Google

Google Inc.

Google нь Интернэтэд тулгуурласан хэд хэдэн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг хост хийж хөгжүүлдэг бөгөөд AdWords үйлчилгээ дээр тулгуурласан зар сурталчилгаагаараа ихэнх орлогоо олдог. Тус компанийг Станфордын Их Сургуульд докторын зэрэг хамгаалж байх үедээ Ларри Пэйж, Сергей Брин (Google-н залуус буюу Google Guys гэдэг) нар байгуулжээ. 1998 оны 9 сарын 4-нд хувийн компани болж байгуулагдсан бөгөөд 2004 оны 8 сарын 19-нд IPO-гаа хийжээ. Google компаний зорилго нь "дэлхийн бүхий л мэдээллийг дэлхий даяар хандагдах болох, хэрэгтэй байдалд эмхлэн байгуулах" бөгөөд албан бус уриа нь Google-н инженер Пол Бакхэйтийн гаргасан Хорон санаатай байж болохгүй (Англи: Don't be evil) юм. 2006 онд тус компани нь Mountain View, Калифорни дахь одоогийн төв байр "Googleplex"-даа нүүн оржээ.

Google Inc.
Хууль эрх зүйн хэлбэрХувьцаат компани (NASDAQ: GOOG, FWB: GOOG)
Аж үйлдвэрийн салбарИнтернэт, Програм хангамж
Үүсгэн байгуулагдсанМенло Парк, Калифорни (1998 оны 9 сарын 4)
Үүсгэн байгуулагчСергей Брин
Ларри Пэйж
Төв байр1600 Amphitheatre Parkway, Mountain View, Калифорни, Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Үйл ажиллагааны бүсДэлхий даяар
Удирдах хүмүүсЭрик Шмит
(Дарга, CEO)
Сергей Брин
(Технологийн ерөнхийлагч)
Ларри Пэйж
(Бүтээгдэхүүний ерөнхийлөгч)
БүтээгдэхүүнGoogle-н үйлчилгээнүүд, Workspace, Android, YouTube, Waze, Pixel, Nest,
ОрлогоUS$23.651 тэрбум (2009)
Үйл ажиллагааны орлогоUS$8.312 тэрбум (2009)
АшигUS$6.520 тэрбум (2009)
Нийт хөрөнгөUS$40.497 тэрбум (2009)
Нийт хувьцааны мөнгөн дүнUS$36.004 тэрбум (2009)
Ажилчид139,995 (2023)
Салбар компаниYouTube, DoubleClick, On2 Technologies, GrandCentral, Picnik, Aardvark, AdMob
Цахим хуудасGoogle.com

Google нь дэлхий даяар байрлах өгөгдлийн төвүүддээ сая гаруй сервер ажиллуулдаг бөгөөд өдөр бүр тэрбум гаруй хайлт, хэрэглэгчдийн бүтээсэн хорин петабайт мэдээлэл боловсруулдаг. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш маш хурдацтай өссөний үр дүнд тус компани нь хайлт хийх салбараасаа гадуур хэд хэдэн бүтээгдэхүүн, худалдан авалт, хамтын ажиллагааны гэрээ хийжээ. И-мэйлийн Gmail програм, сошат сүлжээний Orkut, Google Buzz зэрэг интернэтэд байрлах програмуудтай. Онлайнаас гадна Google Chrome вэб хөтөч, зураг янзалж, засварладаг Picasa, мессенжерийн Google talk гэх зэрэг компьютер дээр байрлуулдаг програмуудыг ч гаргажээ. Мөн Андройд гар утасны үйлдлийн системийн хөгжүүлэлтийг тэргүүлэн гүйцэтгэдэг бөгөөд энэхүү OS нь Nexus One, Motorola Droid зэрэг маш олон гар утас дээр суурилдагдсан байдаг. Google-г Alexa Internet хамгийн их зочинтой вэбсайт хэмээн тэмдэглэжээ. Google-г Fortune сэтгүүл дөрөв дахь сайн ажлын байр,, BrandZ дэлхийн хамгийн хүчтэй брэнд хэмээн онцолжээ. Google-н үйлчилгээнүүд зах зээлд тэргүүлэх байр суурь олсоноор түүнийг хувийн мэдээлэл, зохиогчийн эрх, цензур гэх зэргийн асуудлуудад шүүмжлэх болов.

Түмэндэмбэрэлийн Сүхбаатар бөхийн чөлөөт барилдааны МУГД, ОУХМ

Эшлэл

Tags:

Cloud computingАнгли хэлСергей Брин

🔥 Trending searches on Wiki Монгол:

Химийн тайлбарХоргоБогд хан уулХөх Түрэгийн хаант улсМексикСтратегийн ордуудМонголбанкМонголын Ардчилсан НамТамгагүй төрХүйтэн оргилТив тивийн улс орнуудМитозЗудМонгол үндэстний хувцасЧингисийн чулууны бичигЖангарТоргоны зам33 дугаар сургуульЗорголхайрхан уулАнхны тооЭкосистемХөдөлгүүрЗүчиНатурал тооХарилцааМонголын улс төрМазаалайДаатгалВьетнамМаркетингХалх дээлХөдөө аж ахуйРибонуклейн хүчилҮндэстэнДөрвөн Ойрадын холбооЕгипетБуган чулуун хөшөөХайлах температурГанРезисторГригорийн тоололГомеостазУмард СолонгосӨгөгдлийн санАлтАмбагай ханЖимсҮхэрЭрх зүйИспаниИсламЦагийн бүсЖон ЛоккХайрДээлийн бүсМеханик хөдөлгөөнПарисын Дарь эхийн сүмМэдээллийн технологиСур харвааХААН БанкТромбоцитопениЮань УлсАх дүү РайтАвга болон нагацЗахчинӨвөрхангай аймагСагсан бөмбөгОлон улсын нэгжийн системБөөрний дутагдалВатт (нэгж)Улс орнуудын хүн амын тооЦус багадалтИнтернэтИталиХүнБоржигинУлс төрийн намЗХУ-ын задрал🡆 More