эндээс цахилгаан шатаар морины нуруун дээр буюу хааны эмээлийн урд бүүрэг орчмоор дээш гарах боломжтой. Тэндээсээ морины дэл рүү өгсөх шатаар өгсөн хүзүү, толгой дээр гарч алсыг харах тавцанд хүрнэ. Морьт хөшөөг тойруулан ногоон байгууламж бүхий «Чингис хааны хөшөөт цогцолбор»-ыг барихаар төлөвлөсөн. Түүнээс гадна ирсэн гийчдийг хүлээн авах 200 гаран гэр баригдах аж.

Зургийн цомог

Цахим холбоос

Чингис Хааны Морьт Хөшөө  Commons: Цонжин болдог дахь Их эзэн Чингис хааны морьт хөшөө – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эх сурвалж

47° 48′ 28.5″ У, 107° 32′ 12.8″ З

Tags:

АлтИх Монгол УлсИх хаанМонгол УлсМонголчуудТуул голТөв аймагУлаанбаатарЦонжин болдогЧингис хаан

🔥 Trending searches on Wiki Монгол:

Сонирхлын бүлэгХэрэйдӨмнөд Солонгосын хотын жагсаалтХүйсийн эрх тэгш байдалКалиЖамбын БатмөнхБаримт бичигЛев ТолстойАнхны тооАмарбаясгалант хийдМассМонгол түүхэн бичиг үсгүүдГазар хөдлөлтНянБайгалийн нөөцНаполеонДотоодын нийт бүтээгдэхүүнОзоны давхаргаАнгарагХөдөлмөрийн зах зээлТаван хошуу малБямбын РинченМөнгөХиймэл оюунШинэ эргэлтийн бодлогоАрван хоёр жилЭкологиМонгол улс дэлхийн хоёрдугаар дайны үед1990 оны Монголын ардчилсан хувьсгалВакцинСтратегийн ордуудБоловсролДобу мэргэнХөлбөмбөгГазрын тос боловсруулах үйлдвэрЕвропСяньбиБүдүүн гэдэсБөөрТранспирациЗүчиШинэ ЗеландИммануэл КантБархасбадьЦагаан зээрБавуугийн ЛхагвасүрэнЗохиомжБатмөнх Даян хаанДолгорсүрэнгийн ДагвадоржМонгол Улсын гадаад харилцааМонгол бичигГрекийн хот-улсуудДундад зууны монгол аймгуудХүлэмжийн хийБөртэ ЧиноЭргүнэ хунгийн домогГурвалжинНуклейн хүчилСэлэнгэ аймагБөртэ үжинКолоничлолТусгаар тогтнолМандуул хаанЯлгаварлан гадуурхалтТаван замын байлдаанТрансформаторБага оврын усан цахилгаан станцИрвэсАзи-Европын уулзалтАмин хүчилНийгмийн институтОлон улсын нэгжийн системЗүрхДөрвөн цаг (Нацагдоржийн шүлэг)Солийн ДанзанМезолитАлун Гуа🡆 More