2 Сарын 5

2 сарын 5 нь Григорийн тооллын жилийн 36 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 329 өдөр (өндөр жил бол 330 өдөр) үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
1 сар · 2 сар · 3 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

Онцлох үйл явдал

  • 62 - Помпей хотод газар хөдлөлт болов.
  • 756 - Хятадын Тан гүрний эсрэг хувьсгалыг удирдсан Ан Лүшан Ян улс байгуулж, өөрийгөө хаанд өргөмжлөв.
  • 1576 - Францын католик болон протестант шашинтнуудын хооронд шашны дайн дэгджээ.
  • 1778 - АНУ-ын хоёр дахь мужаар Өмнөд Каролина муж нэгдэв.
  • 1818 - Швед-Норвегийн хаант улсын эзэн хаанд Жеан-Баптист Бернодотт өргөмжлөгдөв.
  • 1852 - Хаант Оросын Санкт Петербург хотод Эрмитажийн музей олон нийтэд үүд хаалгаа нээв.
  • 1859 - Оттоманы эзэнт гүрний автономит муж болох Валлачиа болон Молдави нэр нэгдсэн вант улс байгуулав.
  • 1909 - Бельгийн эрдэмтэн Лео Бейкэланд "бейкэлайт" бодисыг лабораторид гарган авсан нь дэлхийн анхны синтетик хуванцар материал болсон юм.
  • 1917 - Мексик улсад одоо мөрдөгдөж буй үндсэн хууль батлагдаж тус улс холбооны бүгд найрамдах улс болсон юм.
  • 1919 - Алдарт жүжигчид болх Чарли Чаплин, Мери Пикфорд, Дуглас Фейрбэнкс, Д.В.Гриффит нар нэгдэж "United Artists" компанийг байгуулав.
  • 1939 - Генералиссмус Франциско Франко Испанийн удирдагч болов.
  • 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Холбоотон арми Эритри улсын Керен хотод хяналтаа тогтоожээ.
  • 1958 - Бүгд найрамдах Арабын нэгдсэн улсын ерөнхийлөгчид Гамал Абдел Нассер нэрээ дэвшүүлэв.
  • 1962 - Францын ерөнхийлөгч Шарль де Гойл Алжирийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв.
  • 1971 - Аполло 14 хөлөг саран дээр газарджээ.
  • 1988 - Панамын чөлөөлөх хөдөлгөөний тэргүүн Мануэль Нориегаг хар тамхи нууцаар хил давуулсан, мөнгө угаасан гэсэн үндэслэлээр баривчлав.
  • 1997 - Швейцарын хамгийн том гурван банк хоморголон устгах ажиллагааны золиос болсон хохирогчдын ар гэрийнхэнд 71 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох шийд гаргажээ.
  • 2000 - Чеченийн Грозни хотын Нове Алди тосгонд ОХУ-ын арми халдлага үйлдэж, 60 энгийн иргэн амиа алджээ.

