2009 Оны Кино Аватар

Аватар (Англи: Avatar) нь шинжлэх ухааны зөгнөлт зохиол бүхий 2009 онд бүтээгдсэн Америкийн кино юм.

Кинон зохиолыг Америкийн найруулагч Жэймс Камерон бичиж, өөрөө найруулсан ба гол дүрүүдэд Сэм Уортингтон, Зои Салдана, Сигурни Уивер, Стивен Лэнг, Жоэль Мур, Мишель Родригес нарын жүжигчид тоглосон байна. Киноны үйл явдал 2154 онд болох бөгөөд Альфа-центавр од гаригсийн системд хамаарах Пандора хэмээх сарны нэгэн адил хийн мандал бүхий гариг дээр асар их нөөцтэй анобтаниум элементийг олборлохыг дэлхийн хүмүүс зорьж буйг харуулна. Пандора гариг дээр хүн-төрхт Нави хэмээх үлэмж биет овог амьдрах ба тэдэнтэй ойлголцох гэж бүтээсэн Аватар биеийг судалгааны багийн хүмүүс удирдаж буйг харуулах болно.

Аватар
Театрын зурагт хуудас
Найруулагч:Жэймс Камерон
Продюсер:
  • Жэймс Камерон
  • Жон Ландау
Зохиол:Жэймс Камерон
Дүрүүдэд:
Хөгжмийн
зохиолч:
Жэймс Хорнер
Зураглаач:Мауро Фиоре
Эвлүүлэгч:
  • Жэймс Камерон
  • Жонн Рефуа
  • Стивен Э. Ривкин
Студи:
  • Lightstorm Entertainment
  • Dune Entertainment
  • Ingenious Film Partners
Компани20th Century Fox
Нээлт:2009 оны арванхоёрдугаар сарын 10
(Лондон)
2009 оны арванхоёрдугаар сарын 18
(Америкийн Нэгдсэн Улс)
Хугацаа:162 мин
Улс:Америкийн Нэгдсэн Улс
Хэл:Англи
Төсөв:$237 сая
Орлого:$2,922,917,914
Дараагийн анги:Аватар 2

Уг киноны бүтээх санааг 1994 онд найруулагч Ж.Камерон сэдэж улмаар 80 хуудас бүхий кино зохиолыг бичсэн түүхтэй ажээ. 1997 онд Титаник киногоо бүтээсэнийхээ дараа буюу 1999 онд кино бүтээл болгох ажилдаа орох төлөвлөгөөтэй байсан хэдий ч Камероны санаа сэтгэлд тухайн үеийн техник хэрэгслийн үзүүлэлт төдийлөн хүрээгүй тул техникийн шинэ дэвшил гарч иртэл хойшлуулахаар төлөвлөсөн гэдэг. Кинондоо зориулан 2005 оны зун Камерон сансар огторгуйн хэлийг зохиож, павильонаас авахуулаад кинонд ашиглагдах бүхий зүйлсийг 2006 он гэхэд бэлдэж эхэлсэн байна.

Аватар киноны албан ёсны төсөв хөрөнгө нь 237 сая доллар. Зарим урсгал зардал зэргийг нь оролцуулан тооцвол нийт 280-310 сая доллар зарцуулсан гэх бөгөөд үүнээс гадна киноны идэвхижүүлэлт буюу зар сурталчилгаанд 150 сая долларыг мөн зарцуулжээ. Кинонд уламжлалт 2D технологи (RealD 3D, Dolby 3D, XpanD 3D, болон IMAX 3D форматуудыг ашиглан) болон шинэ тутам хөгжиж буй 4D технологи дээр суурилжээ.

