6 Сарын 13

6 сарын 13 нь Григорийн тооллын жилийн 164 дахь (өндөр жил бол 165 дэх) өдөр юм.

Мөн он дуустал 201 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
5 сар · 6 сар · 7 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

Онцлох үйл явдал

  • 313 - Ромын эзэнт гүрнийг хамтран захирагч Аугаа Константин болон Валериус Лициниус нар шашны эрх чөлөө олгох зарлиг буулгажээ.
  • 1325 - Алдарт аялагч Ибн Баттута Тангьерээс гарч Меккаг зорьсон аялалдаа гарчээ.
  • 1381 - Англид Уат Тайлерээр удирдуулсан тариачдын бослого дэгдэв. Босогчид Савойн ордныг галдан шатаасан байна.
  • 1514 - Дэлхийн түүхэнд анх удаагаа 1000 тоннор хэмжигдэх байлдааны хөлөг онгоцыг зохион бүтээв. Уг аварга онгоцыг "Вүүлвич Докярд" компани бүтээжээ.
  • 1525 - Шашны зүтгэлтэн Мартин Лютер шашны ариун номлолыг сөрөн зогсож Катарина фон Боратай гэрлэв.
  • 1625 - Английн хаан I Чарльз Католик гүнж Хенрьетта Мариатай гэрлэв.
  • 1740 - Америкийн нутаг дахь Жиожиагийн колоний захиргач Жеймс Оглеторп Испанийн Флоридаг эзлэх оролдлого бүтэлгүйтжээ.
  • 1774 - Британийн хойд америкийн Род Айленд муж боолын импортыг хориглосон анхны нутаг болжээ.
  • 1777 - Америкийн хувьсгалын дайн: Францын цэргийн сургагч Гилберт ду Мотьер Эх газрын армийг сургах зорилгоор Өмнөд Каролинагийн Чарльзтон хотод газарджээ.
  • 1805 - Луйз болон Кларкын экспедиц: Мериведер Луйз болон дагалдан явсан дөрвөн хүн Миссури голын их хүрхрээг нүдээр үзжээ.
  • 1855 - Суут хөгжмийн зохиолч Жузьеппе Вердигийн 12 дахь дуурь "Сицилийн оройн зоог" нэрээр Парис хотын тайзнаа тавигдав.
  • 1893 - Америкий улстөрч Гровер Кливлендийн эрүүн дор барзгар хэд, хэдэн толбо байгааг анзаарч улмаар нууц мэс засал хийв. Түүнийг нас барах хүртэл энэ мэс ажилбарыг олон нийтээс нууцалсан юм.
  • 1895 - Дэлхийд анх удаагаа зохион байгуулсан авто уралдаанд Эмиль Левассор түрүүлэв. Тэрбээр Парисаас Бордо хүртэл 732 миль замыг 49 цагт туулсан байна. Тэрбээр цагт 24 км хурдалжээ.
  • 1898 - Канад улс Юконы нутгийг баталж, төвөөр нь Доусон хотыг сонгов.
  • 1917 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы арми Лондон хотыг агаараас довтлов. "Гота IV" бөмбөгдөгч онгоцоор Лондонг бөмбөгдөж улмаар 162 хүн амиа алдсаны 46 нь бага насны хүүхэд байжээ. Түүнчлэн 432 хүн шархадсан байна.
  • 1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: Нацистийн Германы арми "В1" маркийн бөмбөгийг Англид хаяв.
  • 1967 - АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Б.Жонсон Дээд шүүхийн шүүгчид Төргүүд Маршаллыг томилж байгаагаа зарлав. Ингэснээр Дээд шүүхийн анхны хар арьст шүүгч болсон юм.
  • 1971 - Вьетнамын дайн: "Нью-Йорк Таймс" сонинд Пентагоны нууц материалуудыг нийтлэв.
  • 1977 - Мартин Лютер Кингийн амь насыг хороосон хэргээр шоронд хоригдож байсан Жеймс Өрл Рей шоронгоос оргоод гурав хоногийн дараа баривчлагджээ.
    • Энэтхэгийн Дели хотын Грийн Паркт орших "Уфаар" кино театрт гал гарч улмаар 59 хүн амиа алдан, 103 хүн гэмтжээ.
  • 1982 - Саудын Арабын хаан Фахд нас нөгчиж, түүний орыг дүү Халид нь залгахаар болов.
  • 1983 - Хүний гараар бүтсэн анхны объект болох "Пионер 10" хиймэл дагуул Далай ван гарагийн таталцлын бүсэд оржээ.
  • 1990 - Румын улсад сонгуулийн дүнг эсэргүүцсэн олоно зуун хүн жагсаал зохион байгуулав. Жагсагчид эмх замбараагүй байдал үүсгэсэн тул хэд, хэдэн хүнийг баривчлан саатуулжээ.
  • 1996 - АНУ-ын Монтана мужид зэвсэглэсэн хэт даврагсад 81 хоног Холбооны мөрдөх товчооны эсрэг зэвсэгт мөргөлдөөн үйлдсэний эцэст бууж өгчээ.
  • 1997 - Оклахома хотод 1995 онд бөмбөг дэлбэлсэн Тимоти Ваквейд цаазын ял оноов.
  • 1999 - BMW компани Ла Маншийн олон өдрийн уралдаанд түрүүлжээ.
  • 2000 - Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ким Де Жунг, Умард Солонгосын удирдагч Ким Жон Илтэй уулзав. Ингэснээр хоёр солонгосын төрийн тэргүүн нар түүхэндээ анх удаагаа уулзсан юм.
    • Италийн шүүх Ромын пап II Йон Павелийн амь насанд халдахыг завдсан Мехмет Али Акчад өршөөл үүзүүлэв.
  • 2002 - АНУ Баллистик пуужин үл дэлгэрүүлэх гэрээнээс гарч байгаагаа зарлав.
  • 2005 - Поп од Майкл Жексон 1993 онд бага насны хүүхдэд бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргийг шүүхээс цагаатгажээ.
  • 2010 - Японы сансрын хөлөг "Хаяабуса" 25143 солирын дээжийг эх дэлхийдээ авчрав.
  • 2012 - Иракийн Багдад, Хилла, Киркук хотуудад цуврал дэлбэрэлт болсны улмаас 93 хүн амиа алдан, 300 гаруй хүн шархаджээ.
  • 2018 - Хүлэмжийн ялгаруулалтын маргаанаас шалтгаалан "Вольксваген" компанид нэг тэрбум еврогийн торгууль оноов.
  • 2021 - БНХАУ-ын Хубэй мужийн Шиянь хотын Жангванг дүүрэгт хий дэлбэрч 12 хүн амиа алдан, 138 хүн бэртэж, гэмтжээ.
  • 2023 - Нигерийн Квара мужид хуримын завь хөмөрч 100 гаруй хүн амиа алдав.
    • Английн Ноттингхэм хотод халдлага болж гурван хүн амиа алдан, гурван хүн шархаджээ.

