Монгол Цаг Тоолол

Монгол цаг тоолол нь дотроо улирлын (нарны), аргын тоолол (орчин үеийн цаг тоолол), билгийн тоолол (уламжлалт сарны цаг тоолол) гэж хуваагдана.

Монголчууд цаг агаарын байдлыг ажиглаж жилийг хавар, зун, намар, өвөл дөрвөн улирал болгон хувааж байжээ. Энэ дөрвөн улирал нь арван хоёр жил үүсэх гол үндэс болсон байна.

Эртний монгол цагалбар нь анхандаа нарны тоололд үндэслэж байв. Үүнийг Улиралын тоолол гэдэг. Оны эх нь намар байжээ. Жилийг 4 улиралд хуваана. Улирлууд нь өдөр шөнө тэнцэх ба нар буцахад эхэлнэ. Улирал нь эхэн, дунд, адаг сараас бүрдэнэ. Сар бүр онцлог нэртэй байв.

Улиралын тооллыг 1211 онд шинэчилжээ. Цагаан сар-шинэ жилийг 3 сарын 22-ноос тэмдэглэх болж, хаврын улирал тэндээс эхлэх болов. Сарын нэрс хагас жилээр шилжиж солигджээ. Ийнхүү уламжилалт тооллыг шинэчилсэн ч Юань гүрнээс хойш энэ тооллыг Чингисийн тахилгаас бусад зүйлд огт хэрэглэхгүй болгожээ.

1282 онд Хубилай хаан Хятадын тооллыг шинэчилж, энэ тоололдоо өөрийн эх нутаг Монголыг ч хамруулах болжээ. Үүнийг сар тоололтоой хятадын шар зурхай гэдэг.  Энэ үеэс монголд 2 сард хавар буюу шинэ жилийг эхлүүлэх өөрчлөлт гарч, сарын нэрсийг амьтнаар нэрлэх болжээ. Улирлын тооллыг Юань гүрний хаан Хубилайн зарлигаар "Чингисийн дөрвөн цагийн тайлга"-д тэмдэг төдий үлдээжээ. Үүний ул мөрийг одоо "Ордос тоолол" гэдэг. "Ордос тоолол" ч уг байдлаасаа нилээд өөрчлөгдөж будилсан хэлбэрээр үлджээ.

Сар

Дөрвөн улирлаа гурав гурав хувааж арван хоёр сар болгон амьтдын нэр өгчээ. Энэ нэрээрээ 12 жилээ бас нэрлэжээ. Эдгээр амьтдын нэр хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай юм. Мөн өдрийг арван хоёр цаг болгон хувааж, эдгээр амьтдын нэрээр нэрлэжээ. Учир нь дорно дахины он тооллын мод, гал, шороо, төмөр, усыг таван махбод гэж нэрлэдэг. Эдгээр таван махбодыг өнгөөр төлөөлүүлж өргөн хэрэглэдэг. Модыг хөх, галыг улаан, шороог шар, төмрийг цагаан, усыг хар гэж нэрлэдэг. Таван махбодоо эр, эм болгон тоолдог. Хөхийг эр, хөхөгчнийг эм, улааныг эр, улаагчныг эм, шарыг эр, шарагчныг эм, цагааныг эр, цагаагчныг эм, харыг эр, харагчныг эм гэж тоолно.

