Ерөнхий Сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Монгол Улсын Засгийн Газрын өнөөгийн бүрэлдэхүүн нь 2020 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд байгуулагдсан У.
Хүрэлсүхийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсны дараа 2021 оны 1 сарын 27-нд Ерөнхий сайд УИХ-ын чуулганаар томилогдож, 1 сарын 29-нд танхимын сайд нарыг УИХ-д танилцуулснаар тангараг өргөж үүрэгт ажилдаа орсон.
Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар 2022 оны 1 сард Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг шинээр байгуулжээ.
2022 оны 1 сарын 17-ны өдрийн Засгийн Газрын хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Нямжавын Уртнасанг огцруулахаар болж, 1 сарын 18-нд түүний оронд Бат-Өлзийн Бат-Эрдэнийг УИХ-ын чуулганд танилцуулж, сайдаар томилов.
2022 оны 8 сард Үндсэн Хуулийн Цэц Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн тодорхой заалтыг хүчингүй болгосонтой холбогдуулан Засгийн Газрын тухай хуульд өөрчлөлт оруулж, ингэснээр 2022 оны 8 сарын 30-нд УИХ-ын нэр бүхий гишүүд шинээр сайдын албанд томилогдов. Гэсэн ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар шинээр томилогдсон Даваажанцангийн Сарангэрэл "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгэндээ ороогдож огцрох хүсэлт гаргасныг ерөнхий сайд ёсоор болгож, оронд нь 10 сарын 21-нд Төмөрбаатарын Аюурсайханыг томилсон ч, Аюурсайхан "Нүүрсний" гэх хэрэгт холбогдсон тул прокуророос түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлснээр 2023 оны 3 сарын 24-нд үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
Улмаар 2023 оны 1 сарын 5-нд УИХ-ын гишүүн бус 2 сайдаа УИХ-ын гишүүдээр сольж, мөн Боомтын сэргэлтийн сайдыг томилсноор засгийн газар бүрдсэн.
2023 оны 4 сарын 7-нд Аюурсайханы оронд Хүрэлбаатарын Булгантуяаг хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар шилжүүлэн томилж, Буяагийн Тулгыг боомтын сэргэлтийн асуудал хариуцсан сайдаар томилжээ.
2023 оны 10 сард Хууль зүй дотоод хэргийн сайд Хишгээгийн Нямбаатар Улаанбаатар хотын даргаар томилогдсонтой холбогдуулан Баттөмөрийн Энхбаярыг томилсон. Мөн Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлийн асуудалд холбогдсоны улмаас албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргасан Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Жамъянхорлоогийн Сүхбаатарын оронд Борхүүгийн Дэлгэрсайханыг томилжээ.
Монгол Улсын Засгийн Газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу дараах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Албан тушаал | Нэр | Нам, эвсэл |
---|---|---|
Ерөнхий сайд | Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ | МАН |
Шадар Сайд | Сайнбуяны Амарсайхан | МАН |
Шадар Сайд | Чимэдийн Хүрэлбаатар | МАН |
Яам | Сайд | Нам, эвсэл |
---|---|---|
Гадаад харилцааны яам | Батмөнхийн Батцэцэг | МАН |
Сангийн яам | Болдын Жавхлан | МАН |
Хууль зүй, дотоод хэргийн яам | Баттөмөрийн Энхбаяр | МАН |
Байгаль орчин, аялал жуулчлалын яам | Бат-Өлзийн Бат-Эрдэнэ | МАН |
Батлан хамгаалах яам | Гүрсэдийн Сайханбаяр | МАН |
Боловсрол, шинжлэх ухааны яам | Лувсанцэрэнгийн Энх-Амгалан | МАН |
Барилга, хот байгуулалтын яам | Цэрэнпилийн Даваасүрэн | МАН |
Зам тээврийн хөгжлийн яам | Сандагийн Бямбацогт | МАН |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам | Хүрэлбаатарын Булгантуяа | МАН |
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам | Хаянгаагийн Болорчулуун | МАН |
Эрүүл мэндийн яам | Содномын Чинзориг | МАН |
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам | Жамбалын Ганбаатар | МАН |
Эрчим хүчний яам | Баттогтохын Чойжилсүрэн | МАН |
Соёлын яам | Чинбатын Номин | МАН |
Эдийн засаг, хөгжлийн яам | Чимэдийн Хүрэлбаатар | МАН |
Цахим хөгжил, харилцаа холбооны яам | Ням-Осорын Учрал | МАН |
Албан тушаал | Нэр | Нам, эвсэл |
---|---|---|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга | Дашзэгвийн Амарбаясгалан | МАН |
Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга | Борхүүгийн Дэлгэрсайхан | МАН |
Спорт, олимпизм хариуцсан сайд | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | МАН |
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга | Буяагийн Тулга | МАН |
This article uses material from the Wikipedia Монгол article Монгол Улсын Засгийн Газар, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.