Номын сангийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэдээлэл хэрэгтэй байгаа хүмүүст зориулж мэдээллийг бүрдүүлэн, зохион байгуулж, мэдээллийн үйлчилгээ үзүүлж буй номын сангийн ажилтанг номын санч гэнэ.
Номын сан ажиллуулж, номын сангийн үйлчилгээг олон нийт буюу иргэдэд үзүүлнэ. Номын сангийн ном болон түүний каталоги, эд хогшил, уншигчдад зөвлөгөө өгөх үйлчилгээний хэрэгслүүдийг сонгох, худалдан авах, каталогижуулах, ангилах, эргүүлж солилцох, арчлах зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ.
Балар эртний үе (Латин хэлний prae-өмнөх historia-түүх+ гэсэн утгатай) гэдэг нь бичиж тэмдэглэгдсэн түүхээс өмнөх үе юм. Түүхийг бичиж тэмдэглэх боломжтой болсоноор балар эртний үеийг бичиж тэмдэглэж эхэлсний өмнөх үеийн хүн төрлөхтний оршин байсан цаг үеийг хамарна.
Археологич Paul Tournal өөрийн хойд Францын агуйгаас олсон олдворуудыг тайлбарласнаар энэхүү ойлголтийг анх үүсгэсэн. Гэхдээ уг ойлголт нь Францад 1830-аад онд хэрэглээнд орсон бөгөөд "Балар эртний үе" хэмээх үгийг Англи хэлэнд археологич Daniel Wilson 1851 онд анх оруулжээ.
Балар эртний үе огторгуй анх үүссэнээс эхлэн бүх үеийг хамааруулж болох ч дэлхий дээр амьдрал үүссэн цаг үеээс эхлүүлэн хамардаг.Эсвэл бүр илүү нарийвчилбал хүн төрлөхтөн үүссэн үеээс эхэлнэ.Түүх судлаачид балар эртний үеийг хуваахдаа чулууны найрлага ба түүний олон улсад танигдсан чулуулга давхаргыг геологийн цаг хугацааны үечлэлтэй хамт ашиглан гурван үед хуваан авч үздэг.Эдгээр гурван үе нь балар эртний үеийн хүмүүсийн цаг үеийг тэдний аж амьдрал эд зүйлсээ хийхдээ голлон ашигладаг материалаар нь нэрлэж дараах гурван цагийн үеүүдэд хуваадаг. Үүнд
Чулуун зэвсгийн үе Хүрэл зэвсгийн үе Төмөр зэвсгийн үе гэж хуваасан.
Номын санчид олон тооны ажил үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал:
Монгол улсад мэргэжлийн номын санчийг нэг жилийн курст бэлтгэж 1962 онд эхний төгсөгчид ажлын байранд очсон байна. Харин тусгай дунд боловсролтой номын санчдын хувьд 1970 онд элсэлтээ авч 1973 онд эхний төгсөлтөө хийжээ.
Орчин цагт номын санч мэдээллийн ажилтан мэргэжил эзэмшихийн тулд бакалаврын боловсрол эзэмшихийг шаарддаг болсон.
Өндөр хөгжилтэй бусад улс орнуудад номын санчдыг магистрын түвшинд бэлтгэх нь элбэг.
НОМЫН САНЧ, ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЛИЙН БУСАД МЭРГЭЖИЛТЭН
Номын санч болон мэдээллийн бусад ажилтан нь номын сангийн цуглуулга мэдээлэл хадгалагч эх үүсвэрийг цуглуулах, сонгох, зохион байгуулах үйлчилгээ эрхэлнэ. Түүнчлэн уншигчдад номын сангийн бусад үйлчилгээг хүргэж, мэдээллээр хангана.
Энд ангилсан ажил, мэргэжлийн жишээ: • Ном зүйч • Каталогч • Номын санч
МҮНС-д ном зүйч, каталогч, сэргээн засварлагч, судлаач, лавлагаа, мэдээллийн технологи, үйлчилгээ, сан хөмрөг гэх мэт 18 төрлийн ажлаас сонгож гүйцэтгэнэ.
Хөтөлбөр зохион байгуулагч, уншигч судлах гэх мэт ажлуудаас гадна арга зүйн чиглэлээр илүү гүнзгийрэн ажиллах боломжтой.
Нийслэл, аймгийн нийтийн номын сан нь бие даасан статустай мэргэжлийн байгууллага байдаг. Тэнд номын сантай холбоотой 18 төрлийн ажил эрхлэх боломжтой.
МУБИС-ийн номын сан нь суралцагчийн бүтээлч санаачлагыг дэмжих, судлаачдын чанарыг сайжруулах, судалгааны төрөл, тоо, чадавхыг нэмэгдүүлэх, тэдгээрийг сурталчлах, олон улсын болон дотоодын үнэлгээг сайжруулахад гол хамтрагч байхад оршино.МУБИС-ийн захирлын 2020 оны 07-р сарын 01-ний өдрийн А/121 тоот тушаалаар батлагдсан “Номын сангийн журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдөн, МУБИС нь МБУС, Архангай Багшийн Сургуулийн номын сан ,СӨБС, БС МУБИС-ийн харьяа ЕБС, Төв номын сан гэсэн салбар нэгжүүдэд үйл ажиллгаагаа явуулж байна. Олон улсын стандартад нийцсэн програм хангамжийг нэвтрүүлэх ажлын хүрээнд MARC21 стандарт, Z39.50 протоколыг дэмжсэн Коха программ хангамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн уншигчдад үйлчилгээ үзүүлж байна.
МУБИС-ийн номын сан нь http://catalog.msue.edu.mn/ нийт 232924 ширхэг сан хөмрөгтэй танхимын болон чөлөөт сонголтын үйлчилгээгээр 26 номын санч- мэдээллийн ажилтан үйлчилгээг хүргэж байна.
Номын сан нь уншигчдад илүү тав тухтай орчинд үйлчлүүлэх боломжоор бүрэн хангагдаж орчин үеийн үйлчилгээг нэвтрүүлсэн, уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн Судалгааны 5 танхим, Гэрээр ном олгох нэгжүүдийг байгуулж уншигч чөлөөт сонголтоор номоо өөрөө авч судлах боломжтойгоор зохион байгуулсан байна. Цаашдаа эрдэм шинжилгээний ажилтан, суралцагсдыг мэдлэг боловсролоо хөгжүүлэхэд мэдээллээр түргэн шуурхай хангах, сургалтын үйл ажиллагааг дэмжих сургалт арга зүйн төв болж орчин үеийн шаардлагыг хангасан цахим номын сан болох зорилттой ажиллаж байна.
Монгол улсад байгаа 800 гаруй ЕБС бүгд номын сантай.
Байгууллагын дэргэдэх номын санд номын санч, мэдээллийн ажилтан.
330 сумын соёлын төвийн номын санч
This article uses material from the Wikipedia Монгол article Номын санч, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.