Беларусь

Беларусь (Беларусь: Беларусь; Орос: Беларусь, Белоруссия), албан ёсоор Бүгд Найрамдах Беларусь Улс нь Зүүн Европт орших далайд гарцгүй орон юм.

Хойд болон зүүн талаараа Оросын Холбооны Улс, өмнө талаараа Украин, баруун талаараа Польш, баруун хойд талаараа Литва, Латви улсуудтай хиллэнэ. Нийслэл Минск; бусад томоохон хотуудыг дурьдвал, Брест, Гродно, Гомель, Могилёв, Витебск. Тус улсын газар нутгийн 40 хувь нь ой модоор хучигдсан бөгөөд хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарууд өндөр хөгжсөн.

Бүгд Найрамдах Беларусь Улс
Беларусь улсын далбаа
Төрийн далбаа
Беларусь улсын Сүлд
Сүлд
Төрийн дуулал: 
Дзяржаўны гімн Рэспублікі Беларусь (Беларусь)
Государственный гимн Республики Беларусь (Орос)
"Бүгд Найрамдах Беларусь Улсын төрийн дуулал"
Беларусь
Беларусь
 Беларусь улсын байршил (ногоон)

Европ (хар саарал)  –  [Legend]

Нийслэл
ба томоохон хот
Минск
53°55′N 27°33′E / 53.917°N 27.550°E / 53.917; 27.550
Албан ёсны хэл
Хүлээн зөвшөөрөгдсөн цөөнхийн хэл
Угсаатны бүлгүүд
(2019)
Шашин
(2020)
  • 7.8% Шашингүй
  • 1.2% бусад
Ард түмний нэршилБеларусьчууд
Төр засагНэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс (авторитар дарангуйлал)
• Ерөнхийлөгч
Александр Лукашенко
• Ерөнхий Сайд
Роман Головченко
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Ассамблей
• Дээд танхим
Бүгд Найрамдах Улсын Зөвлөл
• Доод танхим
Төлөөлөгчдийн танхим
Үүсгэн байгуулалт
882
• Бүгд Найрамдах Беларусь Ард Улс
3 сарын 25, 1918
• Беларусийн Социалист Зөвлөлт Бүгд Найрамдах Улс
1 сарын 1, 1919
• ЗСБН Беларусь улс
7 сарын 31, 1920
• Бүрэн эрхт байдлын тунхаглал
7 сарын 27, 1990
8 сарын 25, 1991
9 сарын 19, 1991
• Одоогийн үндсэн хууль
3 сарын 15, 1994
• Холбооны улсыг байгуулав
12 сарын 8, 1999
Газар нутаг
• Нийт
207,595 км2 (84)
• Усны эзлэх талбай (%)
1.4% (2.830 km2 or 30,460,000 sq ft)b
Хүн ам
• 2022 тооцоо
9,255,524 (96)
• Нягтаршил
45.8/км2
ДНБ (ХАЧТ)2022 тооцоо
• Нийт
$201.97 тэрбум (73)
• Нэг хүнд ноогдох
$21,710 (71)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$79.7 тэрбум (74)
• Нэг хүнд ноогдох
$8,570 (82)
ОТББИ (2019)  25.3
бага
ХХИ (2021) 0.808
маш өндөр · 60
Мөнгөний нэгжБеларусь рубль (BYN)
Цагийн бүсUTC+3 (MSK)
Огнооны форматөө.сс.жжжж
Жолооны талбауун
Утасны томьёо+375
Домэйн нэр
  • .by
  • .бел
Вэбсайт
belarus.by
Беларусь
1997 map of Belarus

20-р зууныг хүртэл беларусь үндэстэн нь өөрсдийн үндэсний үзэл санааг төлөвшүүлэх боломжоор бага байсан бөгөөд энэ нь орчин үеийн Беларусь улсын нутаг дэвсгэр нь Полацкийн вант улс, Литвын Их Вант Улс, Польш-Литвын Нөхөрлөл зэрэг улсуудын мэдэлд хэдэн зууны турш байсантай холбоотой. 1918-19 онд богино настай Бүгд Найрамдах Беларусь Ард Улс бий болж, тун удалгүй Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Белорус Улс нэртэйгээр нэгдэн оржээ.

