Малайз

Малайз (Малай: Malaysia) нь 13 муж, 3 холбооны нутгаас бүрдэх Зүүн Өмнөд Азийн орон юм.

Нийт газар нутгийн хэмжээ нь 330,803 кв.км. Нийслэл хот нь Куала Лумпур, Холбооны Засгийн газар Путражаяа хотод байрлана. 2018 оны байдлаар улсын нийт хүн ам 31 сая 890 мянга бөгөөд 70 % орчим нь хотод амьдардаг. Албан ёсны хэл-малай.

Малайз
Malaysia (Малай)
Малайз улсын далбаа
Төрийн далбаа
Малайз улсын Сүлд
Сүлд
Уриа: Bersekutu Bertambah Mutu
برسکوتو برتمبه موتو (Жави)
"Эв нэгдэл хүч болно"
Төрийн дуулал: Negaraku
"Миний эх орон"
Малайз
Малайз
 Малайз улсын байршил (хар ногоон)

– Ази (хар саарал & цагаан)
– АСЕАН (хар саарал)

Нийслэл
ба томоохон хот
Куала Лумпур
3°8′N 101°41′E / 3.133°N 101.683°E / 3.133; 101.683
Засаг захиргааны төвПутражая
2°56′N 101°42′E / 2.933°N 101.700°E / 2.933; 101.700
Албан ёсны хэлМалай хэл
Зөвшөөрөгдсөн хэлАнгли хэл
Угсаатны бүлгүүд
(2021)
  • 69.7% Бумипутра
    • 57.3% Малайчууд
    • 12.4% Саба, Саравак болон Оранг Аслийн уугуул иргэд
  • 22.9% Хятадууд
  • 6.6% Энэтхэгчүүд‎
  • 0.8% бусад
Шашин
(2020)
  • 63.5% Суннит Ислам (албан ёсны)
  • 18.7% Буддизм
  • 9.1% Христ
  • 6.1% Хиндүизм
  • 0.9% бусад
  • 1.8% мэдэгдээгүй
Ард түмний нэршилМалайзчууд
Төр засагХолбооны парламентын үндсэн хуульт сонгомол хаант засаглал
• Хаан
Абдуллах ал-Хадж
• Ерөнхий Сайд
Анвар Ибрахим
Хууль тогтоох байгууллагаПарламент
• Дээд танхим
Деван Негара (Сенат)
• Доод танхим
Деван Ракят (Төлөөлөгчдийн танхим)
Тусгаар тогтнол 
• Малайн холбоо
8 сарын 31, 1957 он
• Саравакийн бие даасан засаглал
7 сарын 22, 1963 он
• Хойд Борнеогийн бие даасан засаглал
8 сарын 31, 1963 он
• Малайзын тунхаглал
9 сарын 16, 1963 он
Газар нутаг
• Нийт
329,847 км2 (67)
• Усны эзлэх талбай (%)
0.3
Хүн ам
• 2023 тооцоо
33,200,000 (45)
• 2023 тооллого
32,447,385
• Нягтаршил
101/км2 (116)
ДНБ (ХАЧТ)2023 тооцоо
• Нийт
$1.230 их наяд (31)
• Нэг хүнд ноогдох
$36,847 (54)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$447,026 тэрбум (35)
• Нэг хүнд ноогдох
$13,382 (66)
ОТББИ (2018)  41.2
дундаж
ХХИ (2021) 0.803
маш өндөр · 62
Мөнгөний нэгжРинггит (RM) (MYR)
Цагийн бүсUTC+8 (МСЦ)
Огнооны форматөө-сс-жжжж
Жолооны талзүүн
Утасны томьёо+60
Домэйн нэр.my

Улсын газар нутаг нь Өмнөд Хятадын тэнгисээр зааглагдсан хоёр салангид, тодруулбал Энэтхэг-Хятадын хойг дахь Баруун Малайз, Калимантан арал дахь Зүүн Малайзаас бүтнэ. Малайз нь Тайланд, Индонез, Сингапур, Бруней, Филиппинтэй хиллэнэ. Тус улс нь экваторт ойрхон учраас халуун орны уур амьсгалтай.

Гадаад харилцаа

НҮБ болон Зүүн өмнөд азийн олон улсын байгууллага болох АСЕАН-ны гишүүн. Мөн Исламын орнуудын хамтын ажиллагааны байгууллага, АПЕК-ын гишүүн орон.

