Брижит Бардо (бүтэн нэр нь Брижит Энн-Мари Бардо, Франц: Brigitte Anne-Marie Bardot, 1934 оны 9 сарын 28-нд төрсөн) нь Францын кино жүжигчин, дуучин, загвар өмсөгч, амьтдын эрхийн төлөө тэмцэгч.
Тэр 2007 онд Эмпайр сэтгүүлээс гаргасан 100 секси кино одын нэгээр шалгарсан.
Бардо залуудаа балетчин байв. 1952 онд кино урлагийн карьераа эхэлж, 16 дахь кино болох "Бурхны бүтээсэн бүсгүй" кинонд бүтээсэн гол дүрээрээ дэлхий даяар алдаршсан юм. Тэр нийт 48 кинонд тоглож, хэд хэдэн мюзикл шоунд оролцож, 80 дуу бичүүлжээ. 1973 онд урлагийн ажлаа орхисноос хойш амьтдын эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч болсон билээ. Тэрээр мөн цагаан хоолтон юм.
Бардо нь 60 гаруй дуу бичүүлсэн бөгөөд бүх хөдөлмөринхөө дүнд Legion of Honour хэмээх шагналыг 1985 онд авах боломжтой болсон ч тэр шагналаасаа татгалзсан юм. Тэрээр 1990аад оноос хойш Францад нүүн амьдрах болсон бөгөөд Францын Исламыг дэмжэгч нэгэн байсан билээ. Гэвч тэрээр арьс өнгөөр ялгаварласан хэргээр таван ч удаа торгуулаад авсан билээ.
This article uses material from the Wikipedia Монгол article Брижит Бардо, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.