Тус улсын одоогийн хил нь 1939 онд бүрэлдэн тогтсон бөгөөд тэр үед Польш-Зөвлөлтийн дайнаар нэг хэсэг газар нутгийг Польшоос салган авч, ЗСБНБелорус Улсад нэгтгэсэн аж. Дэлхийн хоёрдугаар дайны үед Беларусийн нутаг дэвсгэр Нацист Германд эзлэгдэж, хүн амынхаа гуравны нэгийг, эдийн засгийн нөөцийнхөө хагасаас илүүг алджээ. Беларусийн парламент өөрийн тусгаар байдлаа 1990 оны 7 сарын 27-нд зарласан бөгөөд ЗХУ задарснаар 1991 оны 8 сарын 25-нд тусгаар тогтнол нь хүлээн зөвшөөрөгджээ. 1994 оноос тус улсын ерөнхийлөгчөөр Александр Лукашенко ажиллаж байна. Оросын талыг баримталсан түүнийг барууныхан дарангуйлагч хэмээн шүүмжилдэг. 1996 оноос хойш Беларусь улс нь ОХУ-тай Орос Беларусийн Холбоо хэмээх нэгдмэл улс бий болгох хэлэлцээр хийж байгаа.

Беларусийн 9.85 сая хүн амын ихэнх нь нийслэл Минск болон түүнийг тойрсон мужийн төвүүдэд төвлөрсөн байдаг. Хүн амын 80% гаруй нь Беларусь үндэстэн бөгөөд орос, польш, украйны үндэстний цөөнхүүд оршин сууна. 1995 онд явагдсан бүх ард түмний санал асуулгын үр дүнд тус улс беларусь, орос гэсэн 2 албан ёсны хэлтэй болсон юм.

Тэмдэглэл

Лавлах бичиг

This article uses material from the Wikipedia Монгол article Беларусь, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.

Tags:

Беларусь хэлБрестДалайд гарцгүй оронЛатвиЛитваМинскОрос хэлОросын Холбооны УлсПольшУкраин

🔥 Trending searches on Wiki Монгол:

Хутула ханХувьсах хүчдэлГүюг хаанКристиано РональдоТоорил ханМэтгэлцээнКельвинЭртний ЕгипетХиагтын гэрээЦөсВитамин DБорооСөнөсөн тэнгисТан улсЗарим амьтны насны нэрсТөв АзиУураг (молекул)БолгарМонголын сонгуульМонгол улсын төрийн сүлдКапитализмГлюкозЯлгаварлан гадуурхалтБаян-Өлгий аймагИнсулинДүүрэгНэгдсэн Үндэстний БайгууллагаАлтан ОрдГазар зүйн их нээлтМассМэдээллийн технологиНүүрс усКазахстанУгсаатанЦэрэг Онолтын Улиастайн бослогоТунамал чулуулагДархан-Уул аймагГомеостазЮНЕСКОТүүхБилгийн тоололСүн улсНохойХамаг МонголАлтайн нурууРашаанМанжийн эсрэг монголчуудын тэмцэлКомпьютерЭнэтхэгЗасаг захиргааны зохион байгуулалтБулган аймагСудрын чуулганТархиАж үйлдвэрийн хувьсгалШатарБаруунтанГазрын тосЮань улсын хаадАлтанзул цэцэгЗэсХайлуур жоншДе-фактоБөөрний гаралтай цусны даралт ихсэх хам шинжХөдөө аж ахуйКомпьютерын сүлжээМонгол хэлний зөв бичгийн алдаа шалгагчШинэсХөнгөн атлетикМонгол улсын аймаг, нийслэлУушгиУсан онгоцЦагаан идээОрхон голБатбилэгийн МөнхбаатарПолимерӨмнөговь аймагАргын тоололВаанчигийн Гомбосүрэн🡆 More