Чечень

Чечень, албан бичигт хэрэглэснээр Бүгд Найрамдах Чечень Улс (БНЧечУ; Орос: Чече́нская Респу́блика, Чечня́; чеч.

Нохчийн Республика, Нохчийчоь) бол Оросын Холбооны Улсын холбооны махбод болсон нэгэн Бүгд Найрамдах Улс буюу харьяат орон юм.

Бүгд Найрамдах Чечень Улс
Чеченская Республика
Бусад галиглал
 • ЧеченьНохчийн Республика
Flag of Бүгд Найрамдах Чечень Улс
Бүгд Найрамдах Чечень Улс Сүлд
Дуулал: Шатлакхан Илли
Şatlaqan İlli
"Шатлакын дуулал"
Чечень
Солбицол: 43°24′N 45°43′E / 43.400°N 45.717°E / 43.400; 45.717 45°43′E / 43.400°N 45.717°E / 43.400; 45.717
УлсЧечень Орос
Холбооны тойрог
Эдийн засгийн бүсХойд Кавказ
НийслэлГрозный
Засаг захиргаа
  БиетПарламент
  ТэргүүнРамзан Кадыров
Газар нутаг
  Нийт16,165 км2 (6,241 миль2)
Хүн ам
 (2021 Тооллого)
  Нийт1,510,824
  Байр31-р байр
  Хотын нутаг
38.2%
  Хөдөө
61.8%
Цагийн бүсUTC+3 ()
ISO 3166 кодRU-CE
Улсын дугаар95
OKTMO ID96000000
Албан ёсны хэлОрос хэл; Чечень хэл

Хойд Кавказын холбооны тойрог болон Хойд Кавказын эдийн засгийн бүст багтдаг.

Хойд Кавказад байрладаг. Уулархаг 17,300 км2 газар нутагтай. Каспийн тэнгисийн эргээс 100 км зайтай. Эргэн тойрондоо өрнөд талаараа Ингушет, Умард Осети, умард талаараа Ставрополийн хязгаар, дорнод талаараа Дагестан, өмнөд талаараа Гүрж улстай хиллэдэг.

2010 оны тооллогоорх хүн амын тоо - 1 сая 300 мянган хүнтэй. Хүн амын 95% нь чечень ястан, 2% нь орос үндэстэн. Нийслэл нь 270 оршин суугчтай Грозный. Орны дотор орос хэл болон чечень хэл албан ёсных байна.

19-р зуунд Кавказын бусад газар орны нэгэн адил Оросын эзэнт гүрний бүрэлдэхүүнд орсон бөгөөд Зөвлөлтийн үед Зөвлөлт Холбоот Улсын доор Зөвлөлт Чечень-Ингуш орон гэж байв. 1991 онд ЗХУ задархад, Оросоос салан тусгаарлах, тусгаар тогтнолын төлөө тэмцэж Ичкерийн Бүгд Найрамдах Чечень Улс де-факто тусгаар тогтносон байсан. 2000 оноос өнөөгийн Оросын холбооны махбод Бүгд Найрамдах Чечень Улс болон зохион байгуулагджээ. Энэ хугацаанд нэг болон хоёрдугаар дайны хөлд нэрвэгдсэн. Өнөөгийн тэргүүн нь Рамзан Кадыров.

Газар зүй

Чечень 
Газрын зураг (ногоон)

Байрлал

Чечень орон Оросын Европ тивд хамаарах нутаг дэвсгэрт хамаарна. Кавказын нурууны ар талд, тодруулвал дорно умард хэсэгт байрладаг. Хилийн нийт урт нь 841 км болно. Нутаг дэвсгэрийн хэмжээ нь 16 165 км² гэх ба яг баттай тооцоо бас биш. 2018 онд Ингушет болон Чеченийн хооронд хилээ тодотгон тогтоохоор хэлэлцсэн. Уртрагийн дагуу 170 км орчим, өргөргийн дагуу 100 км орчим урттай, дөрвөлжиндүү хэлбэртэй.

Орос дотроо өрнөд талаараа Ингушеттай 153 км, Умард Осети-Аланитай 13 км, умард талаараа Ставрополийн хязгаартай 119 км, дорнод талаараа Дагестантай 471 км урт зурвасаар хиллэдэг бол өмнөд талаараа Гүрж улстай 84 км газраар зааглагддаг.

Далай тэнгист гарцгүй. Каспийн тэнгисээс Дагестанаар тусгаарлагдаж, хамгийн ойрдоо 100 км зайтай.