Мэндэлсэн алдартнууд

  • 1580 - Голландын нэрт одон оронч, математикч Виллеборд Снелл (1626 онд нас барсан)
  • 1790 - Венесуэлийн Ерөнхийлөгч Хосе Антонио Паец (1873 онд нас барсан)
  • 1831 - Шотландын суут физикч, математикч Жеймс Клек Максвелл (1879 онд нас барсан)
  • 1865 - Нобелийн шагналт Ирландын зохиолч В.Б.Йетс (1939 онд нас барсан)
  • 1870 - Нобелийн шагналт Бельгийн микробиологич Жюль Бордет (1961 онд нас барсан)
  • 1875 - Олимпын аварга Австрийн усанд сэлэгч Пол Нойманн (1932 онд нас барсан)
  • 1897 - Олимпын наадмын 9 удаагийна алтан медальт Финландын гүйгч Пааво Нурми (1973 онд нас барсан)
  • 1899 - Мексикийн симфони оркестрийг үндэслэгч Карлос Чавез (1978 онд нас барсан)
  • 1901 - Шведийн 25 дахь Ерөнхий сайд Таге Эрландер (1985 онд нас барсан)
  • 1911 - Нобелийн шагналт Америкийн физикч Луйз Уолтер Алварез (1988 онд нас барсан)
  • 1915 - Их Дуулгын тэмцээний зургаан удаагийн аварга Америкийн теннисч Дон Бадж (2000 онд нас барсан)
  • 1921 - Олимпын мөнгөн медальт, Европын аварга Шведийн гүйгч Леннарт Странд (2004 онд нас барсан)
  • 1928 - Нобелийн шагналт математикч Жон Форбес Нэш (2015 онд нас барсан)
  • 1935 - Тайландын 25 дахь Ерөнхий сайд Самак Сундаравей (2009 онд нас барсан)
  • 1937 - Алдарт "The Independent" үүсгэн байгуулалцсан, Английн сэтгүүлч Андреас Уиттам Смит
  • 1940 - Олимпын мөнгө, хүрэл медальт Америкийн бөөрөнцөг түлхэгч Даллас Лонг
  • 1943 - Английн дэлгэцийн нэрт жүжигчин Малколм Макдовелл
  • 1944 - НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун
  • 1946 - Непалийн 32 дахь Ерөнхий сайд Шер Бахадур Дэүба
    • Нобелийн шагналт Америкийн биохимич Пол Модрич
  • 1951 - Шведийн жүжигчин Стеллан Скарсгард
  • 1953 - Америкийн жүжигчин Тим Аллен
  • 1959 - Болгарын 50 дахь Ерөнхий сайд Бойко Борисов
    • Румын улсын 5 дахь Ерөнхийлөгч Клаус Йоханнис
  • 1968 - Английн дуучин, хөгжмийн зохиолч Девид Грэй
  • 1969 - Дэлхийн алт, мөнгө, хүрэл медальт Оросын бөөрөнцөг түлхэгч Светлана Кривлёва
  • 1977 - Дэлхийн хошой мөнгөн медальт Францын тулгууртай харайгч Роман Меснил
  • 1980 - Францын хөлбөмбөгч Флорен Малуда
    • Испанийн сагсанбөмбөгч Хуан Карлос Наварро
  • 1981 - Ахмад Америкийн дүрээр олонд танигдсан жүжигчин Крис Иванс
  • 1982 - Олимпын гурав, дэлхийн 5 удаагийн аварга Эфиопын холын зайн гүйгч Кенениса Бекеле
  • 1984 - Олимпын дөрөв, дэлхийн 10 удаагийн аварга Японы чөлөөт бөх Ичо Каори
  • 1986 - Японы хөлбөмбөгч Кейсукэ Хонда
    • Америкийн жүжигчин загвар өмсөгч Эшли болон Мэри Кейт Олсен
  • 1989 - Грекийн хөлбөмбөгч Андреас Самарис
  • 2000 - Олимпын нэг, дэлхийн хоёр удаагийн аварга Канадын усанд сэлэгч Пенни Олексиак