Аватар 2009 оны арванхоёрдугаар сарын 10-нд Английн Лондон хотод, арванхоёрдугаар сарын 16-нд дэлхий даяар тус тус нээлтээ хийсэн бол арванхоёрдугаар сарын 18-нд Америкт нээлтээ хийж үнэмлэхүй ашгийг эхнээсээ авахуулан цуглуулж байлаа. Аватар кино 2 тэрбум хол илүү долларын ашиг олж Америк болон Канадын болон дэлхийн кино ертөнцийн хамгийн их ашиг олсон кино бүтээлүүдийн жагсаалтад 12 жилийн турш ноёрхсон алдарт «Титаник» киноны амжилтыг давсан юм. Найруулагч Жэймс Камероний найруулсан хоёр ч кино ийнхүү түүх өгүүлэн жагсаалтад бичигдсэн билээ. Аватар кино Оскарын шагналын Шилдэг бүтээл, Шилдэг найруулагч гэх зэрэг есөн номинацид нэр дэвшиж,, «Шилдэг зураг авалт», «Шилдэг визуаль эффект» болон «Шилдэг санаа» зэрэг номинациар Оскарын шагнал хүртсэн бүтээл билээ.

Өрнөл

2154 он, «RDA корпораци» нь «Пандора» гариг дээр «анобтаниум» хэмээх нэг кг нь 20 сая долларын үнэ хүрэх элементийн судалгааг хийн уурхай нээхийг зорих болно. «Альфа-центавр» од гаригсийн системд хамаарах дэлхийтэй төстэй энэ гаригийн оршин суугчид технологийн эрин зуунаас хол хөндий «Нави» хэмээх үндэстэн байх ба тэд 3 метр өндөртэй, цэнхэр арьстай, хүн дүрст оюунлаг ажээ. Навичууд эх дэлхийн амин сүнсээ «Эйва» хэмээн дуудан байгалиа нэн их шүтэн дээдлэдэг уламжлалтай.

Нави болон Пандорагийн биосферийг судлан шинжлэх зорилгоор хэсэг эрдэмтэд хүн болон Нави хоёрын ДНК-г нэгтгэн генетикчилж Нави-хүнийг бүтээсэн бөгөөд түүнийгээ «Аватар» хэмээн нэрийджээ. Жэйк Салли (Сэм Уортингтон) бол нуруу нугасны гэмтлээс болж хөл нь мэдээгүй болсон дайчин хүн байсан хүн. Аватар ажиллагааны туршигч эрдэмтэн болох түүний ихэр дээрэмчний гарт амиа алдсан тул Жэйкийг орны хүнээр томилоход Аватар төслийн удирдагч Грэйс Огустин дурамжхан байсан ч бие хамгаалагчаа аватар болгоно. Аватарын хэлбэр рүү шилжигч Грэйс, Норм Спеллман нарын хамт Жэйк аватар болон нисдэг тэргээр ойд газардан судалгаа хийх үед Жэйк дайралтад өртөн амь гарсан ч багийн нөхдөөсөө хоцорсон байх болно. Жэйкийг ойд эрсдэлтэй амь тэмцэн байхад Нейтири (Зои Салдана) нэртэй эмэгтэй Нави аварах хэдий ч Жэйкийг хүн гэдгийг мэдсэн тул таарамжгүй байдлаар харьцах хэдий ч Элейгээс дохио эерэг совинг төрүүлэн улмаар өөрийнхөө овгийнхон дээрээ хамт очно. Нейтиригийн эх овгийн оюун санааны манлайлагч Моат охиндоо дагуулж ирсэн аватардаа шилдэг дайчин болоход нь туслахыг даалгана.

