Инженерийн шинжлэх ухаан буюу Техникийн шинжлэх ухаан гэдэг нь хүн төрөлхтөний шинжлэх ухаан, мэргэжлийн салбар дахь оюунлаг үйл ажиллагаа юм.
Шинжлэх ухаан, техникийн ололтыг хэрэглэх, байгалийн хууль, нөөц баялгийг ашиглах замаар хүн төрөлхтөний өмнө тавигдаж буй зорилт, зорилго, асуудлыг шийдвэрлэх нь инженерийн шинжлэх ухааны гол зорилго болно.
Техникийн шинжлэх ухаан түүхэн явцдаа гар урлалаас үүссэн. Техникийн шинжлэх ухааны хөгжилд эртний инженерүүд болох Архимед, Херон, Паппус, Витрувий, Леонардо да Винчи нар асар их хувь нэмэр оруулсан юм. Анхны техникийн шинжлэх ухааны нэг бол механик юм.
Аж үйлдвэрийн хувьсгал эхэлснээс хойш инженер, технологийн чиглэлээр академик судалгаа хийх шаардлагатай болсон. Инженерийн шинжлэх ухааны гүнзгийрүүлсэн судалгаа ч эхэлсэн. Техникийн шинжлэх ухааны салбар дахь анхны боловсролын байгууллагуудын нэг бол 1794 онд францын эрдэмтэн Гаспар Монж (франц. Gaspard Monge,1746-1818), Лазар Карно (франц. Lazare Nicolas Marguerite Carnot; 1753—1823) нарын байгуулсан Политехникийн сургууль (франц. École Polytechnique) юм. 1707 онд Праг хотын Техникийн Их сургууль (чеш. České vysoké učení technické v Praze) байгуулагдсан байна. Германы хамгийн эртний техникийн их сургууль бол 1825 онд байгуулагдсан Карлсрухэрийн Технологийн дээд сургууль (герман. Karlsruher Institut für Technologie (KIT), (1825) юм. 1842 онд Нидерландын хамгийн эртний техникийн их сургууль болох Делфтийн Технологийн Их Сургууль байгуулагдсан. 1881 онд Японд Токиогийн технологийн дээд сургууль байгуулагдсан ажээ. Энд 1898 оноос "сопромат" зааж эхэлсэн түүхтэй.
Доорхыг инженерийн шинжлэх ухааны гол салбарууд гэж авч үздэг. Үүн дотроос дэд салбарууд нь хоорондоо давхцах тохиолдол байдаг.
This article uses material from the Wikipedia Монгол article Инженерийн шинжлэх ухаан, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.