Бутан

Бутан, албан ёсоор Бутаны Хаант Улс нь Гималайн нурууны зүүн хошуунд орших далайд гарцгүй, өмнөд Азийн орон юм.

Бутан улс нь зүүн, урд, баруун талдаа Энэтхэг, хойд талдаа Хятад улсуудтай хил залгадгаас гадна Балба, Бангладеш улсуудтай ойролцоо байрладаг.

Бутаны Хаант Улс
འབྲུག་རྒྱལ་ཁབ (Зонка)
Druk Gyal Khap
Бутан улсын далбаа
Далбаа
Бутан улсын Сүлд
Сүлд
Төрийн дуулал: འབྲུག་ཙན་དན་
Друк Цэндэн
"Аянгат лууны улс"
Бутан
Нийслэл
ба томоохон хот
Тхимпху
27°28.0′N 89°38.5′E / 27.4667°N 89.6417°E / 27.4667; 89.6417
Албан ёсны хэлЗонка хэл
Шашин
(2020)
  • 84.3% Буддизм (албан ёсны)
  • 11.3% Хиндүизм
  • 3.2% Бомб
  • 0.7% Христ
  • 0.5% Бусад
Ард түмний нэршилБутанчууд‎
Төр засагНэгдмэл парламентын хагас-үндсэн хуульт хаант засаг
• Хаан
Жигмэдгэсэрнамжил Ванчиг
• Ерөнхий Сайд
Лотай Цэрин
Хууль тогтоох байгууллагаПарламент
• Дээд танхим
Үндэсний Зөвлөл
• Доод танхим
Үндэсний Ассамблей
Түүх
• Бутаны нэгдэл
1616–1634
• Десигийн удирдлагын эрин үе
1650–1905
• Ванчигийн овгийн эхлэл
12 сарын 17, 1907 он
• Энэтхэг-Бутаны гэрээ
8 сарын 8, 1949 он
9 сарын 21, 1971 он
• Үндсэн хуульт хаант засаг
7 сарын 18, 2008 он
Газар нутаг
• Нийт
38,394 км2 (133)
• Усны эзлэх талбай (%)
1.1
Хүн ам
• 2021 тооцоо
777,486 (165)
• 2022 тооллого
727,145
• Нягтаршил
19.3/км2 (162)
ДНБ (ХАЧТ)2022 тооцоо
• Нийт
$9.8 тэрбум (166)
• Нэг хүнд ноогдох
$12,970 (95)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$2.6 тэрбум (178)
• Нэг хүнд ноогдох
$3,144 (124)
ОТББИ (2017)37.4
дундаж
ХХИ (2021) 0.666
дундаж · 127
Мөнгөний нэгжНгултрум (BTN)
Энэтхэг рупи (₹) (INR)
Цагийн бүсUTC+06 (BTT)
Огнооны форматЖЖЖЖ-СС-ӨӨ
Жолооны талзүүн
Утасны томьёо+975
Домэйн нэр.bt

Бутан нь 17-р зууны үед төрт улсгүй, салангид олон жижиг хамжлагат ёс тогтож байсныг 1616 онд Төвөддөө хавчигдсан лам Агваан Намжил ирж нэгтгэн, улс болгосноор өнөөгийн Бутаны суурийг тавьжээ. Агваан Намжилийг 1654 онд өөд болсноос хойш, дотоодын тэмцэл, хөрш улсуудын эзэмшилд орж гарч явсаар, 1910 онд Британид хүлээн зөвшөөрөгдөж, холбоотон болсноор тусгаар улс болсон.

Бутанчуудын дийлэнх нь Төвөдийн Буддын шашны шүтлэгтэй. Хэмжээлшгүй эрхт хаант ёстой байсан Бутан 2007 онд Үндсэн хуульт хаант улс болсон юм. Одоогийн хаан нь Жигмэдгэсэрнамжил Ванчиг, улсын нийслэл нь Тхимпху хот юм.

Бутан нь нийт 38,394 ам дөрвөлжин километр нутагтай, 691,141 хүн амтай болох ба эдгээр үзүүлэлтээр жижиг орны ангилалд багтах юм. Бутанд аман ярианы 24 хэл байгаагаас Жонха хэл нь албан ёсны улсын хэл болдог.

Бутаны Хаант Улс Өмнөд Азид БНХАУ, Энэтхэг улстай хиллэн оршино. Д.т.д. 7554 м хүртэл өргөгдсөн Брахмапутра голын са газрын өргөн хөндийгөөр хэрчигдсэн тус орны уулын доод хэсэг тропикийн, дээд хэсэг нэлээд хүйтэн уур амьсгалтай. Мөнх ногоон навчит болон навчаа гөвдөг шилмүүст ойтой. Үнэт мод, төмрийн хүдэр, нүүрс, гөлтгөнө, гялтгануур зэрэг баялагтай.

