Хондурас

Хондурас (, испани дуудлага , албан ёсны бүтэн нэр Бүгд Найрамдах Хондурас Улс, испаниар República de Honduras) улс Төв Америкт хойгуураа Гватемал, баруун урдаараа Сальвадор, зүүн урдаараа Никарагуатай хиллэн оршдог.

Газар нутгийн ихэнх хэсэг нь өндөрлөг, халуун, чийглэг уур амьсгалтай. Уулархаг газраараа 5000 м хүртэл тунадас унадаг. Нутгийн 45 хувийг халуун орны карибын нарс, эбен зэрэг үнэт мод бүхий ой эзлэнэ. Улуа, Агуан зэрэг хэд хэдэн голтой. Ашигт малтмалаас мөнгө, алт, өнгөт металлын болон төмрийн хүдэр бий.

Бүгд Найрамдах Хондурас Улс
República de Honduras (Испани)
Хондурас улсын далбаа
Төрийн далбаа
Хондурас улсын Сүлд
Сүлд
Уриа: Libre, Soberana e Independiente
"Чөлөөт, бүрэн эрхт ба тусгаар"
Төрийн дуулал: Himno Nacional de Honduras
"Хондурасын төрийн дуулал"
Location of Хондурас
НийслэлТегусигальпа
14°6′N 87°13′W / 14.100°N 87.217°W / 14.100; -87.217
Томоохон хотTegucigalpa
Албан ёсны хэлИспани хэл
Угсаатны бүлгүүд
(2016)
  • 90% Местизо (Уугуул ба Цагаан хүмүүсийн холимог)
  • 7% Уугуул
  • 2% Хар
  • 1% Цагаан
Шашин
(2020)
  • 16.2% Шашингүй
  • 8.1% бусад
Ард түмний нэршил
  • Хондурасчууд‎
Төр засагНэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс
• Ерөнхийлөгч
Сиомара Кастро
• Дэд Ерөнхийлөгч
Сальвадор Насралла
Дорис Гутьеррес
Ренато Флорентино
• Үндэсний Конгрессын ерөнхийлөгч
Луис Редондо
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Конгресс
Тусгаар тогтнол
• Испаниас тунхагласанb
9 сарын 15, 1821
• Мексикийн анхны эзэнт гүрнээс тунхагласан
7 сарын 1, 1823
• Төв Америкийн Холбооны Бүгд Найрамдах Улсаас Хондурас нэртэй тунхагласан
11 сарын 5, 1838
Газар нутаг
• Нийт
112,492 км2 (101)
Хүн ам
• 2023 тооцоо
9,571,352 (95)
• Нягтаршил
85/км2 (128)
ДНБ (ХАЧТ)2022 тооцоо
• Нийт
$69.8 тэрбум (108)
• Нэг хүнд ноогдох
$6,769 (134)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$30.5 тэрбум (106)
• Нэг хүнд ноогдох
$2,969 (135)
ОТББИ (2018)  52.1
өндөр
ХХИ (2021) 0.621
дундаж · 137
Мөнгөний нэгжЛемпира (HNL)
Цагийн бүсUTC−6 (ТЦБ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+504
Домэйн нэр.hn
  1. Төв Америкийн Холбооны Бүгд Найрамдах Улсын нэг хэсэг.
Хүн амын тооцоололд ДОХ-ын улмаас нас баралтын үр дагаврыг тодорхой харгалздаг; Энэ нь 2007 оны 7-р сарын байдлаар төсөөлж байснаас дундаж наслалт багасч, нялхсын эндэгдэл, нас баралтын түвшин өндөр, хүн ам, өсөлтийн хурд буурч, хүн амын нас, хүйсээр хуваарилалт өөрчлөгдөхөд хүргэж болзошгүй.

