Википедиа (Англи: Wikipedia) — Америкийн Викимедиа сан хэмээх төрийн бус байгууллагын сервер дээр хадгалагдсан, хэн ч хувь нэмэрлэж, хянан шүүж, засаж шинэчилж болох, нийтийн хэрэглээний цахим нэвтэрхий толь юм.
Википедиа дэлхийн хамгийн их ашиглагддаг арван цахим талбарт багтдаг бөгөөд олон сая хүнд энгийн мэдлэгийн сурвалж бичиг болдог.
URL | Wiki Монгол.org |
---|---|
Уриа | Хэн ч нэмэрлэж болох чөлөөт нэвтэрхий толь |
Ашгийн төлөө эсэх | үгүй |
Сайтын төрөл | Интернэт нэвтэрхий толины төсөл |
Бүртгэл | шаардлагагүй (хуудсыг хамгаалах, шинэ өгүүлэл бичих, файл оруулах зэрэгт зайлшгүй шаардлагатай) |
Боломжит хэл(нүүд) | идэвхитэй 257 хувилбар (нийт 278) |
Агуулгын лиценз | Creative Commons Attribution/ Share-Alike 3.0 and GFDL dual-license |
Эзэмшигч | Викимедиа сан (ашгийн бус) |
Бүтээгч | Жимми Уэйлс, Ларри Сангэр |
Нээгдсэн | 2001 оны 1 сарын 15 |
Алексагийн чансаа | ▲ 8 (2011 оны 1 сарын байдлаар) |
Одоогийн статус | Идэвхитэй |
Жимми Уэйлс, Ларри Сэнгер хоёр удирдан 2001 оны 1 сарын 15-нд англи хэлээр анхлан гаргасан ба удалгүй олон хэлээр бичигдэх сүлжээ болж өдгөө 291 хэл бичгээр Википедиа нээгдэж, хамгийн ихдээ 5 сая, бүгд 37 сая хуудас өгүүлэл бичигдээд байна. 2014 оны статистикт дурдсанаар сар бүр 500 сая хүн, 18 тэрбум удаа тус сайтын хуудсыг нээж харж байв.
Википедиа олон хүнд тус болж талархлыг хүлээж, мөн олон хүнээс сөрөг шүүмж авч байгаа.
Хавай хэлний «wikiwiki» (түргэн), англи хэлний «encyclopedia» (нэвтэрхий толь) гэсэн хоёр үгний нийлэмж юм.
Америкийн Bomis компанийн захирал Жимми Уэйлс англи хэлээр нийтээр засч болох цахим нэвтэрхий толь бүтээхийг зорьсныг ерөнхий хянан тохиолдуулагч Ларри Сэнгер гүйцэлдүүлжээ. 2000 оны 3 сарын 9-нд Nupedia нэрээр эхэлсэн төсөл 2001 оны 1 сарын 15-нд өнөөгийн Википедиа болж өөрчлөгдсөн юм. Эхэндээ дан англи хэлнийх байхдаа www.wikipedia.com хаягтай байсан бол олон хэлнийх болоод 2002 оноос хойш www.wikipedia.org хаягтай болсон.
2001 оны 8-р сард 8000 өгүүлэл, 2001 оны төгсгөлд 18 хэлээр 20000 өгүүлэл бичигдээд байв. 2002 онд 26, 2003 онд 46, 2004 онд 161 хэлний Википедиа нээгдсэн байв. 2007 онд хамгийн том сан болох англи хэлний хувилбар нь сая өгүүлэлтэй болж байсан ба 15-р зууны «Юнлөгийн их тэмдэглэл»-ээс илүү зүйл бичигдсэн нэвтэрхий толь болж дэлхийн дээд амжилт тогтоожээ.
2009 оноос эхлээд Википедиад хувь нэмэрлэгч хүний тоо аажим буурч эхэлсэн. 2013 оны нэгэн судалгаагаар 2007 онтой харьцуулахад хувь нэмэрлэгчийнхээ 1/3-ийг алдсан гэжээ. Нэг талаар үүнд олон сая хэрэглэгчтэй хэлнээ өгүүлэх зүйлийн тоо гүйцэж ханаж буй нь нөлөөлөв.
Википедиаг хүмүүс ихээр хэрэглэхийн хэрээр Википедиагийн өгүүллийн үнэн эсэхэд шүүмжлэлтэй хандах болсон. Америкийн нэгэн сэтгүүлч Википедиа дахь мэдээллийг «үнэн, тал нь үнэн, худал» гэж гурван хэсэг болгон үзсэн байдаг. Аливаа шүүмжлэгч нар Википедиагийн хуудсыг хэн ч хэзээ ч засварлаж болдог нь түүнд итгэх итгэлийг алдагдуулж байна гэдэг. Ялангуяа эрдэм шинжилгээ, эмнэлгийн мэргэжлийн дутмаг мэдээ Википедиад орсоноор буруу мэдээ уншигчид очих эрсдэлтэй.
2015 оны 12-р сарын 12-ны байдлаар:
Д/д | Ялгах нэр | Хэл бичиг | Хаяг | Үүссэн огноо | Өгүүллийн тоо | Хэрэглэгчийн тоо | |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Буриад Википедиа | буриад, кирилл | bxr.wikipedia.org | 2006.02 | 1,461 | 6,696 | |
2 | Монгол Википедиа | монгол, кирилл | mn.wikipedia.org | 2004.02.29 | 15,032 | 37,023 | |
3 | Халимаг Википедиа | халимаг, кирил | xal.wikipedia.org | — | 2,019 | 5,443 | |
- | төсөл | монгол, монгол | Wp/mvf/Sedvüüd | — | — | — |
Буман өгүүлэлтэй: Українська (украин) • Català (каталан) • Norsk bokmål (норвеги) • فارسی (перс) • Suomi (фин) • Bahasa Indonesia (индонез) • Česká (чех) • 한국어 (солонгос) • العربية (араб) • Magyar (мажар) • Bahasa Melayu (малай) • Српски/Srpski (серби) • Română (румын) • Türkçe (турк) • Қазақша (казах) • Esperanto (эсперанто) • Slovenčina (словак)
Монгол төрлийн: Буряад хэлэн (буриад монгол) • Хальмг келн (халимаг монгол)
For non-Mongolian speakers please visit our Embassy, or our Guestbook and Help page for general enquiries.
This article uses material from the Wikipedia Монгол article Википедиа, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.