Газрын байц

Чечень 
Чеченийн хамгийн өндөр уул Тебулосмта
Чечень 
Кавказын хамгийн гүн нуур Кезенойам

Газрын байцын хувьд Чеченийг умардаас өмнөш нэрлэвэл Хойд Кавказ (нам газар), Кавказын бэл (уулархаг), Их Кавказ (уулс) гэж гурван хэсэгт хамаарна. Газрын нэрээр хэлвэл дорнод хэсгээр нь Терско-Кумийн нам газар (д.т.д 100 метр), өрнөд хэсгээр байх Терек-Сунжийн өндөрлөг (700-900 м), төв хэсгийн Чеченийн тал (100-350 м), өмнөд хэсгийг эзэлсэн Чеченийн уулархаг нутаг (Кавказын нуруу) гэсэн дөрвөн газарт хуваагддаг. Нутгийн умард хагас нь Терек голын сав газар байна. Терек-Кумийн нам газар нь Ногайн талын өмнөд хэсэг, цаашлаад Каспийн нам доор газрын хэсэг болно. Өргөн хүрээнд ярьвал эдгээр нь Ар Кавказын тэгш газарт хамаарна. Терек-Кумийн газрын өмнөд хэсгээр Притерийн элсэн манхан байна.

Терекийн хөндийн өмнөд хэсгээр Терек-Сунжийн өндөрлөг байх ба өргөргийн дагуу хоёр хэсэг болсон байдаг. Эдгээр хэсэгт Терекийн уулс, Сунжийн уулс, Брагуны уулс, Гудермесийн нуруу, Грознений нуруу байна. Эдгээр нурууд нь тийм ч өндөр биш, нарийхан.

Терек Сунжийн өндөрлөгийн дундуур хүн ам голлон төвлөрсөн Чечений тал нутаг байна. Энэ талыг өргөн утгаар нь Терек-Сунжийн тал гэж мөн хэлнэ. Энэ хэсэгт арваад гол мөрөн байна.

Нутгийн өмнөд хэсгийг Уулын Чечень, Чеченийн уулархаг нутаг гэх ба Их Кавказын нурууны ар бэл хэсэг болно. Хөндлөнгөөрөө Ойт хээр (Чеченьд Хар уул гэж нэрийддэг), хээр, хадат гэсэн бүтэцтэй. Өмнөд хилд ойр Дорно умард Кавказын ноён оргил болох Тебулосмта (4493 м) уул байрлана. Диклосмта (4285 м), Комито (4262 м), Доносмта (4174 м) зэрэг дөрвөн мянгат уулс байна.

Эх сурвалж

Tags:

Чечень Газар зүйЧечень Эх сурвалжЧеченьБүгд Найрамдах Улсын жагсаалт (ОХУ)ОронОрос хэлОросын Холбооны УлсОросын холбооны байгууламж

🔥 Trending searches on Wiki Монгол:

Цагийн бүсМонгол орны томоохон нууруудМонгол Улсын ЕрөнхийлөгчБүгд Найрамдах Монгол Ард УлсМонгол орны гол мөрдЭр бэлгийн эсМонгол зурагБайгалийн нөөцБилгийн тоололНамсрайн СувдУйгур улсЧин улсШарын шашинМонголын сонгуульӨнгөНэгдсэн Үндэстний БайгууллагаДэлхийн хоёрдугаар дайнБуйр нуурХүчиллэг борооМикро эдийн засагЦагадайХуланМонголчууд Алтан улсыг дайлсан ньЭкзистенциализмЖүгдэрдэмидийн ГүррагчааВатиканАмин хүчилЦахилгаан дамжуулагчВэб сайтКирилл монгол бичгийн дүрэмХөвсгөл аймагСоронзМонгол ба Нэгдсэн Үндэстний БайгууллагаМэдээллийн аюулгүй байдалҮндэсний эрх чөлөөний хувьсгалУхнаагийн ХүрэлсүхЧингис хааны сургаалТэрхийн цагаан нуурУргамалДавсны хүчилШирээний теннисМуурНьютон (нэгж)Умард мөсөн далайСайн уу, амьдрал миньДөрвөдНисэх онгоцШатарАрван хар нүгэлИоны солилцооСоронзон оронХүхэрМонгол Улсын Үндсэн ХуульХоньТэмбүүХуванцар савны таних тэмдэглэгээИнтернэтБогд хаанГончигийн УндармааХүлэмжийн хийЭнэтхэгийн философиМанзуширын хийдТэмээНар хиртэлтЦөсМонгол морьАзийн орнуудын жагсаалтТайландНил мөрөнМөнгөЮмжаагийн ЦэдэнбалБаянгол дүүрэгЭрдэнэтАгаарын даралтДархлалын олдмол хомсдолМонголын өндөр байшингийн жагсаалтЭдийн засагТоннApple🡆 More