1 Сарын 7

Түүхэн жилийн өдөр
12 сар · 1 сар · 2 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Онцлох үйл явдал

  • 1131 он – Данийн Харальдшдет хотод Шведийн Хаан I Магнусыг түүний үеэл Канют Лавар хороов. Канют Лавар Дани улсад өрнөсөн иргэний дайны гол толгойлогч байсан юм.
  • 1325 он – Португаль улсын хаан ширээнд IV Альфонсо залрав.
  • 1566 он – Католик шашны тэргүүн папаар V Пьус хамба сонгогджээ.
  • 1598 он – Оросын хаан ширээнд Борис Годунов суув.
  • 1610 он – Аугаа одон оронч Галилио Галилей Бархасбадь гарагын Ганимед, Галлисто, Ио, Европа гэх дөрвөн сарыг илрүүлжээ. Гэвч тэр нээснээсээ хойш 2 хоногийн дараа сүүлийн хоёрыг нь сар гэж үзсэн байна.
  • 1782 он – Америк тивийн анхны арилжааны банк болох Хойд Америкийн банк нээгдэв.
  • 1785 он – Францын иргэн Жеан-Пьер Бланшар, АНУ-ын иргэн Жон Жеффрис нар Английн Довер хотоос Францын Калай хот хүртэл агаарын бөмбөлөгөөр аялжээ.
  • 1797 он – Итали улсын одоогийн төрийн далбааг албан ёсоор баталж, мандуулж эхлэв.
  • 1894 он – Францын иргэн Уиллиам Кеннеди Диксон хөдөлгөөнт дүрс /одоогийн кино/-ийн албан ёсны патентыг авчээ.
  • 1927 он – АНУ-ын Нью-Йорк хотоос Их Британийн нийслэл Лондон хот руу дуудлага хийх анхны телефон үйлчилгээ нээгдэв.
  • 1931 он – Австралийн нисгэгч Гай Мензэс Австралиас Шинэ Зеланд хүртэл 11 цаг 45 минутын турш зогсолтгүй нислэг үйлдсэн анхны хүн болов.
  • 1935 он – Италийн Бенито Муссолини, Францын гадаад хэргийн сайд Пьер Лавал нар Итали-Францын гэрээнд гарын үсэг зурав.
  • 1945 он – Дэлхийн хоёрдугаар дайн: Их Британийн генерал Бернард Монтгомери хэвлэлийн бага хурал зарлаж, Бьелжийн тулаанд ялалт байгуулсанаа мэдэгдэв.
  • 1959 он – АНУ-ын Засгийн газар Кубын шинэ удирдагч Фидель Кастрог хүлээн зөвшөөрчээ.
  • 1979 он – Кампож-Вьетнамын дайн: Вьетнамын цэргийн хүч Пном Пень хотод нэвтэрч Кампожийн армийг бүрэн ялав. Ингэснээр Кхмерийн бослогоор гарч ирсэн Пол Потын засаглал нуран унасан юм.
  • 1980 он – АНУ-ын ерөнхийлөгч Жимми Картер "Крайслер" корпорацид 1,5 тэрбум ам.долларын зээл олгох шийдвэр гаргажээ.
  • 1984 он – Зүүнөмнөд Азийн үндэстнүүдийн холбоо буюу АСЕАН-ы 6 дахь гишүүнээр Бруней улс элсэв.
  • 1989 он – Японы эзэн хаан Хирохитог нас барсаны дараа түүний хүү Акихито хаан ширээнд суув. Тэрээр Япон улсын 125 дахь эзэн хаан болсон юм.
  • 1990 он – Дэлхийн түүхэн дэх хамгийн алдартай ганхмал цамхаг болох Пиза аюулгүй байдлын үүднээс олон нийтээс хаалгаа барьжээ.
  • 1993 он – Гана улс дөрөв дэх удаагаа үндсэн хуулиа өөрчилж, ерөнхийлөгчөөр Жерри Роулингс сонгогджээ.
  • 1999 он – АНУ-ын Сенатын танхим Ерөнхийлөгч Билл Клинтоныг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхлэв.
  • 2015 он – Францын нийслэл Парис хотын зүрхэнд орших Шарли Эбдо сонины редакцид террористууд халдаж, 12 хүн амь эрсдэн, 7 хүн шархаджээ.

