Альберт Эйнштейн (Albert Einstein, герман дуудлага нь Айнштайн, * 1879 оны 3 сарын 14-нд Германы Ульм хотод төрсөн- †1955 оны 4 сарын 18-нд АНУ-д нас барсан) нь Германы агуу алдартай онолын физикч эрдэмтэн байв.
Зөв дуудлага нь Айнштайн боловч социализмын үед Оросоор дамжуулан хүний нэрийг орос эх сурвалжийг баримтлан бичдэг байснаас ийнхүү олон нийтэд буруу хэвшжээ. Түүний онолын физикт оруулсан хувь нэмэр нь физикийн ертөнцийг асар ихээр өөрчилсөн билээ.
Альберт Эйнштейн | |
---|---|
Төрсөн огноо | 1879.03.14 Германы эзэнт гүрэн, Вюртембергийн Хант Улс, Улм |
Нас барсан огноо | 1955.04.18 АНУ, Нью-Жерси Муж Улс, Принстон |
Оршин суугаа улс | Герман, Итали, Швейцар, АНУ |
Иргэншил | Вюртемберг/Герман (1879–96) Харьяалалгүй (1896–1901) Швейцар (1901–55) Австри (1911–12) Герман (1914–33) АНУ (1940–55) |
Угсаа | жүүд |
Салбар | физик |
Байгууллага | Швейцарын патентын алба (Берн) Цюрихийн Их Сургууль Праг дахь Карлын Их Сургууль ETH Цюрих Пруссийн Шинжлэх ухааны академи Кайзэр Вилхэлмийн хүрээлэн Лайдэний Их Сургууль Дэвшилтэт судалгааны хүрээлэн |
Төгссөн сургууль | ETH Цюрих Цюрихийн Их сургууль |
Эрдмийн ажлын зөвлөх | Алфрэд Клайнэр |
Эрдмийн бусад зөвлөх | Хайнрих Фрийдрих Вэбэр |
Нэр хүндтэй шавиуд | Эрнст Г. Штраус Натан Розэн Лео Шилард |
Алдаршсан зүйл | харьцангуйн ерөнхий онол харьцангуйн тусгай онол гадаад фотоэффектийн хууль Брауны хөдөлгөөн масс-энергийн тэнцэтгэл Эйнштейний орны тэнцэтгэлүүд нэгдсэн орны онол Бозе-Эйнштейний конденсаци |
Нэр хүндтэй шагналууд | Нобелийн шагнал (1921) Коплийн медаль (1925) Макс Планкын медаль (1929) Тайм сэтгүүлийн Зууны хүн |
Гарын үсэг |
Түүний судалгааны үндсэн чиглэл болох гол харьцангуйн онол нь орон зай ба цаг хугацааны ойлголтыг үндсээр нь өөрчилсөн юм. Тэрээр 1905 онд гаргасан "Хөдөлж буй биетийн электродинамик" гэсэн гарчигтай ажлынх нь агуулга нь харьцангуйн тусгай онол хэмээн тодорхойлогдсон билээ. Эйнштейн 1916 онд харьцангуйн ерөнхий онолоо нийтлүүлсэн. Мөн тэрээр Квант физикт дорвитой хувь нэмэр оруулсан бөгөөд 1905 онд хэвлүүлж байсан Фото-электроны эффектийн тайлбараараа 1922 оны арван нэгдүгээр сард 1921 оны физикийн Нобелийн шагнал хүртсэн билээ. Түүний онолын ажлууд болон E=mc2 масс-энергийн тэнцэтгэл нь атомын бөмбөг ба цөмийн энергийн хөгжилд шууд бусаар нөлөөлсөн. Мөн тэрээр Буддизмын үзэл суртал шинжлэх ухаантай хамгийн ойр хэмээсэн байдаг.
Альберт Эйнштейн нь физикийн шинжлэх ухаанд олон шинэ нээлтүүдийг хийсэн бөгөөд түүний хамгийн гол 5 нээлтийг дурдвал:
Эдгээр бүх нээлтүүд нь өдгөө нобелийн шагнал хүртэх хэмжээний ажлууд хэмээн үнэлэгдэж буй бөгөөд түүний хамгийн чухал нээлт хэмээн тооцогддог харьцангуйн тусгай ба ерөнхий онолоороо биш харин Гадаад фотоэффектийн хуулиараа 1921 онд Нобелийн шагнал хүртсэн билээ.
This article uses material from the Wikipedia Монгол article Альберт Эйнштейн, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.