Ирланд

Ирланд (Ирланд хэл: Éire, Англи: Ireland), албан ёсоор Бүгд Найрамдах Ирланд Улс нь баруун хойд Европт орших улс юм.

Өнөөгийн Ирланд Улс нь Ирланд арлын зургааны тав хэсгийг эзлэх бөгөөд анх 1921 оны 5 сарын 3-нд хуваагджээ. Хойд талаараа Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хэсэг Умард Ирландтай хиллэдэг бөгөөд баруун талд нь Атлантын далай, зүүн талд нь Ирландын тэнгис оршино. Хууль зүйн хувьд Бүгд Найрамдах Ирланд Улс (Ирланд хэл: Poblacht na hÉireann) гэдэг нь улсынх нь тодорхойлолт боловч нэр нь Ирланд юм.

Ирланд[a]
Éire (Ирланд)

Ireland (Англи)

Ирланд улсын далбаа
Төрийн далбаа
Ирланд улсын Сүлд
Сүлд
Төрийн дуулал: 
Amhrán na bhFiann
"Цэрэг эрсийн дуу"
 Ирланд улсын байршил (хар ногоон) – Европ (ногоон & хар саарал) – Европын Холбоо (ногоон)
 Ирланд улсын байршил (хар ногоон)

– Европ (ногоон & хар саарал)
– Европын Холбоо (ногоон)

Нийслэл
ба томоохон хот
Дублин
53°20.65′N 6°16.05′W / 53.34417°N 6.26750°W / 53.34417; -6.26750 8°W / 53°N 8°W / 53; -8
Албан ёсны хэл
Угсаатны бүлгүүд
(2022)
  • 76.6% Цагаан Ирланд
  • 10.8% Бусад Цагаан
  • 3.3% Ази
  • 1.5% Хар
  • 1.7% бусад
  • 6.2% Тодорхойгүй
Шашин
(2022)
  • 75.7% Христийн шашин
    • 69.1% Ромын Католик
    • 2.5% Ирландын Сүм
    • 4.1% бусад урсгал
  • 14.5% Шашингүй
  • 3.1% Бусад
  • 6.7% Тодорхойгүй
Ард түмний нэршилИрландчууд‎
Төр засагНэгдмэл парламентын бүгд найрамдах улс
• Ерөнхийлөгч
Майкл Д. Хиггинс
• Таоисэч
Лео Варадкар
• Танайсте
Михол Мартин
• Ерөнхий шүүгч
Донал О'Доннелл
Хууль тогтоох байгууллагаЭряхтас
• Дээд танхим
Сенат
• Доод танхим
Төлөөлөгчдийн танхим
Тусгаар тогтнол 
(Их Британиас)
• Тунхаглав
4 сарын 24, 1916 он
• Тунхаглал
1 сарын 21, 1919 он
• Англи-Ирландын гэрээ
12 сарын 6, 1921 он
• 1922 оны үндсэн хууль
12 сарын 6, 1922 он
• 1937 оны үндсэн хууль
12 сарын 29, 1937 он
• Бүгд Найрамдах Улсын хууль
4 сарын 18, 1949 он
Area
• Нийт
70,273 км2 (118)
• Усны эзлэх талбай (%)
2.0%
Хүн ам
• 2022 тооцоо
Neutral increase 5,123,536 (122)
• 2022 тооллого
5,149,139
• Нягтаршил
71.3/км2 (113)
ДНБ (ХАЧТ)2022 тооцоо
• Нийт
$633 тэрбум (40)
• Нэг хүнд ноогдох
$124,596 (3)
ДНБ (нэрлэсэн)2021 тооцоо
• Нийт
$516 тэрбум (30)
• Нэг хүнд ноогдох
$101,509 (2)
ОТББИ (2021)  26.9
бага
ХХИ (2021) 0.945
маш өндөр · 8
Мөнгөний нэгжЕвро (€)[c] (EUR)
Цагийн бүсUTC (ГДЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+1 (IST)
Огнооны форматөө/сс/жжжж
Жолооны талзүүн
Утасны томьёо+353
Домэйн нэр.ie[d]
  1. ^  Ирландын үндсэн хуулийн 4-р зүйлд тус улсын нэрийг Ирланд гэж тунхагласан байдаг; 1948 оны Бүгд Найрамдах Ирландын тухай хуулийн 2-р хэсэгт Бүгд Найрамдах Ирланд Улс нь "улсын тодорхойлолт" гэж тунхагласан.
  2. ^  Үндсэн хуулийн 8-р зүйлд Ирланд хэлийг "үндэсний" болон "анхны албан ёсны хэл", англи хэлийг "албан ёсны хоёр дахь хэл" гэж заасан.
  3. ^  2002 оноос өмнө Ирланд улс гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтээр Ирландын фунтийг ашиглаж байсан. Еврог 1999 онд нягтлан бодох бүртгэлийн валют болгон нэвтрүүлсэн.
  4. ^  Европын Холбооны бусад гишүүн орнуудтай хамт .eu домэйныг мөн ашигладаг.