Мэндэлсэн алдартнууд

  • 1502 он – XIII Грегори пап ламтан (1585 онд нас барсан)
  • 1718 он – АНУ-ын алдарт генерал Израел Путнам (1790 онд нас барсан)
  • 1768 он – Италийн хаан Йосеф Бонапарте (1844 онд нас барсан)
  • 1800 он – АНУ-ын 13 дахь Ерөнхийлөгч Миллард Филмор (1874 онд нас барсан)
  • 1827 он – Цагийн нэгдсэн тооллын системийг үндэслэгч Сэндфорд Флеминг (1915 онд нас барсан)
  • 1831 он – Олон улсын Шууданчдын холбоог үндэслэгч Хайнрих Стефан (1897 онд нас барсан)
  • 1895 он – Кантас агаарын тээврийн компанийг үүсгэн байгуулагч, бизнесмэн Хадсон Фиш (1974 онд нас барсан)
  • 1926 он – Өмнөд Солонгосын 11 дэх Ерөнхий сайд Ким-Жон Пил
  • 1934 он – Кипр улсын 5 дахь Ерөнхийлөгч Тассос Пападопулос (2008 онд нас барсан)
  • 1945 он – Кени улсын 2 дахь Ерөнхий сайд Райла Одинга
  • 1946 он – Роллинг Стоне сэтгүүлийг үүсгэн байгуулагч Жанн Веннер
  • 1952 – Саммо Хун, Хонгконгийн жүжигчин
  • 1956 он – Майами хотын мөрдөх товчоо цувралын од Девид Карусо
  • 1963 - хөгжим судлаач Самбуугийн Энхбулаг мэндэлжээ.
  • 1964 он – Жүжигчин, кино найруулагч, продьюсер Николас Кейж
  • 1977 он – Италийн хөлбөмбөгч Марко Сторари
  • 1978 он – Антарктид тивд төрсөн анхны хүн Эмилио Пальма
  • 1983 – Наталие Гюлбис, Америкийн гольфчин
  • 1985 он – Формула 1 уралдааны 3 удаагийн аварга, нисгэгч Льюис Хамилтон
  • 1985 он – Английн хөлбөмбөгч Уейн Ратлидж
  • 1989 он – Аргентин улсын хөлбөмбөгч Эмилиано Инсуа
  • 1991 он – Бельгийн хөлбөмбөгч Эден Азар

Нас барсан алдартнууд

  • 1285 он – Наплийн I Чарльз хаан (1226 онд төрсөн)
  • 1536 он – Арагоны гүнж I Катерин (1485 онд төрсөн)
  • 1655 он – Пап ламтан X Инносент (1574 онд төрсөн)
  • 1919 он – Сент Льюс дэх Вашингтоны их сургуулийг үндэслэн байгуулагч Хенри Вейр Эллиот (1843 онд төрсөн)
  • 1920 он – Австралийн анхны Ерөнхий сайд Эдмунд Бартон (1849 онд төрсөн)
  • 1927 он – Грекийн 99 дэх Ерөнхий сайд Никалос Калогеропулос (1851 онд төрсөн)
  • 1944 он – АНУ-ын 33 дахь тэргүүн хатагтай Лүй Хенри Хүүвер (1874 онд төрсөн)
  • 1984 он – Нобелийн шагналт физикч Альфред Кастлер (1902 онд төрсөн)
  • 1989 онХирохито, Японы эзэн хаан (1901 онд төрсөн)
  • 1996 он – Унгарын 51 дэх Ерөнхий сайд Кароли Грош (1930 онд төрсөн)
  • 1998 он – Нобелийн шагналт химич Владимир Прелог (1906 онд төрсөн)
  • 2017 он – Португалийн 16 дахь Ерөнхийлөгч Мариу Суареш (1924 онд төрсөн)

Тэмдэглэлт баярууд


1 Сарын 7  Commons: 1 сарын 7 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

🔥 Trending searches on Wiki Монгол:

Чингисийн чулууны бичигШавжМонгол ВикипедиаМандуул хаанХиагтын гэрээХүхэрт устөрөгчТоргуудХүүрнэл зохиолВьетнамТэгш боломжАристотельХагас дамжуулагчХар-Ус нуурХүлэмжийн хийХидан УлсСонирхлын бүлэгЦагийн бүсХалхын голын дайнНүүр хуудасГанхүүгийн ПүрэвбатДархан (хот)ЭкологиНүүрстөрөгчНуурМонгол ёсХимийн холбооБутанЭнэтхэгийн философиМонголын Нууц ТовчооДээрэлхүүЛитрОлимпын наадамГазар хөдлөлтМанжууд хятадыг эзэлсэн ньСанжаасүрэнгийн ЗоригЦагадайРибонуклейн хүчилДалайЦусны цагаан эсДогсомын БодооГүн ухаанЛуи АрмстронгСоциал демократХэнтий аймагАтрын аянБархасбадьМонгол бахархлын өдөрМэдээллийн аюулгүй байдалТуул голУлс орнуудын газар нутгийн хэмжээМонголын Ардчилсан НамБондАмерикийн Нэгдсэн УлсАрван хоёр жилКазахстанНисэх онгоцСуэцийн сувагАнгарагМодун шаньюйДэд бүтэцМонгол Улсын Үндсэн ХуульНатриХолбоотны эвсэлАзийн орнуудын жагсаалтУвс аймагМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтКатализаторГовьсүмбэр аймагМөнгө4 сарын 18Богд хааны Засгийн газарДоргоӨнгөЭсМонгол хоолХимийн элементАргын тоололДоной нисэх буудалПроцессор🡆 More