Монгол-Малайзын харилцаа

Монгол Улс Малайз Улстай 1971 оны 9 дүгээр сарын 8-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс Малайз Улсыг Бангкок дахь ЭСЯ-наас хавсран хариуцдаг. 1994 оны 4 дүгээр сараас монголчууд 30 хүртэл хоног Малайз Улсад визгүй зорчих эрхтэй болсон. Малайзад 2017 оны байдлаар 350 орчим монгол иргэн оршин сууж байгаа бөгөөд тэдний 250 нь Малайзын их, дээд сургууль, коллеж, хэлний дамжаанд суралцаж байна.

Газар зүй

Малайз 
Олон арлын нэг Редан арал
Малайз 
Калимантан арлын газар зүйн зураг

Малайз орон 329,847 км² газар нутаг эзлэсэн дэлхийн 67-р том орон. хойгийн Өрнө Малайз нь Тайландтай, арлын Дорно Малайз нь Индонез, Брунейтэй газраар хиллэдэг. Сингапуртай багахан хоолой дээгүүрх гүүрээр холбогддог. Тэнгисийн хянах мужаар Вьетнам, Филиппинд тулна. Малайзын хоёр хэсгийг Хятадын өмнөд тэнгис заагласан.

Энэтхэг-хятадын хойг дахь Өрнө Малайз 740 км урт, 322 км өргөн. Хоёр талын нам доор газрыг зааглан голоор нь Титиванса нуруу тогтжээ. Уул нурууд ширэнгэн ойтой, боржин гэх мэт магмын гаралт чулуулагтай. Жохор мужийн өмнөд үзүүрийн Пиай хошуу Евразийн эх газрын өмнөд цэг юм. Малаккын хоолойгоор Суматра арлаас зааглагдана. Эргийн урт 1931 км.

Калимантан арал дээрх Дорно Малайз арлын төв рүү, Индонез-Малайзын хил дагуу уул нуруудтай. Крокер нуруу Саравак, Сабах хоёр мужийг тусгаарлана. Энд Малайзын хамгийн өндөр Кинабалу уул (4095 м) бий. Саравакт Мулу агуй гэх онцгой тогтоцтой газар байдаг.

Малайз эрэг дагуу олон аралтайгаас Банги арал хамгийн том. Малайз экваторын уур амьсгалтай, их чийгшдэг, дотроо уулын, нам доор газрын, эргийн, мөн муссон салхины нөлөөгөөр гээд газар газарт өөр байдаг. Жилд дунджаар 250 см хур тунадас унадаг.

Тэмдэглэл

Эшлэл

Цахим холбоос

This article uses material from the Wikipedia Монгол article Малайз, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.

Tags:

Малайз Гадаад харилцааМалайз Газар зүйМалайз ТэмдэглэлМалайз ЭшлэлМалайз Цахим холбоосМалайзАзиЗүүн Өмнөд АзиКуала ЛумпурНийслэлУлс

🔥 Trending searches on Wiki Монгол:

НарАрилжааны банкХатууГэсэрЗэсАльберт ЭйнштейнАннэ ФранкДалайМонголчуудын Хорезм рүү хийсэн дайралтОлон улсын нэгжийн системБархасбадьЧингисийн тоололАрван хоёр жилЁлБогд хан уулЖамухаМонгол Улсын Ерөнхий СайдБоржигинАрсланМөлхөгчАр МонголПунсалмаагийн ОчирбатДархлаа судлалБуриад ястанЁс зүйХүйсийн эрх тэгш байдалАлтай Таван БогдҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрОзоны давхаргаЕгипетийн пирамидуудХөдөө аж ахуйИнч (нэгж)НянЮНЕСКОСонгодог эдийн засгийн ухаанХотон (ястан)Төв мэдрэлийн тогтолцооЗасгийн газрын төсөвБромГазар хөдлөлтГэрлийн хурдМонгол цаг тоололКельвинХөнгөн цагаанАрхангай аймагНаполеонГэрБиохимиМонголд Бурханы шашин дэлгэрсэн түүхҮйлдвэрлэлСүхбаатар аймагМонгол наадгайХөдөлгөөн (физик)Цагийн бүсХайлах температурМорин хуурын үүслийн тухай домогЗүрхВатт (нэгж)ЗудҮхэрТулуйНүүр хуудасЧихЭкологиДуурьАмьтанНомхон далайАж үйлдвэрийн хувьсгалДөргөнэНүүрстөрөгчКоминтернАлтайн нурууЧулуун зэвсгийн үеСүбэдэй баатарПеруВаршавын гэрээНимбэг🡆 More