Алжир

Алжир (Араб: الجزائر, Al Jaza'ir, Бербер: , Dzayer), албан ёсоор Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улс нь хойд Африкт орших улс юм.

Газар нутгаараа Африк тивдээ хоёрт, дэлхийд 11-т жагсдаг. Зүүн хойд талаараа Тунис, зүүн талаараа Ливи, зүүн өмнөд талаараа Нигер, баруун өмнөд талаараа Мали, Мавритан, баруун хойд талаараа Марокко улсуудтай тус тус хиллэнэ. Баруун талд нь маргаантай газар нутаг болох Баруун Сахар орших бөгөөд умард талаараа Газар дундын тэнгисээр хүрээлүүлнэ.

Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улс
ᠪᠦᠭᠦᠳᠡ
ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ
ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ
ᠠᠯᠵᠢᠷ ᠠᠷᠠᠳ
ᠤᠯᠤᠰ
  • الجمهورية الجزائرية الديمقراطية الشعبية (Араб)
    al-Jumhūriyya al-Jazāʾiriyya ad-Dīmuqrāṭiyya aš‑Šaʿbiyya
  • République algérienne démocratique et populaire (Франц)
Algeria улсын далбаа
Төрийн далбаа
Уриа: بالشعب وللشعب
("Хүмүүсээс хүмүүст")
Төрийн дуулал: Кассаман
(Тангараг)
 Алжир улсын байршил (хар ногоон)
 Алжир улсын байршил (хар ногоон)
Нийслэл
ба томоохон хот
Алжир
36°42′N 3°13′E / 36.700°N 3.217°E / 36.700; 3.217
Албан ёсны хэл
Бусад хэлнүүдАлжирын Араб хэл (Даржа)
(нийтлэг хэл)
Франц хэл
(нийтлэг хэл)
Угсаатны бүлгүүд
  • Араб Берберүүд 99%
Шашин
  • 99% Суннит Ислам (албан ёсны)
  • 1% бусад (Христүүд ба Еврейчүүдийг оруулан)
Ард түмний нэршилАлжирчууд‎
Төр засагНэгдмэл хагас ерөнхийлөгийн бүгд найрамдах улс
• Ерөнхийлөгч
Абдельмаджид Теббун
• Ерөнхий Сайд
Аймен Бенабдеррахман
• Зөвлөлийн дарга
Салах Гуджил
• Ассемблейн дарга
Ибрахим Бугали
Хууль тогтоох байгууллагаПарламент
• Дээд танхим
Үндэсний Зөвлөл
• Доод танхим
Ардын Үндэсний Ассемблей
Түүх
• Нумидиийн нэгдэл
МЭӨ 202
• Цезарийн Мавритани
42
• Оуарсенисын хаант улс
430
• Алтавагийн хаант улс
477
• Агадирын Ифранидын Эмират (Тлемсен)
757
• Рустамидууд
776
• Сулейманидууд
786
• Зиридүүд
972
• Хаммадын улс
1014
• Зайянид гүрэн
1235
• Османы Алжир
1516
• Абдулкадерийн Эмират
1832
• Францын Алжир
7 сарын 5, 1830
• Одоогийн Алжир
7 сарын 5, 1962
Газар нутаг
• Нийт
2381741 км2 (10)
• Усны эзлэх талбай (%)
1.1
Хүн ам
• 2021 тооцоо
44,700,000 (32)
• Нягтаршил
17.7/км2 (168)
ДНБ (ХАЧТ)2022 тооцоо
• Нийт
$600.668 тэрбум (43)
• Нэг хүнд ноогдох
$13,324 (111)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$187.155 тэрбум (58)
• Нэг хүнд ноогдох
$4,151 (130)
ОТББИ (2011)27.6
бага
ХХИ (2021) 0.745
өндөр · 91
Мөнгөний нэгжАлжир динар (DZD)
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
Огнооны форматөө/сс/жжжж
Жолооны талбаруун
Утасны томьёо+213
ISO 3166 кодDZ
Домэйн нэр.dz
الجزائر.

Алжир нь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Африкийн Холбоо, Газрын Тос Экспортлогч Орнуудын Байгууллага (ОПЕК) зэрэг байгууллагуудын гишүүн орон юм. Мөн Магрибийн Араб холбоог байгууллахад их хувь нэмэр үзүүлсэн. Алжир нь үндсэн хуулиндаа Ислам, Араб, ба Амазиг (Бербер) улс гэж тодорхойлогдсон байдаг.

Нэрийн гарал

Тус улсын нэр нь Алжир хотын нэрээс гаралтай. Харин хотын нэр нь jazā’ir banī mazghanā (арабаар "(Берберийн аймаг) Аит Мазганнагийн арлууд" гэсэн үг) гэх хотын хуучин нэрний товчилсон хэлбэр Al-jazā’ir гэсэн үгнээс гаралтай. Дундад зууны эхэн үеийн газарзүйчид al-Idrisi болон Yaqut al-Hamawi гэж бичсэн байдаг.