RDA-гийн хамгаалалтын албаны тэргүүн, хурандаа Майлз Куоритч Навитай холбоотой нууц мэдээллээр хангаж байвал параплегиа өвчний мэс заслын төлбөрийг нь хариуцаж өгье хэмээн Жэйкт санал болгоно. Навичуудын амьдардаг Хометри буюу гэр модны доор анобтаниумын асар их нөөц байгааг илрүүлэн гурван сарын хугацаанд Жэйк болон Грэйс, Норм нарыг Хометриг илүү сайн судлах даалгаварыг RDA-ын захирал Паркер Селфриж өгнө. Жэйк, Грэйс, Норм нар Пандора гариг дээр лаборатортай буун Жэйк аватарын биеэр Нейтири болон түүний эргэн тойрныхон, амьдралын хэмнэлтэй нь илүү дотно танилцан Хометригийн мэдээллийг RDA руу явуулсаар байх болно. Овгийнхны байгалиа шүтэн хэрхэн зохицон амьдарч байгаа нь Жэйкийг нэг мөр өөрчлөн гурван сарын хугацаанд овгийн нэг хэсэг болсон мэт дасах болно. Хугацаа болсон тул бульдозерууд Пандора гариг дээр олборлолтоо хийхээр буух үед Жэйк-аватар эсэргүүцэн зогсоохыг оролдох ба энэ үед Куоритч Жэйкийг таних ба тэдний Навичууд Хометригээсээ хэзээ ч нүүхээргүй юм гэсэн тайлбарыг сонсон Паркер Селфриж, Куоритч нар Навичуудыг ятган нүүлгэхэд нэг цагийн хугацаа өгч Жэйк-аватар, Грэйс-аватар хоёр Навичуудтай ярилцан нүүхийг сануулахад тэр хоёрыг урвасан хэмээн үзэж модонд хүлнэ. Куоритч дайралтаа эхлүүлэн Хометри мод руу халдан дайрч олон Навичууд тэр дундаа Нейтиригийн эцэг, овгийн захирагч Эйтукан нар үрэгдэх ба модонд хүлээстэй Жэйк, Грэйс нарын аватар биеийг Моат чөлөөлдөг. Пандора дээрх гурван хүний лаборатор даалгавраа хангалтгүй биелүүлсэн гэж хорино. Нисгэгч эмэгтэй Труди Чэсин Навичуудад туслахын тулд Жэйк, Грэйс, Норм нарыг суллан лабораторын хамт Пандора руу нисэхэд Грэйс хурандаад суманд оногдон шархдана.

2009 Оны Кино Аватар 
Пандора гаригийн нисдэг уул "Халлелуяа"-г Хятадын нутагт орших «Хуаншань» хэмээх уулны төрх байдлаас санаа авчээ.

Навичууд зарим амьтадтай оюун ухаанаараа холбогддог. Түүн дотроос Торук хэмээх хүчирхэг жигүүртэнтэй холбогдсон тохиолдол Навичуудад таван удаа байсан тэдний итгэлийг олохын тулд Жэйк-аватар Торукийг удирдан Навичууд дээр очиж хамт тэмцэхийг уриалан сүнснүүдийн модноос Жэйк-аватар туслалцаа хүснэ. Моат Грэйсийн шархыг эдгээхийн тулд хүний биенээс аватарын бие рүү шилжүүлэхийг хичээсэн ч шарх нь хүнд байсан тул чаддаггүй.

Оматикай овгийн шинэ удирдагч Цутэй, Жэйк нар хөрш овгийнхонтой нэгдэн мянга мянган Нави дайчдаар Паркер Селфриж, Куоритч нарын түрэмгий хүчийн эсрэг тэмцэх болно. Тулалдаанд Цутэй болон Труди нар амь эрсдэх ба хүч тэнцвэргүй байдалд автан хүчин мөхөсдөхийн үест Навичууд болон Жэйк тэргүүтэй аватаруудад Пандора гаригийн хүчирхэг араатан, ан амьтад тусладаг. Сүнснүүдийн модыг сүйтгэхээр авч явсан тэсрэх бөмбөгтэй Куоритчийн онгоцыг Жэйк зогсооно. Куоритч «AMP өмсгөлөөр» хуяглан Жэйкийн аватар биеийг зогсоохын тулд Пандора гариг дээр буун Жэйкийн биеийг лабораторын хайж олон устгах гэж байх үед нь Нейтири зогсооно.

Ийнхүү Пандора гариг заналхийллээс ангижрах ба Жэйк хүн биенээсээ аватар бие рүү шилжин Оматикай овгийн ахлагч болох болно.

