Андреа Бочелли

Андреа Бочелли, GRANDE UFFICIALE OMRI (Итали: Andrea Bocelli, 1958 оны 9 сарын 22-) нь олон удаагийн Сонгодог Брит шагналт, олон удаагийн Грэмми, Эмми шагналд нэр дэвшсэн Италийн поп тенор, кроссовер дуучин юм.

Нүдны хараа муутай төрсөн тэрээр 12 настайдаа хөлбөмбөгийн осолд орж бүрэн сохорчээ.

Андреа Бочелли
Андреа Бочелли
Ерөнхий мэдээлэл
Төрсөн1958 оны 9 сарын 22
ГаралЛаятико, Тоскана, Итали
Хөгжмийн урсгалОрчин үеийн насанд хүрэгсдийн, классик, easy listening, латин, дуурь, дуурийн поп, поп, ам хоолой
Мэргэжилдуучин, продюсер, дууны үг зохиогч, хөгжимчин, хуучнаар өмгөөлөгч
Зэмсэгам хоолой, төгөлдөр хуур, лимбэ, саксофон, бүрээ, татах бүрээ, босоо ятга, гитар, нам гитар, бөмбөр, мелодика
Идэвхтэй1992–одоо хүртэл
СтудиUniversal Music Group, Philips Records, Decca Records, Sugar Music
Цахим хуудасAndrea Bocelli

1994 онд Санремогийн Хөгжмийн Фестивалийн шинэ дуучны хэсэгт түрүүлснээсээ хойш 13 ширхэг поп ба сонгодог хөгжмийн студийн цомог, хоёр шилдэг дууны цомог, найман бүрэн дуурь гаргаж дэлхий даяар 70 гаруй сая ширхэгийг борлуулжээ. дуучин юм.

1998 онд тэрээр People сэтгүүлийн хамгийн үзэсгэлэнт 50 хүний нэгээр тодорчээ. 1961 онд Лионтин Прайс тус шагналд нэр дэвшсэнээс хойш 1999 онд Грэмми шагналийн шилдэг шинэ дуучинд нэр дэвшсэн анхны сонгодог дуучин болжээ. Мөн жил түүний Селин Дионтой хамтарч дуулсан Камелотын эрэл киноны The Prayer дуу нь Алтан Бөмбөрцгийн наадмын шилдэг дууны шагналыг хүртэж, мөнхүү төрлөөр Оскарын шагналд нэр дэвшжээ. Sacred Arias нэртэй сонгодог цомгоо гаргасны дараа АНУ-ын сонгодог цомгийн чартийн 1, 2, 3-р байруудыг зэрэг эзэлж Гиннесийн рекордийг тогтоожээ. АНУ-ын Биллборд-200 чартийн топ 10-д түүний таван цомог орж, рекорд болох 7 цомог нь Сонгодог цомгийн чартийг тэргүүлжээ.

Sacred Arias цомог нь дэлхий даяар 5 сая хувь борлогдсноор түүхэн дахь хамгийн олон хувь борлогдсон ганцаар дуучны сонгодог цомог болж , 1997 онд гаргасан поп дууны Romanza цомог нь Итали дуучны гаргасан хамгийн олон хувь борлогдсон цомог, Канад болон Европ, Латин Америкийн хэд хэдэн оронд гадаад дуучны хамгийн их борлогдсон цомог болж байв . Тус цомгийн анхны сингл болох Time to Say Goodbye дуу нь Европ даяарх чартуудыг тэргүүлж, Германд чартыг 14 долоо хоног дарааллан тэргүүлж дээд амжилт тогтоож тус оронд 3 сая гаруй хувь борлогдсон байна. Бочеллиг хамгийн нэрд гарсан Итали болон Сонгодог дуучин хэмээдэг.

2006 онд Бочеллиг Италийн Бүгд Найрамдах Улсын Order of Merit-ийн Их Офицер болж 2010 оны 3 сарын 2-нд Амьд Театрт оруулсан хувь нэмрээрээ Холливудын Алдартнуудын Алхаанд таван хошуугаар шагнагджээ.

Цомгууд

  • Il mare calmo della sera (1994)
  • Bocelli (1995)
  • Viaggio Italiano (1995)
  • Romanza (1997)
  • Aria - the opera album (1997)
  • Hymn for the World (1997)
  • Hymn for the World 2 (1998)
  • Sogno (1999)
  • Sacred Arias (1999)
  • Verdi (2000)
  • Requiem (Verdi) (2001)
  • Cieli di Toscana (2001)
  • Sentimento (2002)
  • Andrea (2004)
  • Amore (2006)
  • The Best of Andrea Bocelli: Vivere (2007)
  • Incanto (2008)
  • My Christmas (2009)

Эшлэл

Цахим холбоос

Андреа Бочелли  Commons: Андреа Бочелли – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

ИталиИтали хэлТенор

🔥 Trending searches on Wiki Монгол:

Хаммурапи хааны хуульМонгол ёсМонголын улс төрСингапурИрвэсТаж МахалМанжуудХабул ханФотосинтезХулан хатанАвстралиЭнергиМонгол Улсын ЕрөнхийлөгчАзиМонгол Улсын аймгуудЖавзандамба хутагтКазахстанЧингүнжавЖамбын ЛхүмбэНарХөдөлгөөн (физик)БүжигХамаг МонголЦахилгаан гүйдэлНаполеонМонголын сонгуульУргамлын үндэсМорин хуурЦусны улаан эсМазаалайУвс аймагСүбэдэй баатарНайдангийн ТүвшинбаярБага оврын усан цахилгаан станцЕгипетСар хиртэлтТусгаар тогтнолМонгол улс ОлимподАвлигаХлорЭмгэн хумсАзотМонголчуудМорины уралдаанЦөлжилтГазрын тосМонголын түүхэн он дараалалМандухай сэцэн хатанСолийн ДанзанСэргэн мандалтын үеХидан УлсАмерикийн Нэгдсэн УлсХөвчтөнТүүхэн эх сурвалжЕвропМонголын Ардчилсан НамКүнзийн сургаалОрчин үеийн Монголын түүхЕсүхэй баатарХар-Ус нуурМөнгө (химийн элемент)Сэлэнгэ аймагГэрЦахилгаан сөрөг чанарМонголын банкны жагсаалтКанадЭрдэнэтЦусны бүлэгЕвропын ХолбооРенчиний ЧойномЭдийн засгийн шинжлэх ухаанЦагаан идээТэгш боломжМонголын түүхГовьОросын түүхЭкосистемХонь🡆 More