Англи хэл (English эсвэл the English language) нь Англид үүссэн, Энэтхэг-Европ хэлний аймгийн Роман-Германы хэлнээс салбарлаж үүссэн гэж хэлний шинжлэх ухаан үздэг.
Энэ нь Их Британийн колоничлолын бодлогын үр дагавраар өнөөдөр дэлхийн хамгийн түгээмэл хэлнүүдийн нэг болоод байгаа бөгөөд Нэгдсэн Вант Улс, Америкийн Нэгдсэн Улс, Канад, Австрали, Шинэ Зеланд, Ирланд, Карибын орнуудад албан ёсны хэл гэж ашиглаж байна. Дэлхий дээр 340 сая хүн англи хэлийг төрөлх хэлээ гэж үздэг. Харин хоёрдогч хэлээр эзэмшсэн хүмүүсийн тоо нь 1 гаруй тэрбум байдаг гэсэн судалгаа бий. Орчин цагийн англи хэл нь эртний англи буюу англо-саксон хэлний нэгэн аялга байдлаар үүсч, 5 дугаар зууны үед Британид нэвтэрсэн Роман-герман хэлний аялгаар баяжсан хэл ажээ. Түүнчлэн түүхэн хөгжлийн явцад латин болон франц хэлний норманд аялгаар баяжиж ирсэн байна. 1362 онд франц хэлийг халж, англи хэлийг Английн хууль ёсны хэл болгосноор англи хэлний жинхэнэ сэргэлт эхэлж, 14-р зууны Английн утга зохиолын үүсэл, 15-р зууны хэвлэлийн үүсэл, 16-17 зууны Уильям Шекспир, Эдмунд Спэнсэр, Кристофер Марлоуи нарын Англи утга зохиолын суут төлөөлөгчдийн эринг дамжин, хэл зүйч Самуэл Жонсон (1709-1784)-ы зохиосон англи хэлний стандартчилсан дүрэм гарснаар орчин цагийн төгс хэл болж бүрэлдсэн гэж үздэг байна.
Англи хэл | |
---|---|
Өөрийн нэр | English language; English |
Тархалт | Их Британи, Америкийн Нэгдсэн Улс, Энэтхэг, Австрали, Канад, Ирланд, Шинэ Зеланд, Филиппин г.м дэлхий даяар |
Төрөлх хэлтний тоо | Төрөлх: 380 сая , Хоёрдогч: 250 сая-1.8 тэрбум , Хоёрдогч: 250 сая-1.8 тэрбум -1.8 тэрбум |
Хэлний ангилал | Энэтхэг-Европ
|
Бичиг үсэг | Латин үсэг (Англи хувилбар) |
Албан ёсны хэрэглээ | |
Улс | Их Британи, АНУ, Австрали гэх мэтээр 54 улс Олон улсын байгууллага: НҮБ Европын Холбоо Британийн Нөхөрлөл |
Орон нутаг | Хонконг (БНХАУ) |
Томьёолбор | |
ISO 639-1 | en |
ISO 639-2 | eng |
ISO 639-3 | eng |
Англи хэл тархалтын бүдүүвч зураг: Албан ёсны, үндэсний, хүн амын төрөлх хэл болдог улс Гол биш боловч албан ёсны хэл нь болдог улс |
Англи хэл нь НҮБ-ын албан ёсны 6 хэлний нэг юм.
Википедиа: Англи хэлээр |
This article uses material from the Wikipedia Монгол article Англи хэл, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.