Дублин (Англи: Dublin; Ирланд хэл: Baile Átha Cliath, Саадтай оломын тосгон) нь Ирландын нийслэл бөгөөд хамгийн том хот нь юм.
Ирландын зүүн эргийн дунд хэсэгт, Лиффи голын аманд, Дублин бүсийн төвд оршино. Викингчүүдийн суурин болж байгуулагдсан бөгөөд дундад зууны үеэс тухайн арлын гол хот байсаар иржээ. Өнөө үед Ирланд арлын эдийн засаг, засаг захиргаа, соёлын төв бөгөөд Европын нийслэлүүдээс хамгийн хурдацтайгаар өсч байна.
Дублин шөнөөр | |||||
| |||||
Солбицол: | |||||
---|---|---|---|---|---|
Улс | Ирланд | ||||
Каунти | Каунти Ирланд | ||||
Газар нутаг | |||||
- Нийт | 114.99 км² | ||||
Хүн ам | |||||
- Нийт (2006) | 505,739 | ||||
- Нягтрал | 4398.1/км² | ||||
Шуудангийн дүүрэг | D1-24, D6W | ||||
Утасны код | +353 1 | ||||
Цахим сүлжээ: www.dublincity.ie |
Дублин нь 3 сая орчим хүн амтай Дублин-Белфаст корридорын бүсийн хот юм.
Англи хэлээрх Дублин (Dublin) гэсэн нэр нь 'Dubh Linn' (Ирланд хэл, dubh -> хар, and linn -> цөөрөм) гэдгээс үүссэн үг юм. Орчин үеийн Ирланд хэлээр Дублиныг 'Baile Átha Cliath' гэдэг. 'Áth Cliath' нь Лиффи голын оломын нэр бөгөөд 'Baile Átha Cliath' гэдэг нэрийг анх одоо Католик сүм болсон эртний Христийн шашны сүмд өгч байжээ. Нэрийн уртаас болж заримдаа BÁC гэж товчлогддог. Дублин хот эсвэл каунтигаас ирсэн хүнийг Даб (Dub) гэдэг.
Дублин | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Дублин
Эх сурвалж: wetterkontor.de |
Дублинд олон зууныг дамжин ирсэн байгалын болон түүхийн дурсгал бүхий газрууд олон бий. Тэдгээрээс хамгийн эртнийх нь Дублин Цайз (англ. Dublin Castle) бөгөөд 1169 оны Ирландын Норманы бүслэлтийн дараагаар 1204 онд Ангийн Хаан Жоннын тушаалаар гол хамгаалалтын бүс байхаар суурь нь тавигджээ. Цайз нь зузаан хана болон сайн шуудуутай, шүүх удирдлагын төв байхаар, мөн Хаанийн эрдэнэсийн сангийн хамгаалалт байхаар баригджээ. Цайз нь 1230 онд баригдаж дууссан байна.
Дублинийн хамгийн сүүлийн үеийн байгууламж болох Дублиний Орой (англ. Spire of Dublin) буюу албан нэрээр Гэрэлт Хөшөө (англ. Monument of Light) юм. Энэ нь 121.2 метрийн зэвэрдэггүй гангаар хийгдсэн конус хэлбэрийн орой бөгөөд О'Kоннел гудамжинд байрладаг.
This article uses material from the Wikipedia Монгол article Дублин, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.