Литва

Литва (Литва: Lietuva Загвар:IPA-lt), албан ёсоор Бүгд Найрамдах Литва Улс (Литва: Lietuvos Respublika Загвар:IPA-lt), нь Европын Балтын бүс нутагт оршдог улс юм.

Энэ нь Балтын гурван орны нэг ба Балтын тэнгисийн зүүн эрэгт оршдог.

Бүгд Найрамдах Литва Улс
ᠪᠦᢉᠦᠳᠡ
ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ
ᠯᠢᠲ᠋ᠸᠠ
ᠤᠯᠤᠰ
Lietuvos Respublika (Литва)
Flag of Lithuania
Төрийн далбаа
Coat of arms of Lithuania
Сүлд
Төрийн дуулал: 
Tautiška giesmė
"Үндэсний Дуулал"
Литва
Литва
 Литва улсын байршил (хар ногоон)

– Европ (ногоон & хар саарал)
– Европын Холбоо (ногоон)  –  [Legend]

Нийслэл
ба томоохон хот
Вильнюс
54°41′N 25°19′E / 54.683°N 25.317°E / 54.683; 25.317
Албан ёсны хэлЛитва хэл
Угсаатны бүлгүүд
(2021)
Шашин
(2021)
  • 79.4% Христийн шашин
  • —74.2% Католик
  • —5.2% Бусад Христийн урсгал
  • 6.1% Шашингүй
  • 0.8% Бусад
  • 13.7% Хариулаагүй
Ард түмний нэршилЛитвачууд
Төр засагНэгдмэл холимог засаглалтай бүгд найрамдах улс
• Ерөнхийлөгч
Гитанас Науседа
• Ерөнхий Сайд
Ингрида Шимоните
• Сеймийн Дарга
Виктория Чмилите-Нильсен
Хууль тогтоох байгууллагаСейм
Түүх
• Анх дурдагдсан
3 сарын 9, 1009
1236
• Миндовгас хаан ширээнд залрав
7 сарын 6, 1253
• Польштой нэгдсэн
2 сарын 2, 1386
• Хамтын нөхөрлөл байгуулагдав
7 сарын 1, 1569
• Хуваагдсан
10 сарын 24, 1795
• Тусгаар тогтнолоо сэргээв
2 сарын 16, 1918
• Тусгаар тогтнолоо дахин сэргээв
3 сарын 11, 1990
• НАТО-д элсэв
3 сарын 29, 2004
• ЕХ-д нэгдэв
5 сарын 1, 2004
Газар нутаг
• Нийт
65,300 км2 (121)
• Усны эзлэх талбай (%)
1.98 (2015)
Хүн ам
• 2022 тооцоо
2,835,988 (137)
• Нягтаршил
43/км2 (138)
ДНБ (ХАЧТ)2022 тооцоо
• Нийт
$129 тэрбум (87)
• Нэг хүнд ноогдох
$46,479 (37)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$69 тэрбум (81)
• Нэг хүнд ноогдох
$25,015 (52)
ОТББИ (2020)  35.1
дундаж
ХХИ (2019) 0.882
маш өндөр · 34
Мөнгөний нэгжЕвро (€) (EUR)
Цагийн бүсUTC+2 (ЗЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+3 (ЗЕЗЦ)
Огнооны форматжжжж/сс/өө (МЭ)
Жолооны талбаруун гарын
Утасны томьёо+370
Домэйн нэр.lta
Вэбсайт
lithuania.lt
  1. Мөн .eu, Европын Холбооны бусад улсуудтай хамт хэрэглэгддэг.

1991 онд НҮБ-д элссэн бөгөөд 2004 онд Европын Холбоо, НАТО-гийн гишүүн болсон.

Литва Улс хойд талаараа Латви (хил 453 км урт), зүүн талаараа Беларусь (502 км), баруун урд талаараа Польш (91 км), Орос (Калининград мужаар 227 км) гэх 4 улстай газраар хиллэж, баруун талаараа Балтын тэнгис дагуу 97 км газар нутгтай.

Литва 65,300 км² (дэлхийд 123-р том) газар нутагтай бөгөөд 2023 онд 2.866.165 сая хүн амтай (дэлхийд 137-р олон) байна. Нэг км²-т 50.3 хүн (дэлхийд 120-р шигүү ) оногдож байна. Хүн амын тоогоор Монголоос бага бөгөөд газар нутгаараа 25 дахин бага юм.

Дээр үед Балтын тэнгисийн эргээр Балт аймгууд байдаг байв. Тэднээс Миндовгас гэгч хавь ойрыг нэгтгэж Литвын бэйст улсыг 1253 онд байгуулсан. 14-р зууны үед улам хүчирхэгжиж, өнөөгийн Литва, Беларусь, Украин болон Польш, Оросын зарим хэсгийг хамарсан Европын хамгийн том нутагтай улс болж байв. 1569 онд Люблины гэрээгээр Польш-Литвын хамтын нөхөрлөл гэх холбоо үүсэж бас хоёр зуу илүү жил оршин байж байгаад хажуугийн нөлөөгөөр салж, Литва Оросын эзэнт гүрний мэдэлд орчихсон юм. Орост хаант засаг унасны дараа Латви, Эстонийн адилаар 1918 онд тусгаар тогтнож, 1944 оноос ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж, эцэстээ ЗХУ бутрахад хамгийн түрүүнд 1990 оны 3 сарын 11-нд тусгаар тогтнолоо зарласан байна.