Бутаны хүн ам нь бхоти болон төвөд, балба, энэтхэг гаралтай хүмүүсээс бүрдэнэ. Албан ёсны хэл нь зонг-кэ буюу бхоти.

Тус улс нь феодалын харилцаа ноёрхсон хөдөө аж ахуйн орон бөгөөд ажил эрхэлдэг хүн амын 95 хувь хөдөө аж ахуйд ажилладаг. Голын хөндий, уулын хормойгоор усалгаатай газар тариалан эрхэлнэ. Газар тариаланд тутрага, буудай, арвай, шар будаа, эрдэнэ шиш, гурвалжин будаа, төмс, хөвөн тариалж хүнсний ногоо, жимс, цэцэрлэгийн аж ахуй голлодог. Бэлчээрийн мал аж ахуйтай. Үхэр, сарлаг, хонь, луус, гахай өсгөнө.

Гар үйлдвэрийн аргаар хөвөн, хивс, сүлжмэл эдлэл, хөдөө аж ахуйн ба гэр ахуйн хэрэгсэл, мод, металлаар гоёл чимэглэлийн зүйл хийнэ.

Төмрийн хүдэр, нүүрс, гөлтгөнө, гялтгануур олборлодог. Гадаадад модон эдлэл, лаазалсан жимс, заар гаргана.

Бутан Энэтхэгтэй гэрээ бүхий онцгой харилцаатай оршдог. Хоёр улсын 1949 оны гэрээ ёсоор Бутан нь батлан хамгаалах асуудал болон дотоодын бүх хэрэгтээ бүрэн дүүрэн бие даасан боловч гадаад бодлогын салбарт Энэтхэгийн засгийн газрын зөвлөгөөг мөрдлөг болгодог. Тхимпху хотод Энэтхэгийн засгийн газрын улс төрийн төлөөлөгчийн байнгын өргөө байна.

Бутан бол Үндсэн хууль бүхий хаант улс юм. Энэ улс шуудангийн маркаараа дэлхийд алдартай бөгөөд энэ нь ихээхэн орлогын эх үүсвэр болдог байна.

Бутаны засгийн газар эвсэлд үл нэгдэх, улс орнуудтай найрамдалтай, энх тайвнаар зэрэгцэн орших бодлого явуулж байна.

Мөнгөний нэгж нь нгултрум (тикчунг)

Эшлэл

Tags:

АзиБалбаБангладешГималайн нурууДалайд гарцгүй улсУлсХятадЭнэтхэгӨмнөд Ази

🔥 Trending searches on Wiki Монгол:

АнглиИргэний нийгэмШатарХамаг МонголЦахилгаан оронНатурал тооНийгмийн институтБодончарСайн уу, амьдрал миньАгаар мандалБайгальХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалНомМонгол ба Нэгдсэн Үндэстний БайгууллагаУрвалын хурдЛитрТэмбүүМеталлНьютоны хуулиудБархасбадьАфродитаХүрэл зэвсгийн үеЗэврэлтЭрх зүйДээлийн бүсЦагаан сарЦэрэг Онолтын Улиастайн бослогоЗундуйн ЗундарьНидерландМэргидУсны эрчим хүчМонгол ёсДува сохорЭдийн засгийн шинжлэх ухаанХимийн холбооКонвекцГэр бүлСанжаасүрэнгийн ЗоригМонгол Улсын Засгийн ГазарУураг (молекул)Халх журам XYIII зууны үеийн монголын хууль цаазАлтай Таван БогдНАТОАнгарагМонголчууд Алтан улсыг дайлсан ньИрвэсНисэх онгоцХанбумбат нисэх буудалМонгол улсын төрийн сүлдУур амьсгалДартсХурдатгалТуйлын туулайСудалгааМорины уралдаанАлтан улсКазахстанМонголын Нууц ТовчооСоёмбо тэмдэгЦагаадайн УлсАмерикийн Нэгдсэн УлсХалхын голын дайнОросӨгэдэй хаанПенициллинАвга болон нагацТаван замын байлдаанУсПалеолитВэб сайтМонголын Ардчилсан ХолбооУргамалОлноо Өргөгдсөн Монгол УлсХалимОтгонтэнгэрДавсны хүчилМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтНатриБатмөнхийн Сарантуяа🡆 More