Онтарио

Онтарио (Англи: Ontario) нь Канадын төв хэсэгт оршдог муж бөгөөд Канадын мужууд дундаа хүн ам хамгийн олон, нутаг дэвсгэрээр Кэбэкийн дараа орох том муж юм.

(Нунавут, Баруун Хойд Нутаг Дэвсгэр Онтариогоос том боловч мужууд биш билээ.) Онтарио баруун талаараа Манитоба мужтай, зүүн талаараа Кэбэк мужтай хил залгадгаас гадна Миннесота, Мичиган, Охайо, Пеннсилвани (Эрий нуураар), Нью-Йорк зэрэг АНУ-ын мужуудтай (баруунаас зүүн тийш) хиллэдэг. Онтариогийн АНУ-тай залгадаг хилийн ихэнх хэсэг нь байгалийн хил бөгөөд Вүүдс нуураас эхлээд, Их Нууруудын дөрвийнх нь дундуур, тухайлбал Сюпериор нуур, Хюрон нуур (Жоржийн булан орно), Эрий нуур, Онтарио нуурын дундуур явж, цаашаа Онтариогийн Корнволлын хавиар Гэгээн Лоренс голын дагуу үргэлжилдэг. Онтарио Их Нууруудтай залгаа Канадын цорын ганц муж болно.

Онтарио
Ontario
Далбаа Сүлд
Далбаа Сүлд
Уриа: Ut Incepit Fidelis Sic Permanet (Latin)
(Орчуулга: "Тэр эхлэхдээ үнэнч байсан бол, үнэнч хэвээр байна")
Онтарио-г тодруулж харуулсан Канадын газрын зураг
Нийслэл Торонто
Хамгийн том хот Торонто
Хамгийн том метрополитан бүс Их Торонтогийн Бүс
Албан ёсны хэлнүүд Англи хэл (де-факто)
Засгийн газар
Дэд захирагч Elizabeth Dowdeswell
Ерөнхий сайд Кэтлин Уинн (Либерал)
Холбооны төлөөлөл Канадын парламентад
Танхим дахь суудал 107
Сенат дахь суудал 24
Канадын Холбоо 1867 оны долдугаар сарын 1 (1)
Нутаг дэвсгэр  4-д
Нийт 1,076,395 км2
Хуурай газар 917,741 км2
Ус (%) 158,654 км2 (14.8%)
Хүн ам  1-д
Нийт (2008) 12,891,787 (тооцоо)
Нягтшил 13.9/км2
ДНБ  1-д
Нийт (2008) C$597.2 тэрбум
Нэг хүнд ногдох C$43,847 (6)
Товчлол
Шуудангийн ON
ISO 3166-2 CA-ON
Цагийн бүс -5 ба -6
Шуудангийн кодын эхний үсэг K, L, M, N, P
Бэлэгдлүүд  
 - Цэцэг Trillium grandiflorum
 - Мод Дорнодын цагаан нарс
 - Шувуу Бараан хошуут ахууна
Вэбсайт www.ontario.ca
Байрыг тооцохдоо Канадын бүх муж, нутаг дэвсгэрийг оруулсан
Онтарио
Ниагара хүрхрээ

Онтариогийн нийслэл Канадын хамгийн том хот болох Торонто билээ. Канадын нийслэл Оттава мөн Онтариод оршдог юм. Канадын 2006 оны хүн амын тооллогоор Онтариод 12,160,282 оршин суугч тоологдсон нь нийт улсын хүн амын 38.5%-ийг бүрдүүлнэ.

Тус мужийн нэр нь Онтарио нуурын нэрээс гаралтай бөгөөд энэ нэр нь ontarí:io буюу "их нуур" гэсэн Хюрон хэлний үгнээс гаралтай, эсвэл магадгүй Ирокез хэлээр skanadario буюу "сайхан ус" гэсэн үгнээс гаралтай байж болно. Британийн Хойд Америкийн Актаар 1867 оны долдугаар сарын 1-нд Канадыг анх байгуулах үед Онтарио нь Нью Брансвик, Нова Скотиа, Кэбэкийн хамт тус улсын анхны дөрвөн мужийн нэг болжээ.

Онтарио нь 2004 онд Канадын үндэсний нийт үйлдвэрлэсэн бүтээгдхүүний 52%-ийг үйлдвэрлэсэн Канадын аж үйлдвэрийн салбарыг тэргүүлдэг муж билээ.

Тайлбар

Эх сурвалж

  • Michael Sletcher, 'Ottawa', in James Ciment, ed., Colonial America: An Encyclopedia of Social, Political, Cultural, and Economic History, (5 vols., M. E. Sharpe, New York, 2006).
  • Virtual Vault, an online exhibition of Canadian historical art at Library and Archives Canada

Цахим холбоос

Онтарио 
Wiktionary
Wiktionary: Онтарио – Энэ үгийг тайлбар толиос харна уу
Онтарио  Commons: Онтарио – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

АНУАнгли хэлБаруун Хойд Нутаг ДэвсгэрКанадКэбэкМанитобаМиннесотаМичиганНунавутНью-ЙоркОнтарио нуурОхайоПеннсилвани

🔥 Trending searches on Wiki Монгол:

БаруунтанМесопотамиЛувсандоржийн ӨлзийтөгсБүгд Найрамдах Монгол Ард УлсТуул голТромбоцитопениАрсланХалх журам XYIII зууны үеийн монголын хууль цаазИсламСонирхлын бүлэгАрабын Нэгдсэн Эмират УлсТүүхХалхын голын дайнЖангарХойд Цэнхэрийн агуйЭрдэнэтХААН БанкИл Хаант УлсДобу мэргэнДэлхийн БанкОрчин үеийн Монголын түүхХөрсВаско да ГамаЧингис хааны сургаалНүүр хуудасГенийн инженерчлэлАдууБавуугийн ЛхагвасүрэнЭргүнэ хунгийн домогТөрПарламентын засаглалын системСолийн ДанзанЧулуун зэвсгийн үеДамдины Сүхбаатарын хөшөөТив тивийн улс орнуудЛев ТолстойАдам СмитТөгрөгИх БританиӨвөрхангай аймагАнгли хэлХар сүүлтДоржсүрэнгийн СумъяаМонгол Улсын аймгуудМонголчуудын эдийн соёлБондХуульХристофер КолумбДаралтЦагаан хэрэмХарилцааГазрын тос боловсруулах үйлдвэрРНШохойн чулууУрвалын хурдХутаг-Өндөр сумКирилл үсэгГар, хөл, амны өвчинХүнцэлАтомДува сохорБодисын солилцооТунгалаг Тамир (кино)МейозАлун Гуа эхийн домогӨэлүнАлтанзул цэцэгСолонгосын дайнБромӨнгөний бэлгэдэлКонденсаторДэлхийн нэгдүгээр дайнХүрэл зэвсгийн үеБуйр нуурМонгол улсын аймаг, нийслэлНьютоны хуулиудЭртний Грек🡆 More