Борис Жонсон

Александр Борис де Пфеффель Жонсон, олон нийтэд Борис Жонсон гэж алдаршсан (Англи: Alexander Boris de Pfeffel Johnson; 1964 оны 6 дугаар сарын 19-нд АНУ-ын Нью-Йорк хотод төрсөн) — Их Британийн улс төрийн зүтгэлтэн.


2019 оны 7-р сараас 2022 оны 9-р сар хүртэл Их Британийн 77 дахь Ерөнхий сайд, Консерватив намын удирдагч.

Борис Жонсон
Борис Жонсон, 2019 он

Лондон хотын захирагчаар (2008—2016) сонгогдож, Тереза Мэйн Засгийн газарт Их Британийн Гадаад хэргийн сайдын (2016-2018) албан тушаал хашиж байсан. Европын Холбооноос Их Британийг гаргах бодлого баримтлагч.

1964 онд түүний эцэг Стэнли Жонсоныг Нью-Йоркт ажиллаж байхад тэр төрсөн байна. Удалгүй гэр бүл нь Лондон руу нүүсэн бөгөөд эх Шарлотта Джонсон-Вал (төрөхдөө Фоссет, 2021.09.14) Оксфордод сурч төгссөн байна. Борисын эцэг Стэнли Жонсон нь Европын парламентын гишүүн байсан бөгөөд Европын Комисс, Дэлхийн банкинд мөн ажиллаж байжээ.

Борис Жонсоны элэнц өвөг нь Туркийн сэтгүүлч Али Кемал Османы эзэнт гүрний сүүлчийн Их Визирийн Засгийн газарт Дотоод хэргийн сайдаар богино хугацаанд ажиллаж байжээ. Түүний өвөө Али Осман 1920 онд Их Британид суурьшиж, нэрээ Вилфред Жонсон болгон өөрчилжээ.

Борис Жонсон бага боловсролоо Брюссель дэх Европын сургуульд сургсан бөгөөд Их Британи руу нүүж ирснийхээ дараа Зүүн Сассексийн бэлтгэл сургууль, дараа нь эрэгтэй хүүхдийн Итон коллежид /Eton College/ сураад 1983-1984 онд Оксфордын их сургуулийн дэргэдэх Баллиол-коллежийг дүүргэжээ.

Борис багадаа сонсгол муу байсан тул хэд хэдэн хагалгаа хийлгэсэн байна. Түүний эцэг эх хоёр 1979 онд Борис хүүг 14 настай байхад нь салсан байна.

Сонгодог уран зохиолын чиглэлээр Оксфордын их сургуульд суралцсан. Их сургуульд байхдаа оюутны холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ.

Тэрээр 2001 онд анх Төлөөлөгчдийн Танхимд сонгогдож байсан.

Тэрээр 1987 онд Таймс сонинд дадлагжигч сурвалжлагчаар ажлын гараагаа эхлүүлсэн байна. Түүнийг загалмайлсан эцэг Колин Лукасаас хожим нь Оксфордын их сургуулийн дэд канцлер болсон ишлэлийг хуурамчаар үйлдсэнийхээ төлөө ажлаас нь халжээ. Дараа нь тэр хэсэг хугацаанд Wolverhampton Express & Star сонинд ажилласан.

1987 онд The Daily Telegraph-д ороод 1989 оноос 1994 он хүртэл Жонсон тус сонины Брюссель дэх сурвалжлагч байсан бөгөөд 1994-1999 онуудад - The Daily Telegraph сонины орлогч эрхлэгч, улс төрийн тэргүүлэх тоймч байжээ.

1998 онд тэрээр "BBC"-д ажиллаж эхэлсэн.

2000 онд английн нийгмийн дээд давхаргынханы дуртай 7 хоногийн улс төрийн «The Spectator» сэтгүүлийн ерөнхий редактороор ажиллажээ.

Улс төр

Тэрээр 2001 оны 6 дугаар сарын 9-нөөс 2008 оны 6 дугаар сарын 4 хүртэл Британий парламентын гишүүн байсан бөгөөд 2005 оны сонгуулиар дахин сонгогдож байжээ. 2003 оны сүүлээр түүнийг намын дарга Майкл Ховардын орлогчоор томилсон боловч Жонсон сэтгүүлч найзтайгаа эр эмийн харицаа үүсгэсэн тухай шуугианы улмаас жилийн дараа ажлаасаа чөлөөлөгдсөн юм.

Лондон хотын дарга

2007 оны 3 дугаар сард Б.Жонсон 2008 оны сонгуульд Лондон хотын даргад нэр дэвшихээ зарлав. Тэрээр 2008 оны 5 дугаар сарын 1-нд Британийн Консерватив намын төлөөлөгчөөр сонгогдож, эхний шатанд 42.48%, хоёр дахь шатанд 53.2% санал авсан (Хөдөлмөрийн намын төлөөлөгч ердөө 36.38%, 46.8% санал авсан) . Тэрээр Лондон хотын даргаар сонгогдсоныхоо дараа гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэх асуудлыг нэн тэргүүнд тавьжээ.