Аргын тооллын нэр Билгийн тооллын нэр Монгол нэр Монгол
бичгээр
Улирлаар
нэрлэсэн нэр
Нэгдүгээр сар Монгол Цаг Тоолол  Бар сар Хувь (хуби) ᠪᠠᠷᠰ
ᠰᠠᠷ᠎ᠠ
Өвлийн дунд сар
Хоёрдугаар сар Монгол Цаг Тоолол  Туулай сар Хужир (хужир) ᠲᠠᠤᠯᠠᠢ
ᠰᠠᠷ᠎ᠠ
Өвлийн адаг сар
Гуравдугаар сар Монгол Цаг Тоолол  Луу сар Үүлжин (үгүлжин) ᠯᠤᠤ
ᠰᠠᠷ᠎ᠠ
Хаврын эхэн сар
Дөрөвдүгээр сар Монгол Цаг Тоолол  Могой сар Хөхөө (хөхэ) ᠮᠣᠭᠠᠢ
ᠰᠠᠷ᠎ᠠ
Хаврын дунд сар
Тавдугаар сар Монгол Цаг Тоолол  Морь сар Улар (улару) ᠮᠣᠷᠢ
ᠰᠠᠷ᠎ᠠ
Хаврын адаг сар
Зургаадугаар сар Монгол Цаг Тоолол  Хонь сар Уйруу (уйру) ᠬᠣᠨᠢ
ᠰᠠᠷ᠎ᠠ
Зуны эхэн сар
Долоодугаар сар Монгол Цаг Тоолол  Бич сар Хуран (хуран) ᠪᠡᠴᠢᠨ
ᠰᠠᠷ᠎ᠠ
Зуны дунд сар
Наймдугаар сар Монгол Цаг Тоолол  Тахиа сар Буга (бугу) ᠲᠠᠬᠢᠶ᠎ᠠ
ᠰᠠᠷ᠎ᠠ
Зуны адаг сар
Есдүгээр сар Монгол Цаг Тоолол  Нохой сар Хуц (хуца) ᠨᠣᠬᠠᠢ
ᠰᠠᠷ᠎ᠠ
Намрын эхэн сар
Аравдугаар сар Монгол Цаг Тоолол  Гахай сар Хэлбэтэр (хэлбэтүр) ᠭᠠᠬᠠᠢ
ᠰᠠᠷ᠎ᠠ
Намрын дунд сар
Арваннэгдүгээр сар Монгол Цаг Тоолол  Хулгана сар Идэлэх (идэлэхү) ᠬᠤᠯᠤᠭᠠᠨ᠎ᠠ
ᠰᠠᠷ᠎ᠠ
Намрын адаг сар
Арванхоёрдугаар сар Монгол Цаг Тоолол  Үхэр сар Хөхлөр (хөхэлэр) ᠦᠬᠡ
ᠰᠠᠷ᠎ᠠ
Өвлийн эхэн сар

Жаран

Энэ өнгийн дэс дарааллаар хөх хулгана, хөхөгчин үхэр, улаан бар, улаагчин туулай, шар луу, шарагчин могой гэх мэтээр эр, эмээр салаавчлан тоолдог. Ингэж тоолоход 1-р хулгана хөх, 2-р хулгана улаан, 3-р хулгана шар, 4-р хулгана цагаан, 5-р хулгана хар болох бөгөөд бүх амьтан энэ мэтээр таван өнгөөр тоологдоно. Энэ нь арван хоёр жил таван удаа давтагдана гэсэн үг. Тэгээд энэ таван арван хоёр жилийг жаран жил буюу нэг жаран гэж нэрлэдэг.

Нэг жаранд 30 эр, 30 эм жил байна. Энэ он тоолол заавал хөх хулгана жилээр эхэлдэг. Зурхайн ёсоор ивээл жилүүд гэж байдаг. Бар, нохой, морь гурав ивээл, хулгана, луу, бич гурав ивээл, үхэр, могой, тахиа гурав ивээл, гахай, хонь, туулай гурав ивээл жилүүд юм. Үүнээс гадна жилийг зөөлөн, хатуу гэж хоёр хуваадаг. Хулгана, бар, луу, морь, бич, нохой хатуу жил, харин үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахай жилүүд зөөлөн жил болно. Монгол хүмүүс гэрлэх, үс авах, нас барсан хүнийг оршуулах зэрэг бүх зүйлд тэр хүний төрсөн жил, сар, өдөр, цагийг хардаг. Энэ их чухал зүйл юм. Зөөлөн, хатуу жилтэй хүмүүс гэрлэвэл муу гэж үздэг. Харин хоёр хатуу, хоёр зөөлөн жилтэй, ивээл жилтэй хүмүүс гэрлэвэл сайн гэж үздэг юм байна.