Мэндэлсэн алдартнууд

  • 976 - Японы эзэнт гүрний хаан Санжо (1017 онд нас барсан)
  • 1788 - Их Британийн ерөнхий сайд нэрт улстөрч Роберт Пийл (1850 онд нас барсан)
  • 1840 - Максимийн хурдан бууг зохион бүтээсэн Хирам Максим (1916 онд нас барсан)
  • 1852 - Японы ес дэх ерөнхий сайд Масатаке Тераүчи (1919 онд нас барсан)
  • 1897 - НАТО-гын гурав дахь ерөнхий нарийн бичгийн дарга Дирк Стиккер (1979 онд нас барсан)
  • 1907 - Францын ерөнхий сайд Пьерре Фимлин (2000 онд нас барсан)
  • 1914 - Нобелийн шагналт Английн физиологич Алан Ллойд Хожкин (1998 онд нас барсан)
  • 1915 - Нобелийн шагналт Америкийн физикч Роберт Хофштадер (1990 онд нас барсан)
  • 1919 - Грекийн ерөнхий сайд Андреас Папандреу (1996 онд нас барсан)
  • 1929 - Австрийн 19 дэх Канцелор Фред Синоватц (2008 онд нас барсан)
  • 1932 - Италийн нэрт хөлбөмбөгч, дасгалжуулагч Чезаре Малдини (2005 онд нас барсан)
  • 1937 - Олимп, Европын аварга Бельгийн спорт алхагч Гастон Роелантс
  • 1943 - Атари компанийг үндэслэгч Нолан Бушнелл
  • 1944 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 51 дэх их аварга Масаширо Таманоуми (1971 онд нас барсан)
  • 1948 - Шведийн нэрт дасгалжуулагч Свен-Горан Эрикссон
  • 1954 - Red Hot Chili Peppers хамтлагийн бөмбөрчин Клифф Мартинез
  • 1969 - "Ромео Жульетта хоёр", "Фрост/Никсон", "Гамлет" киногоороо алдаршсан Уэлсийн жүжигчин Майкл Шийн
  • 1972 - Данийн угсаа залгамжлах гүнж Мери
  • 1977 - Олимпийн дөрвөн удаагийн Дэлхийн найман удаагийн аварга Их Британийн завьч Бен Эйнсли
  • 1978 - Олимпийн аварга Испанийн дугуйч Самуэль Санчез
  • 1984 - Аргентинийн хөлбөмбөгч Карлос Тевез
  • 1985 - Португалийн хөлбөмбөгийн домог Криштиану Роналду
  • 1992 - Бразилийн хөлбөмбөгийн од Неймар
  • 1995 - Албанийн хөлбөмбөгч Аднан Жануза
  • 2016 - Бутаны хунтайж Жигмэд Намжил Ванчиг

Нас барсан алдартнууд

  • 806 - Японы эзэн хаан Канмү (737 онд төрсөн)
  • 1931 - Грекийн ерөнхий сайд Атанасиос Этазиас (1849 онд төрсөн)
  • 1941 - Эстонийн анхны ерөнхий сайд Отто Страндман (1875 онд төрсөн)
  • 1993 - Оскарын дөрвөн удаагийн шагналт найруулагч Жозеф Л.Манкевитц (1909 онд төрсөн)
  • 1999 - Нобелийн шагналт Оросын эдийн засагч Василли Льёнтев (1906 онд төрсөн)
  • 2019 - Нэрт яруу найрагч Монгол Улсын хөдөлмөрийн баатар БНМАУ-ын Төрийн шагнал, Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Б.Лхагвасүрэн (1944 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр


2 Сарын 5  Commons: 2 сарын 5 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

2 Сарын 5 Онцлох үйл явдал2 Сарын 5 Мэндэлсэн алдартнууд2 Сарын 5 Нас барсан алдартнууд2 Сарын 5 Тэмдэглэлт өдөр2 Сарын 5Григорийн тоололӨндөр жил

🔥 Trending searches on Wiki Монгол:

ТөрВэб сайтИх Монгол улсын хаадын гүнж нарын жагсаалтТранспирациТөв аймагКомпьютерСар хиртэлтКонденсаторИрландЖамбын ЛхүмбэМитоз1945 оны Монголын тусгаар тогтнолын бүх нийтийн санал асуулгаТектоник хавтанАрхангай аймагМалайзБаавгайХүүхдийн эсрэг хүчирхийлэлМандуул хаанЯргуйХамаг МонголТуйлын туулайДэлхийн нэгдүгээр дайнГазар зүйн солбицлын системУураг (молекул)Цахилгаан оронСтатус-квоЗуун жилийн дайнМэдлэгХар-Ус нуурДүүрэгХоёр нутагтанШувууАвстриБаруунтанАртерийн судасПрограм хангамжКатализаторШохойн чулууУргамлын тэжээлНогоон дарь эхХөлбөмбөгНаадамХөрсХөдөлгөөн (физик)Хэрлэн голГанШарын шашинЕвропБаянхонгор аймагСагсан бөмбөгШударга ёсАфрикХунМонгол бахархлын өдөрГэрХрист итгэлСоциализмМонгол морьБөө мөргөлМонгол УлсАСЕАНБөөрДиализ эмчилгээХагас дамжуулагчТаван хошуу малХиагтыг чөлөөлөх тулалдаанМонгол Улсын Шинжлэх Ухааны АкадемиБодисБромХалх дээлБарагшунБельгиАлтан улсДархлалын олдмол хомсдолМонгол Улсын төрийн далбааМонгол Улсын сумдГэсэрАвга болон нагац🡆 More