Латви, Эстони хоёртой харьцуулахад Литва улс нь цөөн орос иргэдтэй. 2011 оны тооцоогоор хүн амын 84.6% нь (2.583 сая)-ийг литва, 6.0% нь польш, 4.8% нь орос, 4.6% нь бусад яс үндэст хүн юм байна. Литва хэл улсын цор ганц албан ёсны хэл болно. Литва хэл бол Балт төрлийн оршин байгаа хоёр хэлний нэг (нөгөөх нь Латви хэл) юм.

Литва улсын нутаг дэвсгэр эхлээд 10 нэгжид, цаашилбал дотроо 60 нэгжид хуваагддаг. Литваар "apskritis" (Орос: уезд; Англи: county) гэх том нэгж нь дунджаар 6,530 км² нутаг, 320 мянган хүнийг харьяалдаг. Монгол хэлнээ «хошуу» гэж орчуулан ойлговол болмоор байдаг юм. Литвад нийслэл Вильнюс (2011 онд 552,445 оршин суугчтай байв), Каунас (321,200) тэргүүтэй бумаас олон хүнтэй 5 хот байдаг. Алдарт Жальгирис спорт клуб байрладаг хот.

2022 оны байдлаар 100 мянгаас илүү хүн амтай хотууд:

Түүх

Дундад зууны үед Литвын Их Гүнт улс байгуулагдсан байна. 1253 оны 7-р сарын 6-нд нэгдсэн Литвын захирагч Миндаугасын хаан ширээнд өргөмжилсний дараа Литвын улс дэлхийн газрын зураг дээр гарч ирсэн гэж үздэг. Ромын Папын захирамжаар ​​Литвад - вант улсад өргөмжилсөн байна. Энэ нь Литвийг Баруун Европ даяар хүлээн зөвшөөрч, Баруун Европын улс төрийн тогтолцооны нэгэн эрх тэгш гишүүнээр хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. 1387 онд албан ёсоор Христийн шашинтай Литва улс барууны хөгжлийн замыг сонгож бичиг үсэг хөгжүүлж, сургууль байгуулж, Литвын оюутнууд Европын их дээд сургуульд суралцах болсон байна.

1410 онд Литва нь Польштой хамтран Германы загалмайтнуудын эсрэг Грунвалдын тулалдаанд ялж улмаар Литва улс хүч чадлынхаа оргилд хүрсэн юм. Энэ үед Литвын Их Гүнт улсын нутаг дэвсгэр Балтийн тэнгисээс Хар тэнгис хүртэл, Польшоос Смоленск хүртэл үргэлжилсэн газар нутагтай байсан. Литва нь Зүүн болон Төв Европын улс төрийн том чухал хүчин болж байсан. Тухайн үед гадны бүх хүмүүсийг боломжит дайсан гэж үздэг байсан ч Литва улс амжилттай хөгжсөн шалтгаан нь бусад ард түмний шашин шүтлэг, орон нутгийн зан заншилд тэвчээртэй хандах явдал байсан гэж үздэг.

Эртний төрийн эрх зүйн дэг журмын эрх зүйн үндсийг бүрдүүлсэн Литвын дүрмүүд үүнийг 16-р зуунд харуулжээ. Литва нь Төв Европын салшгүй хэсэг болсон. 18-р зууны төгсгөлд, тухайлбал 1791 онд 5-р сарын 3-ны Үндсэн хуулийг баталж, Европт анхны, Францын үндсэн хуулиас өмнө, дэлхийд хоёрт бичигдсэн Үндсэн хууль болсон юм.

1569 онд Люблин хотод Польштой нэгдэх гэрээ байгуулж нэгдсэн нэг улс болсон.

1579 онд Вильнюсын Их сургууль байгуулагдаж Литвын дээд боловсролын үүслийг тавьсан байна. Вильнюсын Их сургууль нь Литвын Их Гүнт улс төдийгүй Зүүн Европ даяар анхны дээд сургууль болж байжээ.

18-р зуунд, "Умардын дайн"-ы дараа Польш-Литвын улс задралд орж, бодит байдал дээр Оросын эзэнт гүрний мэдэлд орсон байна. 1772, 1793, 1795 онуудад Польш-Литвын хамтын нөхөрлөлийн нутаг дэвсгэр бүхэлдээ Орос, Прусс, Австри улс хувааж авчээ. Литвын Их Гүнт улсын ихэнх нутгийг Оросын хаант улсад хүчээр нэгтгэсэн байна.