    Тэмдэг ба амьтан Нэр 16-р жаран 17-р жаран
    1 🐇︎ Улаагчин туулай жил (эм) Сайтар гарсан 1927 он 1987 он
    2 🐉︎ Шар луу жил (эр) Сайтар болсон 1928 он 1988 он
    3 🐍︎ Шарагчин могой жил (эм) Цагаан 1929 он 1989 он
    4 🐎︎ Цагаан морин жил (эр) Маш согтонги 1930 он 1990 он
    5 🐑︎ Цагаагчин хонин жил (эм) Төрөлхтөний эзэн 1931 он 1991 он
    6 🐒︎ Хар бичин жил (эр) Ангира 1932 он 1992 он
    7 🐓︎ Харагчин тахиа жил (эм) Цог нүүрт 1933 он 1993 он
    8 🐕︎ Хөх нохой жил (эр) Бода 1934 он 1994 он
    9 🐖︎ Хөхөгчин гахай жил (эм) Насан төгөлдөр 1935 он 1995 он
    10 🐁︎ Улаан хулгана жил (эр) Баригч 1936 он 1996 он
    11 🐂︎ Улаагчин үхэр жил (эм) Эрхэт 1937 он 1997 он
    12 🐅︎ Шар бар жил (эр) Олон үрт 1938 он 1998 он
    13 🐇︎ Шарагчин туулай жил (эм) Согтох төгөлдөр 1939 он 1999 он
    14 🐉︎ Цагаан луу жил (эр) Тийн дарагч 1940 он 2000 он
    15 🐍︎ Цагаагчин могой жил (эм) Сүргийн манлай 1941 он 2001 он
    16 🐎︎ Хар морин жил (эр) Элдэв 1942 он 2002 он
    17 🐑︎ Харагчин хонин жил (эм) Наран 1943 он 2003 он
    18 🐒︎ Хөх бичин жил (эр) Наран гэтэлгэгч 1944 он 2004 он
    19 🐓︎ Хөхөгчин тахиа жил (эм) Газар тэтгэгч 1945 он 2005 он
    20 🐕︎ Улаан нохой жил (эр) Баршгүй 1946 он 2006 он
    21 🐖︎ Улаагчин гахай жил (эм) Хамгийг номхотгогч 1947 он 2007 он
    22 🐁︎ Шар хулгана жил (эр) Хотлыг баригч 1948 он 2008 он
    23 🐂︎ Шарагчин үхэр жил (эм) Харшилт 1949 он 2009 он
    24 🐅︎ Цагаан бар жил (эр) Тийн урвагч 1950 он 2010 он
    25 🐇︎ Цагаагчин туулай жил (эм) Илжиг 1951 он 2011 он
    26 🐉︎ Хар луу жил (эр) Баясгалан 1952 он 2012 он
    27 🐍︎ Харагчин могой жил (эм) Тийн ялагч 1953 он 2013 он
    28 🐎︎ Хөх морин жил (эр) Ялгуусан 1954 он 2014 он
    29 🐑︎ Хөхөгчин хонин жил (эм) Солиоруулагч (Галзууруулагч) 1955 он 2015 он
    30 🐒︎ Улаан бичин жил (эр) Нүүр муут (Муу нүүрт) 1956 он 2016 он
    31 🐓︎ Улаагчин тахиа жил (эм) Алтан унжлагат 1957 он 2017 он
    32 🐕︎ Шар нохой жил (эр) Тийн унжлагат 1958 он 2018 он
    33 🐖︎ Шарагчин гахай жил (эм) Урвуулагч 1959 он 2019 он
    34 🐁︎ Цагаан хулгана жил (эр) Хотол төгс 1960 он 2020 он
    35 🐂︎ Цагаагчин үхэр жил (эм) Цөөвөр 1961 он 2021 он
    36 🐅︎ Хар бар жил (эр) Сайжруулагч (Буян үйлдэгч) 1962 он 2022 он
    37 🐇︎ Харагчин туулай жил (эм) Үзэсгэлэнт болгогч 1963 он 2023 он
    38 🐉︎ Хөх луу жил (эр) Хилэнт эм 1964 он 2024 он
    39 🐍︎ Хөхөгчин могой жил (эм) Элдэв эрдэнэт 1965 он 2025 он
    40 🐎︎ Улаан морин жил (эр) Сүрээр дарагч 1966 он 2026 он
    41 🐑︎ Улаагчин хонин жил (эм) Бичин 1967 он 2027 он
    42 🐒︎ Шар бичин жил (эр) Гадсан 1968 он 2028 он
    43 🐓︎ Шарагчин тахиа жил (эм) Амирлангуй 1969 он 2029 он
    44 🐕︎ Цагаан нохой жил(эр) Ерд (Ерөнхий) 1970 он 2030 он
    45 🐖︎ Цагаагчин гахай жил (эм) Харшлагч (Алжаас үйлт) 1971 он 2031 он
    46 🐁︎ Хар хулгана жил (эр) Огоот баригч 1972 он 2032 он
    47 🐂︎ Харагчин үхэр жил (эм) Сэрэмж үгүй 1973 он 2033 он
    48 🐅︎ Хөх бар жил (эр) Хотол баясгалант 1974 он 2034 он
    49 🐇︎ Хөхөгчин туулай жил (эм) Мангас 1975 он 2035 он
    50 🐉︎ Улаан луу жил (эр) Гал 1976 он 2036 он
    51 🐍︎ Улаагчин могой жил (эм) Улбар шаргалт 1977 он 2037 он
    52 🐎︎ Шар морин жил (эр) Цагийн элч 1978 он 2038 он
    53 🐑︎ Шарагчин хонин жил (эм) Тус бүтээгч 1979 он 2039 он
    54 🐒︎ Цагаан бичин жил (эр) Догшин 1980 он 2040 он
    55 🐓︎ Цагаагчин тахиа жил (эм) Муу оюут 1981 он 2041 он
    56 🐕︎ Хар нохой жил (эр) Их хэнгэрэг 1982 он 2042 он
    57 🐖︎ Харагчин гахай жил (эм) Цусаар бөөлжигч 1983 он 2043 он
    58 🐁︎ Хөх хулгана жил (эр) Улаан нүдэн 1984 он 2044 он
    59 🐂︎ Хөхөгчин үхэр жил (эм) Хилэнт 1985 он 2045 он
    60 🐅︎ Улаан бар жил (эр) Барагдагч 1986 он 2046 он

