Рафаэл Надал

Рафаэл Надал (исп.

Тэрбээр Францын нээлттэй тэмцээнд 14 удаа, Вимблдонд 2 удаа, Австралийн нээлттэй тэмцээнд 1 удаа, Америкийн нээлттэй тэмцээнд 1 удаа тус тус түрүүлж байсан. Тэрбээр дэлхийд нэгт ордог теннисчин бөгөөд энэхүү байр сууриа 2008 оны наймдугаар сарын 18-наас хойш хадгалж байна. Тэрбээр шавар талбай дээр маш сайн тоглодог ба олон хүн түүнийг түүхэн дэх шавар талбайн хамгийн агуу теннисчин гэж үздэг. Надал мөн өөрийн үеийн хамгийн шилдэг тоглогч болох Рожер Федерерийн эсрэг хэрхэн өрсөлддөгөөрөө алдаршсан. Тэрбээр уг нь зөв гартай боловч теннис тоглохдоо солгой барилтай юм.

Рафаэл Надал
Рафаэл Надал

Рафаэл Надал 2006 оны Цинцинаттийн мастеруудын тэмцээн дээр бөмбөг авч байна.

Эрэгтэйчүүдийн теннис
Төлөөлдөг улс: ИспаниИспани Испани
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Рафаэл Надал
Төрсөн огноо 1986 оны 6 сарын 3
Төрсөн газар Испани, Мажорка, Манакор
 
Медалиуд
Зуны олимп
Алт Бээжин 2008 Эрэгтэй ганцаарчилсан

Тэрбээр Францын нээлттэй тэмцээнд 2005-2008 онд тасралтгүй дөрвөн удаа түрүүлсэн. Түүнчлэн 2006, 2007 онд Вимблдоны шигшээ тоглолтод хоёр удаа дараалан Рожер Федерерт ялагдсан боловч 2008 онд Вимблдонд, мөн 2009 онд Австралийн нээлттэй тэмцээнд Федерерийг ялж түрүүлжээ.

Надал нь 2010 оны Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлснээр бүх Их Дуулгад аваргалсан 7 дахь теннисчин болжээ.

Их Дуулгын үзүүлэлт

Энэ хүснэгтэд Гранд Слэмийн тэмцээний ганцаарчилсан төрөлд Надалын хэрхэн оролцож ирснийг харуулав.

Он Австралийн нээлттэй Францын нээлттэй Уимблдон АНУ-ын нээлттэй
2003 Оролцоогүй Гэмтсэн Шат 3 Шат 2
2004 Шат 3 Гэмтсэн Гэмтсэн Шат 2
2005 Шат 4 Аварга Шат 2 Шат 3
2006 Гэмтсэн Аварга Шигшээ 1/4 шигшээ
2007 1/4 шигшээ Аварга Шигшээ Шат 4
2008 Хагас шигшээ Аварга Аварга Хагас шигшээ
2009 Аварга Шат 4 Гэмтсэн Хагас шигшээ
2010 1/4 шигшээ Аварга Аварга Аварга

Лавлах материал


Tags:

ИспаниИспани хэлРожер Федерер

🔥 Trending searches on Wiki Монгол:

БоловсролТаж МахалМономерОйрадТоглоомын онолХорлоогийн ЧойбалсанШонхорШинэсМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтСэргэн мандалтын үеЭнх ургийн гэрээАристотельБаавгайДөрвөн Ойрадын холбооЦагийн бүсРомео Жульетта хоёрПенициллинЛувсаннямын ГантөмөрКоммунизмХиймэл оюун1945 оны Монголын тусгаар тогтнолын бүх нийтийн санал асуулгаМөнгө (химийн элемент)Дархан-Уул аймагИспаниМонгол Улсын төрийн дуулалКулоны хуульЖангарКубаСудалгааЭмиль ДюркгеймВэб сайтНАТОГэрэгэСуурь машинДэлхийн улс орны жагсаалтБиотехнологиУстөрөгчАргальБалар эртний үеКонстантинополийн уналтМазаалайХарилцааПсихоанализАСЕАНДархлалын олдмол хомсдолМетанБор гөрөөсРашаанИракИосиф СталинАвстралиМандухай сэцэн хатан (кино)Өвөрхангай аймагБатмөнх Даян хаанМуурИсламНүүрсустөрөгчФернан МагелланХулан хатанТив тивийн улс орнуудМонгол Ардын НамЭрдэнэ Зуу хийдRokit BayТархиСар (тоолол)Монгол Улсын Их СургуульХрист итгэлКальциҮр хөндөлтНогоон дарь эх1990 оны Монголын ардчилсан хувьсгалМонгол хэлБямбасүрэнгийн ШаравДотоодын нийт бүтээгдэхүүнХайлах температурКиргизТахьЗасаг захиргааны зохион байгуулалт🡆 More