1917 оны 9-р сарын 18-22-нд Германы эзлэн түрэмгийлэгч захиргааны удирдлаган дор бага хурал болж, Литвын ард түмний зөвлөл болох Литвын Тариба байгуулагдахыг зарлав. 1918 оны 2-р сарын 16-нд Вилна хотод Литвын ард түмний төлөөлөгч (литва. Lietuvos Taryba) тусгаар тогтносон Литвын улсыг сэргээн тунхагласан байна.

1920-1922 онд Литва улсыг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрөв.

1922 онд Литвад парламентын Бүгд найрамдах улс байгуулах тухай Үндсэн хууль батлагдсан. 1923 онд хүн амын тооллого явуулсан.

1926 онд Литвад Таутининки намын удирдагч Антанас Сметонагаар удирдуулсан цэргийн эргэлт гарч, 1938 оны Үндсэн хуульд заасан авторитар дэглэм тогтоов.

1939 оны 3-р сарын 22-нд Герман Литвад ультиматум тавьж, Клайпеда мужийг түүнд шилжүүлэхийг шаардсан бөгөөд Литва үүнийг хүлээн авахаас өөр аргагүй болжээ.

1940 оны 6-р сарын 15-нд И.Сталин, А.Хитлер хоёрын тохиролцооны дагуу Зөвлөлт Холбоот Улс Литвийг эзлэн авээ. Литва зөвхөн Зөвлөлт төдийгүй Германы эзлэн түрэмгийллийг даван туулж чадсан. Партизанууд Литвын тусгаар тогтнолыг хамгаалахын тулд боссон. Тэдний тэмцлийн жилүүд бол Литвын түүхэн дэх хамгийн аймшигтай, эмгэнэлтэй үеүүдийн нэг байсан юм.

1944 онд Зөвлөлтийн цэргүүд нацистуудыг түлхэн унагаж, Литва дахин ЗХУ-ын нэг хэсэг болжээ.

1990 оны 3-р сарын 11-нд Литва улс тусгаар тогтнолоо сэргээн тогтоов. Гэсэн хэдий ч ЗХУ-ын засгийн газар эсэргүүцлийн шинж тэмдэг болгон 1991 оны 1-р сарын 13-нд цэргийн хүнд техникээр зэвсэглэсэн тусгайлан байгуулагдсан десантын бүлгүүдийг Вильнюс руу илгээв. Гэхдээ зэвсэг тэднийг айлгаж чадаагүй бөгөөд Зөвлөлтийн түрэмгийллийг тайван замаар - зэвсэггүй, зөвхөн дуу хуур, бүрэн итгэлээр няцааж чадсан байна. Тиймээс Литвад тэр үеийн үйл явдлуудыг "дуутай хувьсгал" гэж нэрлэдэг. Ийнхүү Литва улс түүхэндээ гурав дахь удаагаа бие даасан амьдралын эрин үеийг эхлүүлжээ.

Цахим холбоос

Литва 
Wiktionary
Wiktionary: Литва – Энэ үгийг тайлбар толиос харна уу
Литва  Commons: Литва – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эх үүсвэр

Tags:

Балтын тэнгисЕвропЛитва хэл

🔥 Trending searches on Wiki Монгол:

Ньютон (нэгж)Булган аймагХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалЦөлжилтРомын эзэнт гүрэнЧингис хааны дөрвөн хүлэг баатарКарл МарксХайлуур жоншКиргизШанхайн Хамтын Ажиллагааны БайгууллагаНэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улсуудМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтЦахилгаан цэнэгНайманГазар зүйн солбицлын системМарко ПолоТань руу нүүж явнаДэлхийн агаар мандалФотосинтезМексикГалт уулМонгол орны уулсТомас Альва ЭдисонБайгалийн нөөцСуурь машинХөвсгөл аймагХоолны давсБайгальИсламЭнзимДавсны хүчилХөдөлгүүрУураг (молекул)Дундад зууны монгол аймгуудУлаанбаатарын ерөнхий боловсролын сургуулийн жагсаалтМонгол Улсын Зэвсэгт ХүчинУхаалаг гар утасЭрдэнэтМалайзАртерийн судасФернан МагелланСоциал демократИосиф СталинӨвөрхангай аймагЦементХэлПольшЦардуулЭтанолБулчинТөгс-Очирын НамнансүрэнИракХархорумӨвөр МонголЛувсаннямын ГантөмөрСэлэнгэ аймагХишигтэнЖон Мейнард КейнсҮйлдлийн системТалхМонголын мөнгөн тэмдэгтГалогенГэрэгэҮет хөлтөнХойд Цэнхэрийн агуйҮзэмчинБөөрний дутагдалЧингүнжавХлорНатрийн гидроксидМонгол морьТоорил ханЛитрНуклейн хүчилХААН БанкЕвроДобу мэргэнЛигдэн хаан🡆 More