Нас барсан алдартнууд

  • 1762 - Германы анхны эмэгтэй эмч Дороти Эрзлебен (1715 онд төрсөн)
  • 1951 - Австралийн 16 дахь Ерөнхий сайд Бен Чифли (1885 онд төрсөн)
  • 1957 - Нэг олимпын наадмаас долоон медаль хүртсэн Америкийн өндөр болон тулгууртай харайгч Ирвинг Бакстер (1876 онд төрсөн)
  • 1972 - Нобелийн шагналт Унгарын биофизикч Георг фон Бекеси (1899 онд төрсөн)
  • 1993 - Бостоны марафоны дөрвөн удаагийн аварга Канадын гүйгч Жерард Кот (1913 онд төрсөн)
  • 1998 - Олимпын хошой, дэлхийн гурван удаагийн аварга Норвегийн цанын харайгч Биргер Руд (1911 онд төрсөн)
  • 2003 - Пакистан улсын Ерөнхий сайд Малик Мерай Халид (1916 онд төрсөн)
  • 2006 - Ирландын долоо дахь Ерөнхий сайд Чарльз Хоуи (1925 онд төрсөн)

Тэмдэглэлт баярууд


6 Сарын 13  Commons: 6 сарын 13 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

6 Сарын 13 Онцлох үйл явдал6 Сарын 13 Мэндэлсэн алдартнууд6 Сарын 13 Нас барсан алдартнууд6 Сарын 13 Тэмдэглэлт баярууд6 Сарын 13Григорийн тоололӨндөр жил

🔥 Trending searches on Wiki Монгол:

Түүхэн эх сурвалжАгаарын даралтДалайЭсЯргуй цэцэгБайтаг Богдын хилийн мөргөлдөөнАрван хоёр цагБлумын таксономиЭрх зүйБромБиотехнологиЧингүнжавДотоодын нийт бүтээгдэхүүнШинжлэх ухаанЦусны улаан эсЦонжин болдогБНМАУ-аас ЗХУ-д үзүүлсэн тусламжӨөлдЖавзандамба хутагтХовд голВолейболМонгол-Оросын 1912 оны гэрээЧулуун зэвсгийн үеЦагаан идээЭкосистемАвга болон нагацХабул ханУргамлын амьдралын хэлбэрДуурьМашинӨвөр МонголМонголын сонгуульБат хаанДоной нисэх буудалУлс төрийн намДоргоБаавгайМонгол-Хятадын харилцааСүхбаатар аймагХөнгөн атлетикБайгалийн шалгаралМеханик хөдөлгөөнПептидийн холбооХүнцэлМэргидКовалент холбооПанамын сувагӨмнөд Солонгосын хотын жагсаалтЦус багадалтЗасгийн газрын төсөвУсан тээвэрНирун улсРомБүгд Найрамдах Монгол Ард УлсЦагийн бүсЧарльз ДарвинГеополитикИранГарагУкраинКолоничлолМонгол гутал4 сарын 18Хөгжмийн зэмсэгАзиФилиппинХалимМанзуширын хийдШашинХүйсийн баримжааСоёлБайгалийн гамшигАбтай сайн ханХөрсҮелэх системУураг (молекул)Сүбэдэй баатарШоргоолж🡆 More