Хондурас бол Латин Америкийн хоцрогдол орон юм. Эдийн засгийн үндэс нь хөдөө аж ахуй. Хөдөө аж ахуйд хүн амын гуравны хоёр нь ажилладаг. Гол таримал нь кофе, эрдэнэ шиш, гадил, жүрж. Экспортын 40 хувийг гадил, кофе эзлэнэ. Аж үйлдвэрээс нэхмэл, хүнсний үйлдвэрүүдтэй. Эдийн засагт нь гадаадын, гол нь Америкийн капитал нэвтэрчээ. Авто болон төмөр замын тээвэр сул хөгжсөн. Олон улсын чанартай нисэх онгоцны буудал хэд хэд бий. Хүн амын 90 шахам хувь нь испани-индианы эрлийз юм. Хүн амд ногдох жилийн дундаж орлогоор Хондурас Латин Америкт сүүлчийн байранд ордог. Албан ёсны хэл нь испани.

МЭӨ нэгдэх мянган жилд Хондурасын нутаг дэвсгэрт эртний түүхт майя аймгийн индиануудын соёл цэцэглэн хөгжиж байжээ. Тэр соёлын гол төв нь Копан хот байв. Майячуудын урлагийн уламжлалт шинж одоогийн индиан аймгийн өнгө алаглан будсан баг, сав суулганы хээнд хадгалагдан үлдсэн байна. XVI зууны эхэн хүртэл уугуул хүн ам болох индианууд нь Хондурасын нутаг дэвсгэрийг «Игуэрас» буюу «Ибуэрас» гэж нэрлэдэг байв.

Хондурасын эрэг орчим газрыг Х. Колумб 1502 онд нээсэн бөгөөд испаничууд энэ орныг эрэг орчимдоо их гүнзгий учраас Хондурас (испаниар «хондура» гэдэг нь гүнзгий гэсэн утгатай үг) гэж нэрлэсэн ажээ. Испаничууд 1525 оноос Хондурасыг байлдан эзэлж эхэлсэн байна. Хондурасчууд тусгаар тогтнолынхоо төлөө шаргуу тэмцсэний дүнд 1821 онд Испаниас тусгаарлан салжээ. Хондурас 1838 оноос бие даасан улс болсон байна.

Мөнгөний нэгж нь лемпира.

Зургийн цомог

Цахим холбоос

Хондурас  Commons: Хондурас – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Хондурас 
Wiktionary
Wiktionary: Хондурас – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эшлэл

Tags:

АлтГватемалИспани хэлМөнгөНикарагуаОУАЗ-н тэмдэгтийн жагсаалтСальвадорУлсӨнгөт металл

🔥 Trending searches on Wiki Монгол:

ФосфорИх наядУушгиЭнх ургийн гэрээЛинзСанжаасүрэнгийн ЗоригТуул голНохойБатын ХурцЮмжаагийн ЦэдэнбалТуркГазар хөдлөлтБутанГовь-Алтай аймагБаавгайВинсент ван ГогПарисын Дарь эхийн сүмГэрэлШээсний шинжилгээКарл МарксХонконгВ эсМонголын үндэсний түүхийн музейНайманЦахилгаан үүсгүүрАрван хоёр цагАмерикийн Нэгдсэн УлсМейозЦөлжилтМонголын эзэнт гүрний дараах Монгол УлсОй тогтоолтЭрх зүйАлтайн нурууХүннү улсУлсын нийслэлийн жагсаалтФотосинтезИх Юань улсын нэвтэрхий хуульПарисМонгол элсГлюкозАвстрийн төрийн далбааАммиакУур амьсгалКоммунизмИончлолын энергиМэлхийХүхрийн хүчилАнглиХар-Ус нуурын шагшуургаКубаОзоны давхаргаАтрын аянКомпьютерын сүлжээМонголчуудСалхиЭдийн засагБогд хааны Засгийн газарТелевизШавжМодТамгагүй төрТөв аймагДэлхийн гайхамшгуудКельвинНүүдэлчинЦус багадалтИрвэсХлорБаянхонгор аймагНийгэмЗүүнгарын Хаант УлсЧингис хаанМонгол Улсын Үндсэн хуулийн цэцУсан онгоцХөнгөн цагаанТивАнхны долооГазрын тос🡆 More