Ерөнхий сайд

Борис Жонсон Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалыг 2019 оны 7 дугаар сарын 24 -нд хүлээн авав. Тэрээр ямар ч нөхцөлд Их Британийг Европын Холбооноос 2019 оны 10 -р сарын 31 -нд гаргахыг хүсч байгаагаа илэрхийлсэн юм. 2019 оны 8 -р сарын 28 -нд уг асуудлыг Британийн Засгийн газар хатан хаан II Елизаветад парламентаа 10 -р сарын 14 хүртэл түдгэлзүүлэхийг хүссэн. Үүний шалтаг болгож Ерөнхий сайд Борис Жонсон засгийн газрын шинэ хөтөлбөрийг бэлтгэх, нийтлэх журмыг ашигласан. Хатан хаан парламентын ажлыг зогсоохыг зөвшөөрөв. Ерөнхий сайдын энэхүү алхам нь парламентын танхимд олонх болсон Brexit -ийг эсэргүүцэгчдийн дургуйцлийг хүргэж байжээ.

Тэрээр 2016 оны 7 дугаар сарын 13-нд Тереза Мэй-гийн Засгийн газарт Гадаад хэргийн сайдаар томилогдсон юм.

Гэр бүл

Тэрээр Аллегра Мостин-Оуэнтай 1987 онд гэрлэж, 1993 онд гэрлэлтээ цуцлуулжээ. Тэр 1993 ондоо Жонсон сэтгүүлч, телевизийн хөтлөгч Сэр Чарльз Уилерийн охин Марина Уилертэй (Marina Wheeler) гэрлэжээ. Тэд Лара, Кассиа хэмээх хоёр охин, Мило, Теодор гэсэн хоёр хүүтэй нийт дөрвөн хүүхэдтэй.

2009 онд түүний хууль бус охин урлаг судлаач Хелен Макинтайраас төрсөн.

2018 оны 9 дүгээр сард Борис Жонсон, Марина Уилер нар салж байгаагаа албан ёсоор зарлав.

Тэрээр 23 дүү Кэрри Симондстой үерхдэг бөгөөд 2020 оны 2 дугаар сарын 29-нд хосууд хүүхэдтэй болох гэж байгаагаа зарлав. 2020 оны 4 дүгээр сарын 29-нд Борис Жонсон болон түүний сүйт бүсгүй Кэрри Симондс нар хүү төрүүлж Уилфред Лоури Николас гэдэг нэр өгчээ. Залуу гэр бүл 2019 оны 7 дугаар сарын 11-нээс хойш Лондон, Даунинг-стрийт 11 хаягар амьдарч байна.

Б.Жонсон франц хэлтэй бөгөөд ундаг дугуй, теннис болон уран ураг сонирходог байна.

Борис Жонсон 

Энэ улс төрчийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Борис Жонсон 

Энэ дипломат төлөөлөгчийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Tags:

Борис Жонсон Улс төрБорис Жонсон Лондон хотын даргаБорис Жонсон Ерөнхий сайдБорис Жонсон Гэр бүлБорис Жонсон1964АНУАнгли хэлИх БританиНью-Йорк

🔥 Trending searches on Wiki Монгол:

Солийн ДанзанСудар бичгийн хүрээлэнДундад зуунХаммурапи хааны хуульГэсэрСанжаасүрэнгийн ОюунХавтгайХайлуур жоншТоннМонгол зурагЗасаг захиргааны зохион байгуулалтОлон улсын харилцааХуланЭкспортЖон Мейнард КейнсЗүрчидЛодонгийн ТүдэвУураг (молекул)Андрей Симуков2012 оны Улсын Их Хурлын сонгуульОмар ХаяамЦөсГол мөрөнАтрын аянЯпонЧулуун зэвсгийн үеМонгол хэлний зөв бичгийн алдаа шалгагчМонгол Улсын төрийн дуулалОрчин үеийн Монголын түүхДөрвөлжин бичигСэцэн хан аймагИх нууруудГерманРибонуклейн хүчилУрианхайБий биелгээНАТОУлсын Их ХуралЕгипетийн пирамидуудКапитализмЖам ёсны эрхӨмнөд АмерикМонгол Улсын Ерөнхий СайдЦээрлэх ёсонУильям ШекспирТатарЕсүхэй баатарЭнэтхэгФосфорОрхон голГэр бүлБуриадТархиМорин хуурын үүслийн тухай домогСяньбиЗарим амьтны насны нэрсНейронНийгэмТүмэн засагт хаанАлтайн УрианхайХидан УлсАмин хүчилМонгол морьМонголд Бурханы шашин дэлгэрсэн түүхГалУвс нуурГомеостазОлон улсын нэгжийн системДэлхийВавилониБагануурБаянхонгор аймагАмиа егүүтгэхХар ХиданСена мөрөнБаядМинжиддоржийн ХанддоржҮйлдлийн систем🡆 More