Дундад зууны үед Алжирын хойд нутгийг Нумиди гэдэг байсан бөгөөд өнөөгийн Тунисын баруун нутаг, Мароккогийн зүүн нутаг хамрагддаг байжээ.

Түүх

Эртний түүх

Алжир 
Алжирийн Тамугади дахь Ромын Тражаны хаалга

Берберүүд дор хаяж МЭӨ 10000 оноос Алжирт нутаглаж байжээ. МЭӨ 1000 оноос хойш карфагэнчүүд эргийн дагуу суурин байгуулж эхэлсэн. Берберүүд Пүнийн дайнаар үүссэн боломжийг ашиглан Карфагэнээс тусгаар тогтнож, берберийн хаант улсууд үүсч эхэлжээ. Эднээс хамгийн алдартай нь Нумиди юм.

Гэвч МЭӨ 200 онд берберүүд дахин эзлэгдэв. Энэ удаад Ромын бүгд найрамдах улс тэднийг харьяандаа оруулжээ. Баруун Ромын эзэнт улс задран унахад берберүүд олон газар дахин тусгаар тогтносон улсаа байгуулсан бол үлдсэн хэсэгт нь вандалууд хяналтаа тогтоож, Византын эзэн хаан I Юстинианы цэрэгт цохигдон хөөгдөх хүртлээ тэндээ байжээ. Византын эзэнт гүрэн улмаар тус орны зүүн хэсгийг VIII зуунд арабчууд ирэх хүртэл хатуу чанга гарын дор барьж байв.

Дундад зуун

Хоёр салбар болох Санхаджа болон Заната нь цаашаа олон аймагт хуваагдаж байсан бөгөөд Магрибийн бүс бүр хэд хэдэн аймгаас бүрдэж байв. Дундад зууны үед берберийн хэд хэдэн династи үүсэн гарч ирж байлаа.

Исламын шашин нэвтэрсэн нь

Алжир 
Алжирын их мечет

Исламын шашинт арабын армиуд Алжирыг байлдан дагуулж, бербер удирдагчдыг нь мөхөж, Умайяд арабын династи задран унасны дараа маш олон династи бүрэлдэн бий болжээ. Эдгээр династийн дотор Альмохад, Альморавид, Египетийн Фатимид, Абдэлвадид хамгийн алдартай нь юм.

Кабилийн Кутамаг өөрийн үйл хэрэгтээ урвуулсан исламын шийт шашинт Фатимидууд Рустамидыг түлхэн унагаж, Египетийг эзэлж, Алжир, Тунисыг Зирид угсааны вассалууддаа үлдээжээ. Зиридүүд бослого гарахад Фатимид династи хүн ам олонтой арабын нэгэн аймаг болох Бану Хилалыг илгээж тэдний хүчийг сулруулжээ.

Тэмдэглэл

Эшлэл

Гадаад холбоос

This article uses material from the Wikipedia Монгол article Алжир, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.

Tags:

Алжир Нэрийн гаралАлжир ТүүхАлжир ТэмдэглэлАлжир ЭшлэлАлжир Гадаад холбоосАлжирАраб хэлАфрикБаруун СахарГазар дундын тэнгисЛивиМавританМалиМароккоНигерТунис

🔥 Trending searches on Wiki Монгол:

ХүдэрҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрМаркетингУур амьсгалГуулин улсКирилл үсэгБавуугийн ЛхагвасүрэнӨэлүнГрафик дизайнМексикБулган аймагРагчаагийн АнхнямГандантэгчэнлин хийдМинжХөлбөмбөгАристотельХүчБодончарУлс төрИзобар процессЭрх зүйВатт (нэгж)Засаг захиргааны зохион байгуулалтАмьтанОмын хуульКатализаторЭлэгИх Монгол улсын хаадын гүнж нарын жагсаалтЖүдоСекундМонгол гуталХалхын голын дайнМин улсДорно дахинДорнод аймагСүн улсИммануэл КантХалх журам XYIII зууны үеийн монголын хууль цаазМеталлЦахиурБайгалийн хийТархиФилиппинТөрийн банкДуурьНүүрстөрөгчГэр бүлийн хүчирхийлэлГазар зүйн солбицлын системИрвэсЭкспортМухулайЛатин үсэг (Монголд)Эртний ГрекЦусны ийлдэсМонголын сонгуульДундад зуунЦусны цагаан эсБиохимиМонгол орны загасЧингисийн чулууны бичигХовд аймагМонголын Нууц ТовчооАрабын Нэгдсэн Эмират УлсТэмээМикро эдийн засагВатиканСоронзон оронМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний КомиссFacebookЦагаадайн УлсМэдээллийн аюулгүй байдалБэгзийн ЯвуухуланМонгол загасны нэрТуйлын туулайОлноо Өргөгдсөн Монгол УлсДолоо хоногГүюг хаанМонгол үндэстний хувцас🡆 More