Дүрүүдэд

Хүмүүс

  • Сэм Уортингтон — Жэйк Салли (Англи: Jake Sully), Аватар төслийн гишүүн.
  • Сигурни Уивер — Грэйс Огустин (Англи: Grace Augustine), Аватар төслийн ахлагч, биологич.
  • Мишель Родригес — Труди Чакон (Англи: Trudy Chacуn), байлдааны нисдэг тэрэгний нисгэгч эмэгтэй.
  • Жованни Рибизи — Паркер Сельфриж (Англи: Parker Selfridge), RDA-гийн тэргүүн
  • Стивен Лэнг — Майлз Куоритч (Англи: Miles Quaritch), RDA-гийн хамгаалалтын албаны тэргүүн, хурандаа.
  • Жоэл Дэвид Мур — Норм Спеллман (Англи: Norm Spellman), антропологич, Аватар төслийн гишүүн.
  • Дилип Рао — Макс Патэл (Англи: Max Patel), Аватар төслийн ажилтан.
  • Мэтт Жеральд — Лайл Уайнфлит (Англи: Lyle Wainfleet),

Нави овгийнхон

  • Зои Салдана — Нейтири (Англи: Neytiri), Оматикай овгийн ахлагчийн охин.
  • Уэс Стьюди — Эйтукан (Англи: Eytucan), Оматикай овгийн ахлагч, Нейтиригийн эцэг.
  • Си Си Эйч Паундер — Мо’ат (Англи: Mo'at), Оматикай овгийн сүсэг бишрэлийн тэргүүн, Нейтиригийн эх.
  • Лэз Алонсо — Цу’тэй (Англи: Tsu'tey), Оматикай овгийн гишүүн.
  • Питер Менса — Аквей (Англи: Akwey), Оматикай овгийн гишүүн.

Эшлэл

Холбоос

2009 Оны Кино Аватар  Commons: Аватар (2009 оны кино) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
2009 Оны Кино Аватар  Film portal

Tags:

2009 Оны Кино Аватар Өрнөл2009 Оны Кино Аватар Дүрүүдэд2009 Оны Кино Аватар Эшлэл2009 Оны Кино Аватар Холбоос2009 Оны Кино Аватар2009АмерикАнгли хэлЖэймс КамеронЗои СалданаСигурни УиверСэм Уортингтон

🔥 Trending searches on Wiki Монгол:

Дэлхийн агаар мандалТогоонтөмөр хаанМонгол наадгайШатарНаадамНарны аймагЭрэн сурвалжлах сэтгүүл зүйПенициллинGoogleМикро эдийн засагМеханик хөдөлгөөнСоёмбоЦагадайУураг (молекул)Органик химиАрабын Нэгдсэн Эмират УлсЭндотермик урвалАрван хоёр жилИзобар процессЁс суртахуунМона ЛизаУлаан буудайПолимеразын гинжин урвалВольфрамГазрын Тос Экспортлогч Орнуудын БайгууллагаМэдээллийн системХөвчтөнКонденсаторFacebookЦардуулСэргэн мандалтын үеАравтын тооллын системМөнгөРезисторПотенциал энергиАнаашБодончарХамаг МонголДаралтИл Хаант УлсХүний эрхХовордсон зүйлМонгол дахь дэлхийн өвХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалЧингис хааны дөрвөн нохойЦахилгаан сөрөг чанарМонголын өндөр байшингийн жагсаалтОдЖоульМин улсНаран цэцэгМонгол хэлДундад зуунЭлэгний C вирусСудалгааҮүдэл эсЦусны цагаан эсНарТунамал чулуулагХар тугалгаТуйлын туулайЭртний Грекийн философиАаруулДээлЦайрАвга болон нагацУргамлын тэжээлЭнх ургийн гэрээДалан Балжудын арван гурван хүрээний байлдаанМутацМонголын буддизмҮлэг гүрвэлХоол боловсруулалтХүчилЦагаан сарМэдээллийн аюулгүй байдалАфрик🡆 More