Хоног

Нар ургахаас аваад шингэх хүртэлх хугацааг өдөр гэх ба нар шингэхээс аваад ургах хүртэлх хугацааг шөнө гэдэг буюу энэ хоёр хугацааг нэг хоног гэдэг.

Нэг хоногийн 24 цаг, Монгол цагаар нэг цаг нь одоогийн хоёр цагтай таарах бөгөөд үүнийг нарны байдалтай уялдуулан үзүүлбэл:

  • Хулгана цаг 🐁 – Шөнө дөл 23.40 – 01:39
  • Үхэр цаг 🐂 – Шөнө дөл хэлбийх 01:40 - 03:39
  • Бар цаг 🐅 – Гэгээ шарлах 03:40 - 05:39
  • Туулай цаг 🐇 – Үүр цайх 05:40 - 07:39
  • Луу цаг 🐉 – Нар мандах 07:40 - 09:39
  • Могой цаг 🐍 – Нар хөөрөх 09:40 - 11:39
  • Морь цаг 🐎 – Үд дунд 11:40 - 13:39
  • Хонь цаг 🐑 – Үд хэвийх 13:40 - 15:39
  • Бич цаг 🐒 – Нар гудайх 15:40 - 17:39
  • Тахиа цаг 🐓 – Нар жаргах 17:40 - 19:39
  • Нохой цаг 🐕 – Үдэш 19:40 - 21:39
  • Гахай цаг 🐖 – Харуй бүрий болох 21:40 - 23:39 гэсэн цагийг тус тус заадаг.

Мөн үзэх

Эшлэл

Tags:

Монгол Цаг Тоолол СарМонгол Цаг Тоолол ЖаранМонгол Цаг Тоолол ХоногМонгол Цаг Тоолол Мөн үзэхМонгол Цаг Тоолол ЭшлэлМонгол Цаг ТоололАрван хоёр жилМонголчууд

🔥 Trending searches on Wiki Монгол:

Хүлэмжийн хийМесопотамиШувууЦээрлэх ёсонХоньАрсланНеолитАргын тоололМонгол хувцасТусгаар тогтнолТөрАрабын Нэгдсэн Эмират УлсГималайИнфляциӨгөгдлийн санГенийн инженерчлэлУсан мандалХар сүүлтАмазон мөрөнЮмжаагийн ЦэдэнбалАртерийн судасТранспирациЭкзистенциализмМонгол кино үйлдвэрГенСоёлПалеолитДээлийн бүсНүүдэлчинЭртний ЕгипетУнцЦахиурКазахуудХолбоотны эвсэлПунсалмаагийн ОчирбатТахьДундад Иргэн УлсМитозФрейдизмСонирхлын бүлэгАзи-Европын уулзалтНайдангийн ТүвшинбаярТарвагаХэрлэн голМонгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарьДаралтВ эсБаядГоломт банкХоёр нутагтанЦахилгаан эсэргүүцэлИл Хаант УлсЦагаан идээГэрлийн хурдИх Монгол улсын цэргийн тактикТүрэгМандуул хаанЧингис хаанЭмчХэл1945 оны Монголын тусгаар тогтнолын бүх нийтийн санал асуулгаВолейболВатт (нэгж)Номхон далайАльберт ЭйнштейнХоол боловсруулалтИх Монгол улсын их хааны тамгаДоржсүрэнгийн СумъяаКалиАлтай Таван БогдГэрэлКоммунизмЖамбын ЛхүмбэЦаг хугацааБөөрний архаг дутагдалМонгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалДөрвөлжин бичиг🡆 More