20-р зууны эхэн үед Ирланд нь Ирландын Чөлөөт Улсын залгамжлагч орон болсон юм. Баруун Европын хамгийн ядуу орнуудын нэг байсан бөгөөд гадаадад гарах явдал их байжээ. 1950-аад оны сүүлээр протекционист эдийн засаг нь нээгдсэнээр 1973 онд Ирланд нь Европын Нэгдэлд (одоо Европын Холбоо) элссэн байна. 1980-аад оны сүүлчээр эдийн засгийн хямралаас болж эдийн засгийн шинэчлэл хийхэд хүргэжээ. Үр дүнд нь Ирланд нь бусад Европын Холбооны орнуудтай харьцуулбал татвар, зохицуулалтыг ихэд багасгажээ.

Өнөө үед бол Ирландыг эдийн засгийн чөлөөт байдлаар Эдийн засгийн эрх чөлөөний индекс гуравт жагсаасан байна. Энэ либерал хөдөлгөөний үр дүнд Ирланд нь дэлхийн хамгийн хурдацтай өсч буй, хамгийн баян, хөгжилтэй, энх амгалан орнуудын тоонд багтаж байна. Ирландын 1 хүнд оногдох ҮНБ нь тавд, худалдан авах чадварын паритет (PPP)-г тооцвол наймд, Хүний хөгжлийн индекст тавд бичигдэж байна. Мөн амьдралын чанараараа Economist Intelligence Unit-н индекст нэгд, Дэлхийн энх тайвны индекст дөрөвт бичигджээ. Эдгээрээс гадна Ирланд нь боловсролын систем, улс төрийн чөлөөт байдал, иргэний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө зэргээрээ ч өндөрт жагсдаг. Сүйрсэн орнуудын индекст доороосоо дөрөвт бичигдсэн нь цөөн тооны "тогтвортой" орнуудад тооцогдож байна. Ирландын хүн амын 10 орчим хувийг цагаач нар эзлэдэг. Хүн ам нь Европт хамгийн хурдацтай өсч буйд тооцогддог бөгөөд жилд 2.5%-р өсч байна.

Ирланд нь Европын холбоо, Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага (OECD), НҮБ зэрэг байгууллагуудын гишүүн юм. Ирланд нь төвийг сахисан байр суурийнхаа үр дүнд НАТО-гийн гишүүн биш боловч НҮБ-н зохион байгуулсан Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцдог.

Эшлэл

Цахим холбоос

Tags:

Англи хэлАтлантын далайЕвропИрланд хэлИх Британи

🔥 Trending searches on Wiki Монгол:

БарЗүүнгарын Хаант УлсМонгол Ардын НамЭкваторӨнгөний бэлгэдэлГенМонгол гуталИспаниЦасЦагаан зээрӨмнөд СолонгосМеталл биш элементКоминтернБавуугийн ЛхагвасүрэнБаруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослогоЭр бэлгийн эсМонгол ВикипедиаШарын шашинГүн ухаанАрд АюушМонголын Олон Улсын АрбитрЁс суртахуунХөх хотМануулТогоонтөмөр хаанЗүрхДундад зууны монгол аймгуудСингапурБаргаAppleБанзарын ДамчааСангидоржийн СансаргэрэлтэхЗэлмэЭлектролит диссоциациЗүүдХүчдэлШинэ эргэлтийн бодлогоМанжуудЖан Жак РуссоГрафик дизайнЧингис хааны сургаалМодТүүхТитаникДаатгалНэгдсэн Үндэстний БайгууллагаКүнзийн сургаалБиологийн ангилалСар (тоолол)ШашинУвс нуурЛатин үсэг (Монголд)Химийн урвалХүлэмжийн хийКапиталМонгол наадгайМонгол ёс заншилХүдэрМонгол улсын аймаг, нийслэлИзотопЭрдэнэтХорлоогийн ЧойбалсанХарганаЗэсЗасаг захиргааны зохион байгуулалтБоловсролШавжХорт хавдарДорнод аймагСоёл иргэншилХрист итгэлЦахилгаан дамжуулагчЖан Пол СартрБилгийн тоололАмьтанМонгол цаг тоололИрвэсЗасагт хан аймагЛодонгийн Түдэв🡆 More